МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

ЗАМ ЗУУР

       ЗАМ ЗУУР

Зам зуур
Чиний тухай бодолууд
Ар араасаа урсаад
Заяа тавилангийн үзүүр
Чиний зүгт хөтлөөд
Зам зуур
Чиний инээмсэглэл
Миний төрхөнд тодроод
Сэтгэлд дулаан хайр чинь
Сэм сэмхэн айлчлаад
Зам зуур
Цас будрах мэт мөчүүдэд
Цаг хугацаа саатаад
Зүүд, амьдрал хоёрын зааг дээр
Зүрх минь гуниггүйхэн цохилоод
Зам зуур, зам зуур...

Зам зуур
Чамтай л туулах
Алс хэтийг бодох сайхаан

       Г.Гантулга  2008

Шүлгийн тухайд

Энэ "Зам зуур" хэмээх шүлгийг би саяхан бичсэн. Зүгээр их энгийн хэллэгтэй, энгийн агуулгатай,  гэнэн романтик шүлэг л дээ.  Одоогоор миний хамгийн сүүлийн шүлэг болоод байна. Ойрд зав муутай болоод ч тэрүү толгойд ерөөсөө шүлэг орж ирэхгүй юм.

Зургийн тухайд

Дээрх зургийн талаар надад сайн мэдээлэл алгаа. Хэн зурсаныг нь мэдэхгүй бас ямар нэртэй юм бол бүү мэд. Ямар ч гэсэн цаанаа нэг утга учиртай гоё зураг байгаа биз. Хальт харахад реалист зураг шиг боловч цаанаа давхар агуулгатай.  Энэ зургийн талаар миний мэдэх зүйлс гэвэл ямарч гэсэн Монгол зураачийн бүтээл бас 2004 оных бас ХААН банкны цуглуулганд байгаа. Энэ зургийн талаар нэмэлт мэдээллийг мэдэх хүн байвал бичиж үлдээгээрэй.

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
sun_shine (зочин)

zurag, shuleg 2-laa taalagdlaa

Anime (зочин)

shoonii deed 2 egneeg n evluutsen ym bn, 2 egnee zergehniig engiin logic-r evluulchihdeg, tuunees tsaash + bolgohiig mun engiin logic hergelj bolno, tuunees tsaashhiig n tseejleh buyu surahaas uur argagui met, aimaar genius nuhur bish l bol keke :P ene shat ene nuhuriig doodhiig n evluulej surahad n tuslah geed bgam bhda keke :P esvel sarnii gerel busgui deer tusaad zuudlej bga bh gsn haha :P

hanato (зочин)

Saihan shuleg bnaa.chinii shulegnuud taalagddag yumaa.amjilt husiye

single_leaf (зочин)

энгийн, гэнэн агуулгатай романтик шүлэг... тухайн уран бүтээлд зохиогчоос нь өөр хэн ч хамгийн төгс төгөлдөр тайлбар хэлэхгүй буйзаа. аниме бол зурганд саак утга гаргаж иржийшд... надаа бол энэ хүүхэн шоо эвлүүлэх аргыг зааж өгөхийг хүссэн шатаар явахыг хүсэхгүй байгаам шиг харагджийн. зааж өгөх гэсэн хүнд жаахан тунисан байхаа тээ.. лааг олон өдөр хүлээсэн ч юм уу....

shurentsetseg (зочин)

sain uu tanii shulegnuud nadad taalagdaj bn unuudur 6sariin 17 yagaad ch yum nadad oird jaahan hund baigaa ene ch yahuu bi bagadaa yaruu nairagch bolhiig husdeg blaa odoo yum bichie geheer setgel bgaa hernee tsag n arai l boloogui sanagdaad bhiin ta nadad zuvluuch.deerh zurgiig bi hyatadiin soiliin uduruur yavj bhdaa anh harj bsan yumaa nadtai ijilheh sanagdaj bsan hehe nasantsengel gedeg zuraachiin muruudliin od gedeg zurag.iluu ihiir hiigeerei amjilt

zochin (зочин)

zuragnii ner n muruudliin shat gdg zurag zuraachiig n sanhkui bnaa medcheed bichnee

oyuntogos (зочин)

hi, Goyo shuleg uran buteel tuurvidagt tani bayar hurgeye. Ene zurag tani shuleg 2 uchrahin tavilan gedeg shig l zohicjee. Zurgiin talaar jaahan todruulga hiih gesen yumaa, durguicehgui biz dee. Ene Nasancengel gedeg zuraachin "Muruudliin shat" gedeg zurgaa. Nasaa egch bol hurug zurgaar mongoldoo l number 1 emegtei uran buteelch buguud zurgan deerh ohin tuuni tursun ohin Biligt. Hervee hezee negen cagt zurgiin ezen bolood buteegchtei ni sanalaa solilcohig husvel bolno shuu dee.

kafka (зочин)

Yaruu nairag utga zohioliin ertuntsiig bii bolgoj olon humuusiin zurh setgel oyun uhaand tuluwshilj beleglej bgaad chini uneheer bayartai bn... ZOrilgo neg bnshuu! Gantulgaa . Yaruu nairag ertuntsiig awarna . nadtai uugeer haritsaarai www.kafka.bblog.mn

bayar_8129 (зочин)

saihan shvleg ba.a taalagdlaa taniig yaruu nairgiin yanjin lham burhan vrgelj iweeh boltugai.......olon shvleg bichej bgaarai......zaw muu ba gesen zaw gargawal bolor tsomiin ezench bolohiig vggvisgehgvi shvv dee

secretwish (зочин)

Зам зуур
Чиний тухай бодолууд
Ар араасаа урсаад
Заяа тавилангийн үзүүр
Чиний зүгт хөтлөөд...

ulzii (зочин)

shulgiin tuhaid bodsonool bichdeg huuhed ym egch n ch gesen yruu nairag sonirhodog hun minii duu bodoj bichihdee jaahan uyngiin halil nemeed og tegvel chihii shuleg togs boloh baihaa uuchlaarai egch n bodsonoo l helsen ym shuu

Shinee (зочин)

Сайн байна уу? таны блог руу зураг хайж байгаад санамсаргүй орчихлоо. сайхан шүлэг бас сайхан зураг байна. үнэхээр их таалагдлаа. хамгийн сайхан шүлэг энгийн үгнээс бүтэж хамгийн сайхан ваар жирийн элснээс бүтдэг гэдэг. амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.