МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

____Хүлээвэл ирнээ___

         ____Хүлээвэл ирнээ___

Цээжинд хүлээхийн итгэл салхилнам
Цэгээн гуниг хайраа амлан санагалзана
Цэнхэрлэн харагдах тэнгэрийн хаяа хүртэл
Цэл залуу насны дурлалаас давчуу санагдана

Цээжинд хүлээхийн итгэл салхилнам

Харцанд хүлээхийн гуниг хөвнөм
Харуй өнгөрч үүрийн гэгээтэй золгохуйд
Хайрлах харамлах нэгэн сэтгэлд зэрэгцээд
Халуун хүслийг чанадад тээж одноо

Харцанд хүлээхийн гуниг хөвнөм

Бодолд хүлээхийн жаргал ташуурнам
Болзоо задлах өдрүүд тэсэж яднам
Бороотой, цастай тайтгарлаар цангаагаа тайлаад ч
Борхон зүрхний хүслэн орчлонгоос хэдийн тасарчээ

Бодолд хүлээхийн жаргал ташуурнам

Зүүдэнд хүлээхийн тавилан хөлчүүрнэм
Зүрхэн тус газар хөндүүр оргином
Зүсээ сануулах гэж дүр чинь харагджээ…гэхдээ
Зүгээр дарстай хундаганд хөвнөм

Зүүдэнд хүлээхийн тавилан хөлчүүрнэм

Г.Гантулга    /хуучин урын сангаасаа .../

    Дээрх бүтээлийг зураач Ц.Батжаргал 2007 онд зуржээ. Уг зургийн нэрийг "Хатан" гэдэг нэртэй боловч үзэгдэх байдал нь миний дээрх шүлгийн агуулгатай их дүйцэж байгаа тул энд орууллаа. Түүнчлэн энэхүү зургийг http://www.mongolianartgallery.com/  хандан худалдан авч болох юм байна шүү. 

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
chimgee (зочин)

saihan shuleg bnaa. amjilt husie

zaya (зочин)

МУИС-ийн газрын менежментийн багш Г.Гантулга heheheh goe shuleg bna =^o^=

huurhun (зочин)

bi chinii shvlgend ih durtai hrlaj durlahad shvleg bvhen shan yum aa

hash (зочин)

goyo shuleg bn shuu

Болорхон (зочин)

Ганаа шүлгүүдээ чамин чамин зургуудтай хослуулдаг болжээ. Доор байгаа цагаан машинтай, хар хувцастай залуугийн зургийг хэн "зурсан" юм бол оо, хамгийн нүд булаам нь байна шүү ккк... аа, бас визний консул аа, нэг юм асууя гэж бодож байсийн. Эхнэртэй болсноос хойш /өөрөөр хэлбэл одоо/ хайрын шүлэг тэр үеийнх шиг төрж байна уу? Үгүй байх тийм үү? Ер нь байнга дурлаж баймаар санагдаад байдаг боллоо ккк /тэгэхдээ бүтэлгүй шүү тэгвэл сайхан хайрын шүлэг бичихгүй юу тээ/

nominka (зочин)

ysn ch goy yum dee. shuleg ni ch zurag ni ch...:D

ГАНТУЛГЫН ШVЛГЭН БОРОО (зочин)

Болорхонд: ер нь бол нэх шинэ шүлэг төрөхгүй байгаа. Одоо амьдралтай хутгалдаад хуучных шигээ тэгэж дотоод ертөнцдөө аялж байх цаг хугацаа ч байхаа больжээ, Тэр "виз" гаргадаг байх үедээ бол шал ондоо ш дээ. дандаа шүлэг бичээл кккк

sun_shine (зочин)

Bolorhonii helsneer bol tehdee l bainga durlaj baij ongod orj goe shuleg bichne geheer ontsguien, tegeed bas ehnertei bolsnoos hoish ter ueiinh shig torj bna uu ugui bh tee gesen bna, odoo ehnertee zoriulaad goe goe shuleg bichdeg biz de? eh hunii tuhai , ehner hunii halamj hairyn tuhai , ur huudhiinhee tuhai geel...

uzemjiingoo (зочин)

unshsan bolgondoo saixan tasarxai ntre gexeer setgegdel maani negl taalamjgui bolchix geed baixiin unshaxad uramtai yumoo. Ts.Batjargaliin Xatan zurag ix goy zoxitsojee. goy saixan zurag bna.

suhee (зочин)

goyo shuleg bn shuu

muujee (зочин)

urid ni unshij baigaagui shuleg baina goy bainaa hu

tseegii (зочин)

hi tany shvleg nadad mash ih taalagdlaa bi hairyn shvlgend ih durtai ter dundaa yagaad ch ym medehgvi iim hvleesen shvlgend bvr ch ih...bolj ogwol dahiad iim goy shvlgvvd olnyg tawiarai please bi tany ene shvlgiig yag odoo neg xvnrvv ywuulnaaaaaaaaaaa

arius (зочин)

ta yagaad iim mundagiiin aan? helchih helchih ain ain he he he

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.