МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

 Уулзалтанд дээр очоод Гого блогчдын талаар төрсөн сэтгэгдэл

Дэбдээхэй : Анх хараад л би түүнийг Дэбдээхэй мөн гэдгийг шууд таньсан. Үүнийг Дэбдээхэйтэй уулзаж байсан хүмүүс бол мэдэж байгаа байх. Дэбдээхэй бол миний бодлоор цоглог, гоё бөгж зүүдэг, хариуцлагатай ханддаг (өчигдөрийн уулзалтыг эхнээс дуустал нь зохион байгуулсан).
Бас хоол хурдан хийдэг  авъяастай. Яагаад би тэгж бодох болов гэхээр өчигдөрийн уулзалтын дундуур гэртээ харьж хоол хийчээд буцаад хэдхэн минутын дотор хүрээд ирсэн. Гэвч би лав тэрийг “савтай бэлэн хоол” байсан байх гэж таамаглаж байгаа. Дээр ус хийгээд таглаж тавиад л болоо

Стоорми: Өмнөх уулзалтан дээрээс л санаа нийлэх болсон Стоорми маань өчигдөр гадуур хувцасаа буруу сонгож Галлерей паабын зөөгч нартай өнгө ижилссэн тул хэдэнтээ андуурагдан “зөөгчөө” хэмээн дуудуулах дөхсөн шүү. Гандирс бүр түүнийг энэ паабад өмнө ажиллаж байсан байж магадгүй гэж хүртэл таамагласан.  Гэсэн хэдий ч Стоорми маань түүнийг үл тоон энэ тэнд гаран блоггер охид бүсгүйчүүдийн зургийг авах ажилдаа ханцуй шамласаар... Стоорми миний бодлоор “голын эргээр нүцгэн гүйх хоббитой” , ер нь бол пиво ууддаггүй. Нэг бол ундаа эсвэл ...
Бас Стоорми бол маш мэдлэгтэй залуу. Түүнтэй аль ч сэдвээр ярьсан санал нийлнэ. Утга зохиол, урлаг, улс төр, кино, загвар, газар хөдлөлт гэх мэт бүр сэдвээр ярилцаж болно.

Аниме:  Аниме бол дуу багатай, даруухан талдаа гэхдээ сайн мэдэх хүмүүс нь бол даруухан биш гээд байгаам. Би харин Анимийн нэг юмыг ойлгоогүй босох тоолондоо гадуур хувцасаа өвдгөн дээрээ тавьж суугаад байсныг. Хүмүүс Аниме-ийг эрүүл мэндээ их анхаардаг тул доороосоо даарахыг хүсэхгүй байгаа гэж ярьж байналээ. Миний бодлоор Аниме бол ажилсаг (хагас бүтэн сайнд ч ажилдаг), PC гаймсег (өчигдөр тоглож байгаад хоцорч ирсэн), програмчлалын өндөр мэдлэгтэй залуу шүү.

Гандирс:  Гандирс бол тэр чигээрээ эрч хүч, энергийн төв гэм нь жоохон намхан. Тэгэхдээ анх намхан гэдгийг нь Зараа анзаарч хэлээгүй бол би мэдэхгүй л өнгөрөх байсан. Тэгж бодохоор нээх намханч бас биш. Гандирс инээхээрээ хүн цохидог зуршилтай тул хажууд суусан хүмүүс хөх няц болоод харина гэсэн үг. Би хүртэл хамгийн сүүлд гадаа инээж байх үед нь хажууд нь зогсож байгаад нэг сайн цохиулсан.харин хажууд нь байнга байсан  Ицми бол өнөөдөр хөх няц болсон байх.

Асура: Намбалаг, томоотой, ухаалаг Монгол бүсгүйг харъя гэвэл өчигдөрийн уулзалтан дээр ирэх хэрэгтэй байсан юм. Тэр хүн бол мэдээж Асура. Шууд бичлэгээсээ л ойлгогдоно. Асура өчигдөр ганцаараа бус 2-лаа ирсэн. Харин эрэгтэй хүүхэд төрвөл Блоггер, эмэгтэй хүүхэд төрвөл Блоггерка гэж нэрлэхээ мартваа. Цаашдын амьдралд нь аз жаргал хүсье.

Номинка: Ёстой эгдүүтэй охин. Дуу хоолой, ярьж байгаа эд нар нь яг бичлэг шигээ. Хэхэ. Би их жоохон охин байх гэж бодсон чинь харин 3-р курс гэнэлээ. Өчигдөр орой харих үед Аниме хажууд нь зогсоод байсан. За за дэмий юм ярих гэжийнэ. Миний бодлоор Номинка нүдээрээ инээдэг,  яриа биш, даруухан талдаа, хөөрхөн охин байналээ.

Үлэмж:  Яриа хөөрөөтэй, хөгжилтэй, пяавдчдаг, бас боловсролтой залуу гэж би дүгнэж байгаа. Бас нэг нууц авъяастай. Тэр жүжиглэх. Онигоог бол өнгөтөөр нь ярина. Харин сүүлд нэг анзаарагдсан юм гэвэл харих гээд нилээд яараад байх шиг байналээ. Би буруу харсан ч байж магад.

Ицми: за Ицми маань бол ёстой хүнд гар. Ярина гэж яг бичлэгээ шигээ. Энэ эрчээрээ байвал Монголын сэтгүүлзүйд бол юм дуулгана шүү. Харин нэг дутагдалтай тал нь “баттерей” муутай. Амархан дуусчдаг юм билээ.
Ийм туранхай хүний хаана нь байдаг юм бэ гэмээр чанга дуутай. Ер нь бол үнэн галзуу. Миний бодлоор Ицми шулуун шударга, түс тас ярьчдаг юм шиг байгаан. Надаас шууд нүдрүү эгцэлж харж байгаад “чи хүүхэмсэгүү” гээд асуучихдаг байгаа. Би сандарсандаа магадгүй л юм гээд хариулцан. Хэхэ. Зөвдсөн үү буруудсан уу бүү мэд.

Тайтгарал буюу Мүүжээ. Надтай ижилхэн шүлэг бичдэг охин. Тун даруухан, гэнэн цагаан гэхдээ бичсэн шүлэг нь бол тэс өөр хүнийг төсөөлүүлдэг. Рок сонирхдог нь блогоос нь ч тэр, хар өнгийн хувцаснаас нь ч тэр ойлгогдож байсан. Би даанч хол суусан байсан тул нэх юм ярилцаж чадаагүй. Хамгийн сүүлд нэг таксинд суусан тулдаа хэдэн үг сольж амжсан. Их нарийн мэдрэмжтэй шүлэг бичдэг охин шүү.

Шидэт Жи цэг болон Горгон : хэхэ энэ бол тэдний блогийн жинхэнэ нэр биш л дээ уг нь.  Уг нь бол тэдний блог нэр sweety, *rabbit*  нар юм.  Яагаад блог нэр нь өөрчлөгдсөнийг ярих юм бол урт түүх болно. Тэдний талаарх миний бодол гэвэл тэд хөгжилтэй, инээд муутай, алкохол хэрэглэдэггүй охидууд бололтой байсан. Нэг шинэ мэдээлэл дамжуулахад тэд Дэбдээхэйгийн их сургуулийн ангийнхан гэсэн шүү.

Саншайн: миний хувьд Саншайн өчигдөрийн блог уулзалтын сюрприз байсан. Гэнэт нээх хөөрхөн бүсгүй орж ирээд суухаар нь гайхлаа ш дээ. Тэгэхдээ би барьц алдаагүй ээ. Угаасаа урьд нь Зараа миний эсрэг баахан хар ПР хийсэн болхоор нэрээ бодоод томоотой суулаа ш дээ. Бас Ицми эд нар намайг хүүхэмсэг юм бишүү энээ тэрээ гээл байсан болхоор хэхэ. Саншайн бол үнэхээр л нэрэндээ таарсан нарны гэрэл шиг энерги сайтай бүсгүй байсан. Харин сүүлдээ нэр нь жоохон эвгүй утгайтай болж хувирсныг эс тооцвол бүх юм ОК бүсгүй байналээ. Би хувьдаа яриа их нийлсэн. Ойрхон суусан болоод ч тэр юмуу.

Тулах цэг. Монголчуудын хэлдгээр жинхэнэ “Мужик” залуу юм шиг санагдсан. Урд нь нэх их уулзаж байгаагүйч мэссэнжэрээр эчнээ танил болсон тул хэдийн таньдаг юм шиг байлаа. Дараа дараагийн уулзалтан дээр илүү танил болно биз дээ гэж найдаж байна. Хүмүүсийн яриагаар бол их нийтэч, сайн залуу хэмээн хүн бүр ам сайтай байх тул би олны үгэнд итгэсэн бөлгөө. /Стоормиг дуурайв/

Зараа: Завьтай зараа бол үнэхээр хөвдөг юм билээ. Надтай томсгосон тойрогт нэр дэвшээд блоггер охидууд булаацалдаад миний эсрэг хар ПР хийгээд байсан болхоор энэ удаад Зараагийн сайн талуудыг дурдахгүй байхаар шийдлээ.хэхэ. Гэсэн ч Зараа угийн шооч зантай, хошин шогийн мэдрэмжтэй тул аливаа асуудалд хошин талаас нь ханддаг юм шиг санагдсан. Ер бол дажгүй залуу.

 

хүн орхиогүй биз...

start=9 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 59-с 10-59 харуулж байна

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
ulemj (зочин)

Үнэхээр сайхан орой байна лээ. Би жоохон яараад байсаныг уучлаарай. Орой хобби хөдлөөд хөлбөмбөг үзэх гээд улайрцан юм. 10 гаран жил тоглож байгаагынх нэг иймэрхүү агшинг бол алдахыг хүсээгүй юмаа. Дээр нь их ядарсан байлаа. Учир нь тоглож байгаад ирсэн болохоор их ядрсан. Уул нь тоглочихоод л шууд гэртээ харьж хэвтдэг хүн л дээ. Сорри

http://clickseal.gblog.mn (зочин)

gantulga aa asuuh yu bn nadtai holboo bariarai clickseal@yahoo.com

debdeehei` (зочин)

харин дийн очингуутаа бичцэн овоо муу гар шүүүүүүүү..... номинка дэхдэ лаг эгдүүүтэй дээрээс өшө өшө бас нээээх өөөөөөөлхөн.... рээбит свийти 2-ийг ицми чангалсышд голд нь зогсжаааааал....

nominka (зочин)

kekeke ganaa ahdaa bayrlalaa. bi end buur icheed :">. debdeeheidee talarhjiinuo. udahgui boloh uulzaltiig tesen ydan huleej baiy :D

ГАНТУЛГЫН ШVЛГЭН БОРОО (зочин)

Өчдөр Саншайн хэт их инээгээд нүүр муухай болчино гээд санаа нь зовоод байх шиг байналээ. Тэхдээ тэр өшөө өшөө гэдэг чинь аймар гоё нэр юм бишүү. Өчдөр бүгдээрээ нийлж байгаад Саншайны бичлэгийг үргэлжлүүлээд хэхэ. Дөнгөж эхэлдэг Дөчин нас, Тавьж болдоггүй Тавин нас, Жаргаж болдоггүй Жаран нас, Далдаганаж болдоггүй Далан нас, Нахиж болдоггүй Наян нас гээл аймар их юм зохиодог байна ш д. Үлэмж бас хөл бөмбөг тоглодог авъяастай байсым байна ш дээ. Даанч Португалын Кристан Роналдотой адилхан харагдаад байсын

ulemj (зочин)

hehe ter ni ch yu yum be gehdee unen bishirmeer toglogch shuu uchigdur gooliin damjuulalt hiisen

secretwish (зочин)

goe uulzatsgaajeee, bolorootoi nileen naizaltsgaasan boltoimaadaa xexexe, sunshine ushuu ushuu gedeg nereeree yer ni setgegdlee bichjaaguul :P

zulzaga (зочин)

yoh yasan goy iin . bi neg ta nartai uulzah ymsan ... 7n sard uulzalt zohiogooroi guijiine shuu

3apaa (зочин)

Өшшшөөөө өшшшшөөөөө сайн ... (сүүлийн гурван цэгийн оронд байх үгийг таасан хүнд шагналтай гсн:P)

дэвдээхэй (зочин)

өөш шагналаа авы даа зараа агаа

саншайн (зочин)

Zaraa agaa guai hunii nereer tata tungaadahgui shuu eeeein...

Гандирс (зочин)

зараа орж ирэнгүүтээ хүнийг намхан энэ тэр гээд л нэр хүнд унагаах оролдлого хийж байгаан. Даанч нээх бүтэлтэй болоогүй дэхүү. хэхэхэ. Хүүе Гантулгаа миний намхан гэм биш дэхүү? Эрдэнийн чулуу эмэгтэй хүн 2 жижигхэн байх тусмаа үнэтэй байдийншдээ.

hurricane-game (зочин)

:D

ГАНТУЛГЫН ШVЛГЭН БОРОО (зочин)

Ирээгүй нөхдүүд дараа яг ирээрэй. Гого блоггеруудын уулзалт үнээр тасархай болдийн ш дээ уг нь. Бид чинь арьс өнгө, нас хүйс, боловсрол, гарал угсаа, өндөр нам, шашин шүтлэг, сексийн сонирхолыг хүртэл үл хамааран гагцхүү ГОГО БЛОГ гэсэн нэрийн доор уулздаг юм байхгүй юу ,

asura (зочин)

хэхэ, хөгжилтэй байсан шүү

muujee (зочин)

Unheer saihan uulzalt bolsoon bi ch barag hamgiin suuliin hun boloh shig bolson aa ugui ee hamgiin suuliinh ni tulah steg bailuu da. Ajilaa taraad l har guiheerei garaad l ochson orson chin neeh eli huli sanagdahaar ni zuugchuus ni gogo blogchidiin uulzalt geed l helj duusaagui baital end geed zaahaar ni yavaad orson zunduu ih hun shirei toirood l hehe setgel ih hudlusun shuu tegeed l hen iin hen iin geed l muujee gtsen harin oo taitgaral geed tanidiimda Gandirs minii shulguudiig bugdiig ni unshsan geed l setgel ih hudulsun shuu harin Gantulga shulegchiig irehgui l baihdaa mashin ene ter ni evdersen gj baisan bolhoor jaahan setgel dunduur baisan chin harin baijiisan haraad l bisherch baigaa yum chin. Uug ni ch neeh duugai bish l de hehe suuldej ochson bolood ch teruu humuus yariad eheltsen tegeed l jaahan jiirheed daraagiin uulzaltand ineegeed l suuhgui ni lav hehe Bugdeerei ih hugjiltei humuus bainalee. Zaraa ahiig urd ni hamt ajillaj baisan hunees sonsoj baisan bolhoor munuu bishuu munuu bishuu gj bodoj baital harin manai ajiliin teruugeer orj gardag geheer ni za yag mun geed l ajiliig ni helsen chin gaihsan tsariatai baisan hehe. Itsme bol unen yariasan bas sanshain baina za tegeed buged l yariasan baisan aa tiin debdeeheig degdeehei biluu gj bodson chin debdeehei baisan gehdee l degdeehei shing ohin baisan gj hehe harin nominka bol yag Gantulga shulegchiin helsneer nudeerei ineedeg huurhun ohin.Hehe neerei G tseg buyu Gorgon-g eregtei baih gj bodoj baital ... Bichleguud ni ih taalagddag shuu. Daraagiin uulzaltiig tesen yadan huleey

Anime (зочин)

Oird ym l bol gedes uvduh geed baih bolson bnle, teel tsamtsaa gedseere uyatsimo, debdeehei nomiko rabbit taitgaral sweety nar uneeriin huurhun ohiduud bnle shu :D , boloroo egch tiim hatuu bsim u, zolig gej bi arhichin bolj bgam bnlda, 3dahaa tatsan chine gedes jaahan buleetseel bhgui boltsiishd, uur ymar ch nuluu ordgui bnshd. Nomiko Taitgaral 2n dund suuj tamhiar nileen utah shig bolson sorry, suulruugee sanaa zovood arhag tamhichid boloh Gantulga Stormy 2 nho hajuud ochij jaahan tatsan, Asura egch irsend uneer ih bayralsan shu davhar biytei gej bsan bolhoor irehgui bol u gej bodoj bsan ym, davhar biytei hun yagad ch ym neg l goy nudend dulaahan bdiin teruugeer neg energy taraasand talrahsan shu.

MBB (зочин)

очих гэсэн танихгүй урьд нь хараагүй хүмүүстэй яаж уулзах гэж ичээд мэсэжээр хүнтэй танилцдаг шиг санагдаад бөөн бөөн санаа зовоод тэгээд ч би хөгшдөөд байх шиг байнаа нас голохгүй бол дараа очноо

debdeehei (зочин)

өмнө нь уулзжысын байж яахана вэ гээлүүү болороо+32 градус+хоосон ходоод+сэтгэлийн хөөрөл+биир эд нар холилдохоор юу болхуу зарим нь оройны хоол моол идээгү байсан сурагтай

asura (зочин)

MBB ямар сонин юм ярина вэ? зараа бид 2 насаа голохгүй ирсэн дүхүү, /хэхэ хөгширсөнөө зарлав./

Anime (зочин)

asura: bas zaraag chirev. (keke zaraa-n rating budaa)

дэвдээхэй (зочин)

навс унасан ккк

Ulemj (зочин)

хэхэ зараагын хувьцаа будаа будаа навс унасан

itsme (зочин)

үнэндээ би тэр уулзалтан дээр очих сонирхолгүй, өөр ажилтай байсан юм. Гандирс гэж нэг юм л заавал хамт очно гэж маягласаар бйагаад аваад явсан. Очоогүй байсан бол бүх зүйл сайхан байх байлаа. Гэвч одоо яая гэхэв. Дараагийн уулзалтан дээр цөмөөрөө ямар ч болоргүй уулзъяаа. Сторми тэгээл нээх өөрөө ууя ууя, халуурахгүй гэж уриалчаал. тэгээл баахан муухай зураг авцан байж гэнэ. тэрийгээ тэгээд хүн хүнд нь өхгүй. залхуураал fullshare болгоод байхдаа ч яахав дээ. хүн сэтгэлээр унаж яджийхад чи ингэж алж болохгүй шд.

muujee (зочин)

neerei Anime- d bayrlla gj heleh gj baigaad martchihsan baina lee yadjaahdaa jaahan manraa hehe anh blog zagvaraa hiij baihad nuguu door baidag neriig muujee bolgooch gj zaaj uguj baisan bich anzaaraagui baisnaa anzaaraad yanzlaj bilee hehe bayrlsan shuu

single_leaf (зочин)

Гантулга бол гунхсан залуу байна дүхүү хэхэхэ. зурагнууд үзлээ. өөрөө хажууд нь байсан юм шиг л сайхан байлаа. Та нартайгаа сэтгэлээрээн хамт байсын шүү дүхүү....

nominka (зочин)

keke manaihan neeree hugjilteimaa :D

ГАНТУЛГЫН ШVЛГЭН БОРОО (зочин)

Бүгдээрээ "дүхүү" гэж хэлдэгээ болицгооё дүхүү. Тэхгүй бол ажлынханлуугаа дүхүү гээд хэлчих гээд байна. Энд ашгүй Зараагийн рейтинг унаад сайхан байна.хэхэ асура ашгүй хань татаад чирчоээ. амар амар

tugsuu (зочин)

goyo yumaa

muujee (зочин)

Zurgaa avya Storm ni urlaa martstsan genee hehe nadtai taarsan manaraa ahuu gui yu hehe

muujee (зочин)

manraa ene treer ni duudsan chin ugdug gjiishde super sorry kkk

zulzaga (зочин)

kkk.yoh savj unah gej bna sh dee tanuusiin bichsen ymiig unshaad...

SUNSHINE (зочин)

uursniihuuruu l setgeh yumdaa, unheer saihan MGL-chiljee zochin

g84 (зочин)

аан ммөн мөн

tucgai albany ajiltan (зочин)

Би аль нэг намын гишvvн биш. Би ямар нэг байдлаар туйлшрахыг хvсэхгvй байна. Гэхдээ төрийн нэг тусгай байгууллагад ажиллаж байгаагийн хувьд, болсон явдал, одоо болж буй явдлын учир начрыг сайн мэдэж байгаагийн хувьд дуугуй сууж болохгvй байна. Би эх орныхоо төлөө, ард тvмнийхээ хувь заяанд санаа зовсондоо, ард иргэд маань хэрхэн төрийн эрх баригчдын тоглоом болон хувирч байгааг хараад тэсэж сууж чадахгvй байгаа учир vvнийг бичлээ. Та бvхэн эх орноо, ард тvмнээ, өөрсдийгөө, vр хvvхдээ хэмээн боддог юм бол цааш нь тараах, ямар нэг хэвлэлд хэвлvvлэх арга хэмжээ авах хэрэгтэй байна. Би тусгай ажилтан учраас өөрөө ингэж болохгvй байгааг ойлгоно уу. Сонгуулийн булхай. УИХ-д олонхи болох, хvссэн хvмvvсээ УИХ-д гаргаж ирэхийн тулд дараах аргуудыг хэрэглэлээ. Боломжтой гэж vзсэн хаягуудад гадаадад явсан, тэнд амьдарч байгаа, нас барсан, шилжсэн хvмvvсийн нэрийг нэмж тэдгээр хий vзэгдлийн нэрээр санал өгvvлэх /Тэдгээр хий vзэгдлийн нэр дээр иргэний vнэмлэх хийж өөрийн хvмvvст тараах, хурууны бэхийг химийн бодисоор арилгах замаар vнэнч хvмvvсээрээ 3-4 хэсэгт санал өгvvлсэн/. Иймээс гадаадад байгаа хvмvvсээс санал авахгvй гэж эртнээсшийдсэн. Мөнгө амлах, тараах, архидуулах, автобусаар зөөх, зөөж явахдаа мөнгө өгөх, худал амлах г.м жижиг аргууд. Хамгийн гол арга нь саналын хуудсыг унших хvмvvст 10-10 сая төгрөг өгөөд урьдчилан тохируулсан тооны дагуу “А гэсэн нэр дэвшигчид өгсөн саналыг өөрийн Б гэдэг нэр дэвшигч болгон уншуулах”. Yvний тулд ажиглагч нарыг хол суулгаж, зөвхөн ганцхан хvнээр саналыг хуудсыг уншуулах, тvvнийг зөв уншиж байгаа эсэхийг өөр хvн хянах аргагvй болгох ажиллагааг анхнаас нь зохион байгуулсан. Саналынг жинхэнэ хуудсыг хэсгийн хороон дээр солих аргагvй тул тойргийн хороон дээр солихоор урьдчилан бэлтгэж тойргийн хорооны даргаар өөрсдийн vнэнч итгэлтэй хvмvvсийг тавьж, тэдэнд даалгавар өгч, нууцаар хэвлvvлсэн саналын хуудсаар хангаж, тэнд гаргах гэж буй МАХН-ын нэр дэвшигчийн нэр дээр дугуйлсан хуурамч саналын хуудсыг 30-30-аар багцлан уутанд хийж бэлтгэсэн. Ийм булхай хийснийг сэжиглэсэн ажиглагчид, дэмжигчид хэсгийн хороог бvсэл саналын хуудсыг газар дээр нь дахин тоолно хэмээн шаардлага тавихад хамаг булхай нь илрэх аюул тулгарсан тул шөнө нь цагдаагийн хvчээр тийм хvмvvсийг зайлуулаад жинхэнэ саналын хуудсыг тойргийн хорооруу зөөсөн. Тэнд нэгэнт хайрцаглаад бэлдчихсэн ууттай хайрцагтай худал саналтай хуудсуудаар солих ажиллагааг тойргийн хорооны дарга өөрөө биечлэн хийж гvйцэтгэлээ. Тойргийн хорооны бусад гишvvддээ мэдэгдэхгvй солих, зарим тохиолдолд тэдэнтэйгээ нийлж хийх vvргийг тойргийн хорооны дарга нарт /өөрсдийн vнэнч итгэлтэй хvмvvс/ өгсөн байна. Бодит байдал дээр саналын хуудсыг аль ч хэсэг дээр 10 цагийн дотор тоолж дуусгаад тойргийн хороо тvvнийг 2 цагийн дотор нэгтгээд дvн гарах байсан. Гэтэл нөгөө жинхэнэ саналын хуудсыг солих, худал гаргасан тоогоо саналын хуудсын тоотой нийлvvлэх гэж 2-3 хоног зарцуулж, тvvнийгээ дvн хараахан гараагvй гэдэг vгээр халхавчлан сууж байна. Цуглааныг хэрхэн vймээн самуун болгон хувиргасан тухай. Нэгэнт ийм муухай булхай, илт улаан цагаан луйвар хийсэн учир олны хараанаас мултарч чадалгvй сэжиглэгдэж, зарим нь баригдлаа. Тиймээс залуу хvмvvс хурц зангаараа олныг уриалж 7/01-ний өдөр Сvхбаатарын талбай, МАХН-ын байрны өмнө цуглаан зохион байгууллаа. Энэ vед хэрхэн ажиллах, ямар хариу барихаа МАХН-ын удирдлагууд хэлэлцэж “уг цуглааныг өдөөн хатгаж vймээн болгон хувиргах, тvvгээр нь буруутгаж тэмцэгчдийг дарах, хариуцлагад татах” тактикийг барих нь зvйтэй гэж тохиролцсон болно. Ингээд гарч ирж уулзаад олныг тайвшруулаад vгээ хэлэлцээд тараачих байсан цуглааныг vймээн болгон хувиргах ажиллагаандаа орсон болно. Тэнд хамгаалалтанд гаргасан цагдаа нарт “Наад цуглаанаа тараа” гэдэг vvргийг өгөөд ар талаар нь өөрсдийн /ихэвчлэн ТЕГ-ын ажилтнууд/ өдөөн хатгагчдаар олныг хөөрөгдөж эхэлсэн юм. Ингээд энгийн байдлаар цуглаж байгаа тарах байсан цуглааныг ямар ч байсан резин сум болон чулууны байлдаан болгон хувиргаж амжсан байна. Нэг дарга нь байдал бишдэж байгаад сандарч хэдэн хуягт, цэрэг авчирах уу хэмээн сандарч байсан. Yнэхээр МАХН-ын байрыг хамгаалъя гэж Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр бодож байсан бол тvvний саналын дагуу хуягтууд авчраад байрны урдуур, хажуугаар байрлуулаад, жагсагчдын захаас нь эхлээд хэсэгчлэн сарниулж тараах боломж бvрэн байлаа. Гэтэл Монгол улсын ерөнхийлөгчөөс “Хамгаалалтыг дахин зохион байгуулна, хvчээ төвлөрvvлнэ” гэсэн тушаалыг буулгах замаар МАХН-ын байрыг хамгаалж байсан цагдаа, дотоодын цэргийг татах vvргийг YАБЗ-ийн хуралдаан дуусмагц өгөөд зориуд хамгаалалтгvй болгож улмаар ТЕГ-ын тусгай бэлтгэгдсэн ажилтнууд машин машинаараа очиж удирдлагагvй болсон залуусыг уриалан Соёлын төв өргөө, тэр хавийн газрыг дээрэмдэн тонох, галдан шатаах ажиллагаанд орсон болно. Тэд залуусыг хатгаж оруулмагцаа өөрсдөө компьютер, тоног төхөөрөмжийг машиндаа ачиж авч явцгаасан юм. Тэр олон алдагдсан компьютер, тоног төхөөрөмж айлуудад биш төрийн тусгай байгууллагад байгаа, тэдгээрийн хард дискийг шинжилж байна. Бас давхар иргэдээ тагнах ажлыг ингэж хийж байгаа болно. Энэ бvхнийг ерөнхий сайд С.Баяр, ерөнхийлөгч Н.Энхбаяр нар зориудаар найруулсан бөгөөд vvнийг “урхинд оруулах арга” хэмээн нэрлэдэг юм. Гол утга нь “Ямар нэг шаардлага тавьсан, жагсаал цуглаан зохиосон хvмvvсийг гарцаагvй гэмт хэрэгтэй болгон хувиргах, уг арга хэмжээг олон нийтийн дургvйцлийг төрvvлэх vймээн самуун болгон хувиргах замаар улс төрийн ашиг хонжоо олж авах”-д оршдог юм. Зөвхөн МАХН-ын байрыг шатааснаар нийгмийн дургvйцлийг сайн төрvvлж чадахгvй, тиймээс ард тvмний дургvйцлийг vнэхээр хvргэж чадах объектруу анхаарлыг нь хандуул гэдэг vvргийг ТЕГ-ын ажилтнууд авч тvvнийгээ гvйцэтгэж чадлаа. Тэд шөнө нь галт зэвсэг хэрэглэн хэд хэдэн хvний амийг санаатай бусниуллаа /Нийгмийг илvv их дарамтад оруулах, онц байдал тогтоох vндэслэлийг баталгаатай болгохын тулд/. Мөн цагдаа нар зодсоны улмаас урьдчилан хорих байранд хэд хэдэн залуу амь насаа алдаад байгаа ард тvмнээсээ чандлан нууж байна. Онцгой байдал. Объектуудыг зориуд хамгаалалтгvй болгож зохих хэмжээгээр сvйтгvvлсний дараа vvн дээр далимдуулан онцгой байдал тогтоож, мэдээллийн эх сурвалжгvй болгож, цаанаас бэлтгэсэн, цензурдаж хянасан мэдээллээр ард тvмний тархийг угааж, зөвхөн учирсан хохирол гэдэг өнгөц зvйлд бvхний анхаарлыг хандуулахаар оролдож, дахин vймээн дэгдээхээр бэлтгэж байна хэмээн худал айлгаж байгаа нь эцсийн дvндээ сонгуулийн булхайгаас ард тvмний анхаарлыг холдуулах, vvгээр далимдуулан ард тvмний сонголтыг луйвардсан дvнгээ баталгаажуулж авах гэсэн улс төрийн маш муухай зорилготой болно. Одоо ингээд 2000, 2004, 2008 оны сонгуулийн нэг адил ард тvмэн сонголтоо луйвардуулаад vлдэх vv? Эсхvл ширээний ард сууж асуудлыг ухаалгаар шийдэж дахин санал хураалт явуулах уу? Нэр дэвшигч болон намуудын зөгнөөд байснаар vнэхээр Монгол улс ардчилсан улс болж хөгжих vv? Эсхvл дахин тоталитар хяналтанд орж авилгачдыг тэжээгч төртэй Африкийн улсууд шиг болох уу? гэдэг сонголт бидэнд тулаад байна.

spyro (зочин)

end uul ni bloggeruudiin talaarh hugjiltei zuiluudiig unshaad suuj baital tugsguliin tusgai albanii ajiltani bichseniig unshlaa. neeree unen shuu yag l iim yum bolsiin. yag bichjee. erh medeltei humuusl erh medliinhee tuluu yu ch hiideg yum. muu ard tumen baidaggui muu udirdagch baidag gedeg dee. ugaasaa ard tumen ni erh medel gej yu baidgiig medehgui uchir yanz buriin zuil hiihgui sh tee. oo sedveesee hazaichlaa. hamgiin gol ni bloggeruuddaa amjilt husiy. Thank u all

gorgon (зочин)

hi... za uulzalt shan bolsond bayartai bna oo tgd com-iin gatsaltiiin gaigaar ene bichlegiig bichigdsen ued comment bichij chadaagui ymoo hoorhii za tgd uul shugamandaa bol Gorgon gdg chini bi ym bga ym shd... yagaad oor huniig Gorgon geh bolson ym be. tuuh ni ih sonin bnaa...

дэвдээхэй (зочин)

ээмэр даруухан царайтай баагий гайсын тэрийг явуулаад энэ чэнь нөгөө айхтар юм бичдэг горгон гээл баЙСЫН тэгсээр байгаал горгон болцон жинхэнэ биш гэж хүн бүр мэджааа

Mandahk (зочин)

YAMAR GOE YUM BE TA NAR UULZDAG YUM UU. UULZALTUUD TEGEED HER BNA DAA. NEG ZAWAARAA TA NARTAI NEG UULZAH YUMSAN. YAMAR HUMUUS BOL GEJ URGELJ BODDOG SHUU.

gorgon (зочин)

aan za za odoo tuuhiig ni halit mulit medej avlaa hehehe neeree anime ulemj 2 eregtei bsan ymu bi emegtei gd lllllllllllllll bodood yavaad bdag bsan shd hehe...

ШVЛГЭН БОРОО (зочин)

ха ха Аниме Үлэмж 2 эмэгтэй байхдаа яахавдээ. Ингэхэд Горгоноо Монголд ирцийн бол хагассайны зугаалганд хамт явна биз дээ.

ulemj (зочин)

Emegtei hun bolchihson uu bi. Balarsan yumaa hehe

ganxvv (зочин)

Сайн байцгаана уу? Gogo-хаан Би Банжигийн гэр бүлээс ирсэн блогчин Ганхүү байна. Удахгүй Монгол оронд маань 09.06-09.09 -ны хооронд "Дэлхийн Энхийн их наадам" болох гэж байна. "Дэлхийн Энхийн их наадам" нь хүн төрөлхтний өнийн хүсэл болох дэлхийн энх тайван, аз жаргалын төлөө орон бүрт зохиогдож буй хүн төрөлхтний эрхэм баяр билээ. Та бүхэн орж сонирхож үзээд энхийн төлөө бидэнтэй нэгдээрэй. Баярлалаа! http://gpf.bblog.mn

Чинээ (зочин)

сайхан шЮлгүЮдтэй юм байнав. Амжилт хүсч байна.

Kherlen (зочин)

saihan tsag ye baij. /guneer sanaa aldaw/

hen ngn (зочин)

ta nar aimr hogjilteimaa hehe,,
aimr talagdav,, bldg bl ta narg ng harah yumsan ymr hunus bdg bl hehe,,^^
zia td ta nrt bugdendni amjilt husii!!

Enkhuush

hahaha, Gandirs bid 2 adilhan um bn. bi bas ineehere hajuud suusan hunee tsohisoor bgad zovoochdiishd. :P

LoveLove

Дөнгөж эхэлдэг Дөчин нас, Тавьж болдоггүй Тавин нас, Жаргаж болдоггүй Жаран нас, Далдаганаж болдоггүй Далан нас, Нахиж болдоггүй Наян нас... гэнэ үү хахахаа

Ицми айрр зөв бичдэг байсан байшд :P

Зочин

nostalia

:) haayaa huuchin bichleguud unshij dursah goe yumaa gsn

Фашизм...

Aa.ta nar bs ingej ywj bdg ym bii ntr

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.