МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Амьдрал заримдаа...

      Амьдрал заримдаа

Жаргах гээд зовдог хорвоод
Амьдрах гээд алддаг юмуу
Ухаарлын төлөөс нь алдаа юм бол
Уучлал гуйгаад ч яах юм билээ

    Амьдрал заримдаа алдаа юм шиг
    Алдаа заримдаа амьдрал юм шиг

Хайрлах гээд алддаг хорвоод
Хагацаж байж ойлгодог юм уу
Хайрын үнэ цэнэ нь харамсал юм бол
Хайрлаж дурлаад ч яах билээ

    Хайр заримдаа диваажин шиг
    Хяналтаас гарахаараа там юм шиг

Бусдын адил уйлмаар байв ч
Нулимс минь дуусчихсан
Бусдын адил мөрөөдмөөр байв ч
Итгэл минь хөрчихсөн


Нэлээд хэдэн сарын өмнө бичсэн шүлэг. Хэвлэн нийтэлж амжихгүй байсаар удчихлаа. Амьдрал ч сонин шүү дээ. Заримдаа дэндүү аймар яг мөс шиг хүйтэн, дэндүү гунигтай мөртлөө заримдаа диваажин шиг л аз жаргалтай болчихдог. Энэ шүлгийг бичих үед магадгүй тэр мөс шиг хүйтэн үе нь таарсан юм байлгүй. Угаасаа шүлэг, гуниг 2 ихэр байдаг хойно доо.  Гуниг онгод хөглөдөг болохоор гуниглахад муу нв юу байхав дээ тэ :)

start=-17 , cViewSize=50 , cPageCount=1

33 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
Оранж

Амьдрал яг л дарс шиг........... гоя үедээ гоя
чи гуниглаад шүлгээ бичээдий муу юм юу бахйав.

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

аа чихшиг шүлэг бичхийн тулд гуниглаад байвал юу болхын болжээн. ккк. Яшиг тэгж байхаар зүгээр явж Эрээн цавд очоод амьдарчий :)

Болдууш

мммм. гэхдээ л алдах нь амттай байдаг гэдйишдээ. би 40 хувь л санал нийлнэ этр

Sunbeauty (зочин)

амьдрал заримдаа ааштай бн
аашийг нь би олохгүй бн

БОРОО

бас дууны үг байж болохоор стайлтай шүлэг л дээ

Гандирс

Шүлэг унших сайхан

AEЯO

"Магад ийм байна гэж би алдая
Маргаашийн төлөө алдая
Мартахгүй гэж би алдая
Өнгөрсний дараа санаа алдая"

Gorgeous

хүний амьдрал эрээнтэй бараантай
захын наймааяин эрээнээс бараатай гэж үг суржийжэлээ

дурлагч

Надад амьдрал яаг зовлонгийн үүр шиг л санагддаг. Хаяадаа таарах жаргал л цааш амьдрах хүчийг өгөх мэт...
Хайр нь сайхан ч харьцаагаа авч үлдэх нь асар хэцүү...
Тэгээд эцэст ми дотор үргэлж Бурхан, Чөтгөр 2 дайндаад зүгээр намайг орших боломжыг асар ихээр хаагаад байгаам шиг санагддаг.
Бурхан нь дийлсэн үед сайхан, Чөтгөр нь дийлсэн үед зовлонтой, Би байгаа үед амгалан гээл нэг тиймэрхүүл байндаа.

Ицми (зочин)

юу ярина вэээ хүүхдүүд минь... амьдрал тэр чигээрээ амтат бал бурам шиг... хэхэ... алдах нь хүртэл амттай...

Турьхан (зочин)

амьдралын амт гэдэг чинь л энэ шүү дээ таминь түмэн.

гуниг нь хүртэл гэгээхэн байг гэж ерөөе дөө Бороогоо кккк

Elkhan

Түмний төлөө
Гуниглаад л байхаас ...

MC Аав

сайн шүлэгч шүү
би лав хэзээ хамгийн сүүлд уйлснаа санахгүйл байна.
амьдрал гэгч нь биднийг чанга хатуу байхыг шаарддаг уу гэхээр тийм биш, бид зүгээр л чанга хатуу харагдах гэж хичээдийм шиг. зовох, шаналах, үеүүд зөндөө байх боловч азаар мартагдхийм даа
аа бас Доктор болсон гэл үү баяр хүргэе

уяхан (зочин)

ваув хэлэх үг ч олдодгүээ

Янзагахан (зочин)

Дуу хийчихмээр сайхан л мөртүүд байна

eegii (зочин)

duusgaagui shulegnees hoish orsongui saihan shuleg bn

bi bol busdiin adil uilah gesench uilah gazar oldooguin
busadtai huvaaltsah gesench yariltsah mod ch oldoogui...

LoveLove

Хайрлах гээд алддаг хорвоод
Хагацаж байж ойлгодог юм уу
Хайрын үнэ цэнэ нь харамсал юм бол
Хайрлаж дурлаад ч яах билээ... / санаа алдав / Үнэхээр үнэн үнэн үг. Үнэ цэнийг нь дараа нь хэтэрхий ихээр ойлгодог юмдаа...

Л.Болор-Эрдэнэ

goy shuleg bichdeg yum bnaa.. mash ih taalagdlaa.. amjilt nzaa

Egeldino (зочин)

Gogo shuleg boljee.Odoo ene yesee uur bga gej bodojiinoo.iim mus shig udruud tsuuhun tohioldoosoi bilee

Egeldino (зочин)

ene shulgiig unshaad l baimaar unen buguud nice bolson bnaa.

Sodukhaan

ene shulgend chini aya oruulaad duu bolgoj boloh uu zuvshuurul uguuch?!

Sol@ce

шүлэг, гуниг 2 ихэр байдаг - тийм чимшиг

Nemo (зочин)

үнэхээр гоё шүлэг бичдэг юм байна. Чамд амжилт хүсье. Би шүлэг унших дуртайлдаа даан ч бичиж чаддаггүй болохоор хүний бичсэн гоё шүлэгнүүдийг уншаад уншаад л... байнга орж байна.

batmond

Хайр заримдаа диваажин шиг
Хяналтаас гарахаараа там юм шиг
энэ мөр их таалагдлаа. гоё шүлэг байна.

~Заяа~

aldaj endeh ni amidarliig amttai bolgodog
zovj guniglah ni ireedvin jargaliig bvteedeg
hairlaj durlah ni ooriigoo tanihad tusaldag
haramsah hereggvi ee amidral iim l ym jini

ganaa (зочин)

Unen dee tanii shulegnuud gaihmaar bishermeer utga sanaa tugs uneheer goe boljee! Setgel sanaa gegelzeed zarimiig ni bur hulgailaad avlaa shuu kk hairtai zaluu daa neesen blogtoo tavival durguitsehgui bolov uu~~~~~

zochin (зочин)

vnheer goe shvlgenvvd bna aa.tsaashdin uran bvteeld chin amjilt hvsie

lover (зочин)

saihan shvlgvvd bnaa

Гана

амьдрал ямар гэдгийг мэдэхгүй юм дааа....

jawka (зочин)

sain u anh udaa l tani blogt orj vzej bna. vneheer goe shvlegvvd bna.mash ih talagdlaa bicheed bgarai amjilt

Khan-So

kk ahrin th sonin gunig duuren hatsartstai uldej hotsordog shde

оогий (зочин)

хайраар дүүрэн амьдралдаа
хамтдаа байж жаргадаг болохоор
харанхуйн дундах зовлонг
хагацал гунигаар бүү тайлаарай

зочин (зочин)

Хайр заримдаа диваажин шиг
Хяналтаас гарахаараа там юм шиг... мар хүчтэй бас ямар үнэн үг вээээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.