МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Шүлгийн зун минь гандуухан байна уу даа

.


Шүлгийн зун минь гандуухан байна уу даа

Хавартаа шаагисан бороо хүрэлцээгүй юм болов уу
Зундаа гандах бор өвс яагаад ийм гунигтай......
Элдэв чимэглэлгүй
Эгэл үгс сэтгэлд хөглөрөвч
Энэ зун нэг л чимээгүй дүнсгэр орших нь
Зөвхөн миний бодол уу...?

Ганц нэгээр гүйгүүл өнгөрөх хос уянга, шад шүлэг
Гаранд минь гялалзах  хуримын бөгж тэргүүтэн
Гунигт шүлгүүдэд минь сүүлчийн цэгийг тавиад
Уйтгарт өнгөрсөн бүхэнийг минь мартуулжээ

Тэнгэр дэх оддын чуулга, борооны дараах үдэш
                   ямархан байдгийг мартаад
Тэнүүчлэх бодол, тэнэглэл бас ухаарлаас ангид оршин буй би
Цэн цэнгээр лугших цагийн зүүний хэмнэлд автаад
Цээжин зүг урсаж зүрхэнд үлдэх мэдрэмжээ дагаад
Надад биш нартад үлдэх ухаан бүрээр хэмжигдээд
Намайг л гэсэн бурхадын зурлагаар амьдарсаар...би


                  Г.Гантулга    

Зургийн тухайд гэвэл зураач Б.Төмөрбаатрын "Байгаль" хэмээх цуврал ажлын зургийн 4 дэх зураг юмаа. Энэ зургийг зураач маань 2006 онд зурсан байна. Надад энэ зургийн энгийн хирнээ амьд дүрслэл, өнгө, нарны харагдаж буй байдал зэрэг таалагдаад энэ удаад орууллаа. Мөн шүлэгтэй минь бас утга дүйх байх гэж бодлоо.
Шүлгийн тухайд гэвэл нодлин зун талыг биччихсэн байж байгаад энэ зун гүйцээгээд биччихлээ. Нодлин яг өдийд 6 сарын дундуур бичиж байсан юм. Яг нэг жилийн босгон дээр нь гүйцээгээд биччихлээ. Юуны тухай шүлэг гэдэг нь утганаас харагдаж буй байхаа. Таалан соёрхно уу

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
ГАНТУЛГЫН ШVЛГЭН БОРОО (зочин)

Би ер нь зун бараг шүлэг бичдэггүй юмаа. Яагад тэгдэг юм бол бүү мэд. Хавах, намар 2 л шүлгэн бороо асгарна шүү дээ. Өвөл бичнэ тэхдээ цөөхөн

nominka (зочин)

jhn gunigtai ch yum shig. neg l uitgart avtchlaa. keke ganaa agaa ugaasaa tegii sht ee. havar namartaa l ihevchlen boroo ordog biz dee :)

sunshine (зочин)

er n neg l gunigtai zun bna shuu...shoroo shuuraad l...zun gehed ch hetsuu l bna da Gantulgaa ene zun zunduu boroo asgaruulaarai

Гандирс (зочин)

Шүлгийн зун чинь гандсан байна шдээ. Асгаруул л даа хө. Хүлээж байна шүү

Лхамжав (зочин)

Одоо ч бараг дасан зохицож байх шиг байна өө. Цагийн байдал шороо тоостой, Монгол түмэн сонгууль монгуультай. Ийм л юм болж байгаа юм даг уу даа.

ancient clown (зочин)

Blessings: Just passing by. Beautiful pictures and site. Please visit and explore mine. your humble servant, ancient clown

maral (зочин)

Намайг л гэсэн бурхадын зурлагаар амьдарсаар...би goy ug bna shuu

muujee (зочин)

Магадгүй би хуруундаа хуримын бөгж зүүвэл гунигт шүлийн мөрүүдэд минь цэг тавигдах болов уу Тэгээд ханын жаргал уйтгартай гунигтай дурсамжуудыг минь мартагдуулах байхаа тэ Гэхдээ яагаад ч юм би гэрлэхийг хүсэхгүй байна. Гэрэлчихвэл .... мэдэхгүй юмаа гэрэлсний дараа юу болдог болоо сэтгэл зүйд гэрлээд олоон жил болход бас ямар байх болоо хэхэ гэрлэхүү гэсэн асуултанд эргэлзээгүй үгүй гэж хариулах байхаа хэхэ

secretwish (зочин)

гунигаар ивлэдэг онгод... гуниггүй байх нь жаргал...

muujee (зочин)

secretwish -iin zuv hatuu bolovch unen ogs............. jargal...

muujee (зочин)

Boroo sogsolgui orool baidag bol .... boroonii daraa gedeg ug baihgui baigad bol .... uug ni goy te daanch amidral uteggui bolchihono!....... Bi haramsaj baina

ganchi (зочин)

saihan shuleg baina aa namaig shawia bolgoj awahgui biz kk

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.