МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Бороотой шөнөөр

   Бороотой шөнөөр

Бор өвс жиндэх
Бороот шөнийн алсад
Бодол минь гороолон оджээ.
Босон суувчиг хясал хөглөрөх мананд
Борхон зүрхэндээ уянга ханьсаах энэ шөнө
Болор дусалтай эрэгцүүллийн нүдээр
Бодит орчлон ямархан харагдана вэ

Сэтгэлийн хэнгэрэгийг бороон дусал бөмбөрдөж
Сэмхэн тээх гунигийг салхин тийш зална
Сэрж амжаагүй зүүд, ухаарч амжаагүй бүхнийг
Сэрэхүй, хүртэхүйн хамтаар залгилна.Энэ шөнө

      Үзгэн мөр цаасны толионд тодорсон ч
         Үзэгдэх төдийхөн лааны гэрэлд сүүмийнэ
            Үнэн худал, орчлон хорвоогийн дэнс
               Үсэг, үг, өгүүлбэрээс бүрдэж зурайна
Цэг таслал, шүлгийн мөрүүд дундуур
Цэцгэн эрхи зүүж, ганцаар алхах мэдрэмж
Цээжинд асгарсан сувд бүрийг хэлхэж
Цэл залуу насаа дэвтэр дээр тамгалж байна

        Бороотой шөнийн гэгээн анирт
        Бодол минь зул адил бадамлана
        Бодрол сэтгэлийн цэнхэр эгшинд
        Болжмор жиргэх нь үүрийн таван жин................2007.04.22-23ны шөнө


                               Г.Гантулга                      УБ

"Аварга Тосон" хэмээх энэхүү зургийг зураач Ц.Байды 2004 онд зуржээ.  

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
ҮЛЭМЖ (зочин)

Шүлэг таалагдав. Зураг дээрхи газар ч бас сайхан газар шүү.

sun_shine (зочин)

saihan zurag saihan shuleg bna

zurh (зочин)

Цэг таслал, шүлгийн мөрүүд дундуур Цэцгэн эрхи зүүж, ганцаар алхах мэдрэмж Цээжинд асгарсан сувд бүрийг хэлхэж Цэл залуу насаа дэвтэр дээр тамгалж байна... 2

stormy (зочин)

Шүлэг яруу найраг хүний дотоод сэтгэлийн гадаад илэрхийлэл байх. Сайхан шүлэг сонсож, уншиж суухад ер бусын эрчим хүч тэр хавийг чигт нь бүрхэн авдаг. Үгийг яруу тансагаар холбон эрдэнийн эрхи бүтээж, өрөөл бусдыг гэгээн тайван руу замчлан байгаа чамд үнэхээр талархалтай байна. Амжилтын дээдийг хүсье. Олон сайхан шүлгээр биднийг баясгаж байна гэдэгт итгэж байгаа шүү.

zulzaga (зочин)

wow. goy bchjee aguu shuleg terleh ym aa ... bisherch bna oo

chemi (зочин)

haayada orood irheer neg l goy bdiin...unshaad l, uhaaraad l..he he.amjilt husiy ee,zondoo shuleg bicheerei...

bolor (зочин)

goyo shuleg bn shuu

muujee (зочин)

Таныг би нэрлэгдээгүй багш гэнээ ерөөсөө шүлгүүд чинь үнхээр сэтгэлийн гүнд нь ямарч саадгүй хүрдэг шүү би угаасаа бялдууч занд дургүй хэхэ би бялдуучлаагүй шүү үнхээр таны шүлгүүс бүгдээрэй сайхан бичигдсэн байдаг Шинэ шүлэг зохиохгүй байгаа юм уу би уншихыг их хүсэж байгаа

muujee (зочин)

хэхэ Линкээ оруулахаа мартчихаж

ТАРЧЛААН... (зочин)

блог чинь гоё болчихжээ. гэхдээ өмнөх өнгө нь арай гоё нэг тийм дулаахан байсан юмааа.

hack (зочин)

Миний сэтгэгдэлийг хараарай бусдаас өөр харагдах байх

Болорхон (зочин)

....Цээжинд асгарсан сувд бүрийг хэлхэж Цэл залуу насаа дэвтэр дээр тамгалж байна ....сайхан мөр сэтгэлд ойр буулаа. Уран бүтээлийн ганзага арвин байна уу?

bi? (зочин)

chinii shuleg ih goyo deer n uran zurgiin medlegt maani dusal orgosond bayarlalaa. chinii blog busdaas ih uvurmuts uuriin gesen ungu turhiig ali hediinee olson bna

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.