МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Шүлгэн бороо блог: Өнөөдөр дурсан суухын учир ину

Бүх  ГөүГөү блогчидод өргөх шүлгэн хадаг

Нар өртөөлсөн өдрүүдийн зав чөлөөгүй амьдрал дунд
Надтай нөхөрлөсөн андууд  минь ээ
Найргийн тэнгэрээс шивэрсэн шүлгэн бороон дундуур
Надтай та нар минь хэдэн жил алхаждээ

Унаган багаасаа ижилдэн дассангүй ээ бид
Уулзан танилцсан цаг саяхан мэт  боловч
Уран бүтээл, хүний сайхан сэтгэлээрээ нөхөрлөөд
Угтаа хуучний мэт санагдах андууд  минь 

Өнгө мөнгөөр хэмжигдсэн энэ ертөнцийн зам дээр
Өөрийнхөөрөө алхалсан та нөхдийгөө
Өнөөдөр  дурсан суухын учир ину
Өчигдөр тэнгэрлэг явсаны утга буйзаа….

 


Бяцхан түүх
Хамгийн анх блогоо нээхэд Гөүгөү блогт ердөө гарын 10 хуруунд багтах блогууд байж л дээ. Одоогийн та бүхний мэдэх Ицми, Зараа, Аниме, Хоридоймэргэн тэгээд би гэсэн хэдхэн блогчинтой. Нэг нэгнийхээ блог дээр сэтгэгдэл бичнэ. Бас уншина. Миний хамгийн анхны уншигч бол алдарт Ицми. Хамгийн анх гоё сэтгэгдэл бичиж урам өгсөн хүн бол бас л Ицми. Хамгийн анх урам хугартал сэтгэгдэл бичсэн хүн бол бас л Ицми байлаа. Яагаад гэвэл Ицми чинь анхны 5 блогчин дундаа цорын ганц эмэгтэй нь байсан юм шүү дээ. Тэхээр Ицмигийн сэтгэгдэл аймар хүчтэй. 
За тэр цаг бол 2007 он байлаа. Түүнээс хойш 2008, 2009, 2010 гэсэн он жилүүд ар араасаа цувран одож ГөүГөү блогчидийн өрх гэр хэдийн өнөр олуулаа болжээ. 
Эрт цагийн үлэг гүрвэл мэт аварга аварга мундаг блогчидоос өдгөө цагт үлдэж хоцорчихоод энэ цагийн алдарт блогчид та бүхэнтэй мөр зэрэгцэн бичилцэж яваа үзмэр шахуу болсон хэдэн блогчид болох  Ицми, Үлэмж, Сторми, Аниме, Саншайн эднүүсдээ цаашдаа эрчээ битгий алдаарай гэж л ерөөе дөө. Та нар гоё шүү. 

Бахархах,  гомдохын зааг дээр…
Шүлгэн бороо блог гарсанаас хойш миний шүлгүүд хаа саагүй тархах болсон. Интернэтэд хайлт хийгээд үзэхэд миний шүлгүүд хаа сайгүй блог, сайт, тэр битгий хэл гар утасны контентоор ч тархсан байдаг. Даанч хэн ч хэзээ ч надаас зөвшөөрөл авч байгаагүй ээ. Хамгийн гол нь миний нэр усыг бичээгүйгээс гадна, шүлгүүдийн маань мөр бадгийг өөрчилж утгыг нь хүртэл гажуудуулсан байдаг нь харамсалтай.  Ганхуяг гэгч залуу /нэг телевизийн сэтгүүлч гэсэн/ миний шүлгүүдийг өөрийн болгон худлаа ярин явж, тэр битгий хэл хэвлүүлсэнийг сонсоод гайхаж, маш ихээр бухимдаж билээ. Дуучин Дөлөөгийн нэг дуу нь дээр миний шүлгийн нэг бадаг тэр чигээрээ дахилт болчихсон явж байгаад сонсоод санамсаргүй давхцал уу? Аль эсвэл … гайхахад хүрэх. 
Энэ бүгдийн эцэст гомдохоосоо илүү бахархах шиг. Хүмүүст таалагдсан болоод л тэднүүс тэгсэн байж таарна. 

Хүмүүс юу гэж бодох бол?
Шүлгэн бороо блогт ихэвчлэн хайрын сэдэвтэй шүлгүүд давамгайлдаг. Тэр битгий хэл хориотой хайр , нууц амрагийн тухай ч шүлгүүд бий. Ийм шүлгүүдийн дараа хэсэгтээ л хүмүүст хардуулна, элдэвээр хэлүүлнэ л дээ. Эхнэртэй хүн яагаад ийм шүлэг бичив гээд таньдагаасаа эхлээд таньдаггүй нь хүртэл манай эхнэрийн өмнөөс хангалттай хардаж өгнө. Эхэндээ санаа зовдог байснаа нуух юун. Одоо бодохнээ санаа зовоод байх юм алга. Энэ чинь уран бүтээл шүү дээ. Тэгээл би хүмүүсийн хэлдэгээр бодит амьдрал, болсон явдалаа бичээд байвал шүлэг биш болох байлгүй. Санбүтэгийн блог дээр байдаг нэг гоё үг байдын “Блог болсон явдал, бодит үнэнийг мэдээлэх үүрэггүй” гэдэг билүү дээ. Тэрэн шиг шүлэг ч бас адилхан. Одоо хүмүүс юу гэж бодох нь тийм ч чухал биш. Яагаад гэвэл энэ бол шүлэг.

Шүлгэн бороогоос…
За за энэ бүхний эцэст би шүлгээ бичээд байдгаараа байж л байна. Амьдрал сайхан тул цаашид ч бас бичсээр байх болно. Бороо гэдэг нэрийг анх блогчид та бүхэн л өгсөн шүү дээ. Мөн олон олон шүлэг бичих урмыг бас та бүхэн л өгдөг. За ингээд миний блогтой хамт байсан, байгаа, цаашид ч хамт байх үе үеийн бүх блогчиддоо Шүлгэн бороо блог баярлалаа гэж хэлмээр байна. БАЯРЛАЛАА.

Шүлгэн бороо блог дахиад нэг нас нэмлээ…

start=15 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 65-с 16-65 харуулж байна

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
Зочин

Баяр хүргэе ээээээ найзаааа

Би энд чиний "Нууц амраг " шүлгийн чинь төлөө уунаа. Бас Үхмээр санагдлаагийн төлөө... Энэн шүлэг энэ бодрол байгаагүй бол чи яахан 3 жил тэмдэгэлэх...

Чи шүү.

Гандирс

Ицми

би ч нөгөө юмнаас амархан уйддым болохоороо эхэндээ нхх гоя шүлэгнүүд ороод байхаар нь яасс гояын, чи чааг шүтдэг шүү этр гэжийснаа сүүлдээ гээгэнт уур хүрээд... чи ч одоо яасс даяргаатайн бээ, шүлэгнээс өөр юм бичдэггүймүү гэж муухай аашилж байлаа хаха

БОРОО

haha Izme, Gandirs 2 maani ijilsen orj ireel. yass saihan odor uu?

Itsme neeree tegjiij bilee. balai hog shuu.

13

сайхан санагдлаа..би шүлгийг чинь нэг удаа ашиглахдаа нэр усыг нь дурдсан шүү..4 жилийн ойн мэнд (=

Янзагахан

Хэхэхэ баяр хүргэе 3н жилийнх нь 1,5 жилийн блогоороо хамтдаа өнгөрөөж. Эргээд бодоход дандаа сайхан дурсамжууд тодроод байна. Тэгэхээр та сайн хүн юм хэхэхэ. Хамгийн анх блог дээр маань блогчдын уулзалтанд ирээч гэж хэлсэн хүн бол яах аргагүй бороо байлаа да

Цаашдын уран бүтээл тань амжилт хүсэе

SUNбрүти

блогйин хувьд 3 жил гэдэг их хугацаа, маш олон блогууд нэг хэсэгтээ хүмүүсийн анхаарлыг татаж бснаа замхарч, нэг хэсэг нь хэнд мэдэгдэхгүй нээгдэж бас хэнд ч мэдэгдэлгүй хаагдаж бн.
өнөөг хүртэл тууштай, хуучиршгүй бж бидний анхаарлыг сарниулалгүй бж чадсанд чинь баяр хүргий вишд вишд

13

4 биш юмуу..??

AEЯO

Баярлалаа, Баярын мэнд :)

Stormy

Манай Бороо блог болгондоо өөр хүн гэж хэлсэн байна. Үнэн шүү. Зайлуул. Сэтгэл хуваагдлын синдромтой юм шүү дээ. ха ха ха. За баяр хүргэж байна аа. Нөхөрлөл маш үнэтэй. Тэгээд ч биднийх мэт ийм нөхөрлөлийг олж авна гэдэг маш хэцүү. За тэгээд бичээд байж дээ.

БОРОО

4 jil damnasan. yag birthday ni bol 3 jil.

ta bvhend chas bayarlalaa :)

Ицми

хөөш... нөхөрлөл яах вээ нөхдөө... цөмөөрөө нөгөө яриадайсан газар луугаа явах хэвээрээздээ... хугацаа нь ойртжий шүү хөөе...

tsuki (зочин)

Бороо нулимс дуслуулах гээдайна уу? үгүй юу? Борооших гээд унах чинь :P

БОРОО

Ицми минь нөгөө газар дээрэ очиж цөмөөрөө мах шарж идхийнсэн нээрээ. нэг з.Б хийгээдхээч
Цуки минь. аав болоод чи бид 2 адилхан уяхан болжээ. Минийчас нулимс дуслах нь бна :P

Stormy

Ицмий Газар луу явна гэхээр нэг л эвгүй сонсогдоод байна аа. кккк. Тйим биш байна уу. Харин зуслангийн газар гэвэл зүйд нийцэх мэт. ккк

HERO

тэр шүлэг хуулсан нөхдүүдтэй зүгээр өнгөрмөөргүй. задарсан золигнуудуу

Болдууш

Энэ Бороогийн дотор давчдаал, нүд нь цийлэгнээл, ухаан нь самуураал... нэг тийм нисчих гээл байгаа болтой... Бээгий, сээгийнүүдээс нь харахад сэтгэл нь ихэд хөдөлжөөгөө болтойдог шүү. Би хүртэл дагаад гачин болдог гэжийнэ шд.
Баяр хүргий. Ернол тээл хожмоо анхдагчид гээд явжаахад төр засгаас ганц өрөө байр майр өгөх байлгүй дээ хө. Чи шүү.

Ицми

харин тиймээ хахаха би бас тэгж бодоод тэгээд юу гэж хэлэхээ мэдкү байсын чи гоя нэр оллоо. цөмөөрөө энэ хагасайнд зуслангийн газар луугаа явж мах шарж идийл даааааааааааааааааа

Цэнхэр нүдэн

Дөнгөж блог уншиж эхэлж байхдаа блогчдын зугаалгын талаар зурагтай бичлэгийг уншжийсан.Гоя санагджижулээ.Тээд 3 жилийн ойн баярын мэнд,
гоя шүү энтр гэж мээд:р

SUNShine®

Шүлгэнд дуртай болгосон блог доо

Ойн Баярын мэнд хүргий анд минь

Үнэхээр авьяслаг шүү, би шоун дээрээ нэг иймэрхүү л үгтэй хэдэн мөрт бичүүлэх гэсийн гээд санаагаа хэлтэл тэр дор нь гайхалтайгаар мөр холбоод бичээд л явуулсан шүү, дор нь сэтгээд л зохиогоод л үнэхээр л гайхшруулсан юм даг

Манай гоү гоү гое шүү, тасралтгүй бичээд л байна шүү анд минь

tsuki (зочин)

Яаа ингээд бодсон чинь нээрээ сэтгэл догдолжийнэээ. Алтан үеийнхэнтэйгээ уулзсан мэт болжийшд.

Дээс...

би том болоод бороо болно :р

Янзагахан

Энэ цуки хэдүүлээ сайхан уулзахымсан гээд л байсан. Одоо аягүй бол нулимсаа арчаад сууж байгаа даа хэхэхэ...

Дээс...

шүлэг бичих "эрхтэй" хүн шүү нэмж хэлхэд... зүгээр хаанаас ч хамаагүй хэдэн гоё үг олж ирээд нийлүүлчдэг хүмүүсээс өөр л дэй...

БОРОО

хаха сэтгэл гэгэлзэж, уруул өмөлзөөд би та бүхэнд тус тусад нь хариулт өгч чадахааргүй байх чинь вээ

Улаан Малгайт

УГ нь тусдаа л хариулт авмаарлээсиймдаа

Che.

Яахын аргагүйл гого блогийн анхдагчуудын нэг блог юм шүү дээ. Би лав блогтой болхоосоо өмнө л орж гардаг байснаа санадаг юм. Сээгийдэж байгаа блогчид нь ч бас блогтой болхоос минь өмнө бичиж байсан хүмүүс ихэнх нь. Блогт 3 жилийн ойн мэнд.
Гоё шүлэг бичдэг залуу шүү.

H.Ray (зочин)

гэгээн домгийн эзэн юм биз дээ...
нээрээ сонин юм...яг сэтгэл хуваагдах эмгэгтэй гэдэг нь үнэн байх...

гэснээс стормигийн блог дээрх эртний зугаалганы зургуудыг харчихаад ицмиг модны араас олж харах гэж 5 сарын өмнөх нэг өдөр мөн их юм болж билээ... харин өөрийг чинь онож таниагүй ч сайхан залуу байх гэж бодоод архивыг чинь ухжийж анхны уулзалтын тухай бичлгийг чинь олж уншиж байлаа гэж...

за за би бас энд эрт эдүгээг дурсах нь больё хэхэ

гэснээс зарим хүмүүс ицмигийн тооны нүдийг жижигхэн гээд байсан энэ бүүр жижигхэн юм байна :-p

БОРОО

kkk setgel huwaagdsan ch baij magad. Ugaasaa ali ni jinhene "bi" bolohiig ch sain meddeggui ee.

Мауз

баяр хүргэе. гоя блог шүү. гоя ч шүлэгтэй.

Мауз

ц ц ц ц баяр хүргэе биш баярын мэнд шүү. кью кью кью

Joe.

баярлий

Elkhan

Баяр хүргэе... Шүлгүүдийг чинь хүлээгээд л байдаг шүү...

egg (зочин)

би бас уншижийсан

БОРОО

and nohduuded iheer talarhalaa.
Ochdor tunaj uldsen freenduuded bas talarhalaa :)

Эрхэмцэцэг (зочин)

баяр хүрэе, сайхан шүлгүүдээрээ сэтгэлийг минь гэгэлзүүлж, догдлуулж, гуниглуулж бас баярлуулдагт тадархжынөө

Deegii (зочин)

blogger-n blogchid bas unshdag yum shvv :D. Taniig shine shvled nemehiig bnga hvleej bdag shvv . Good luck

Egeldino (зочин)

hey ystoi tuushtai bichsen bna shuu 4 jil gdg chin .Blog tanii neg heseg bolson l bna daa.za bayr hurgey saihan bayrlaa blgui dee kk

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

гоя блог байна...бороо ч гоя...шүлгээр бороошиж байвал бүүр гоя...

дурлагч

Зөөз, би хоцорчиж. Гэхдээ блогын 3 жилийн мээнд.
Би чиний шүлгүүдэд дуртай шүү. Үргэлжлүүлээд туурвиад л байдиймшдээ.

arius (зочин)

bayar hurgii. bi ch bas unshigch bolood bichih gej chadan yadan baihdaa hamgiin ih unshdag uram uyaral avch gardag baisan blog bol shulgen boroo.

jinluurhen_68

bayar hurgey boroo n odoo duusaad shulgeer tsazan shuurga gargah wii gegegeg

jinluurhen_68

tsasan shoo k

Атаархуу Азаа

za bayr hurgii ulirlin boroo uliraldaa l orod 3 sar huleelgedeg bol tani shulgen boroo boro hussen uyed l hajuud min bdg uchraas neg l shan bdg yumaa bi ch gsn taniig neg shulgiig nitelj bsan tegeed itsmiigeer uhetlee zemluulsenee odoo ch sanaj bn ta lag shu urgeljluuleed zondoo uran buteelee bicheerei za chin setgeleesee azjargaliig husii

~Freedom writer~

Би анх блог сонирхож бхдаа хэн гэдэг блогчин гэдгийг нь ч мэдэлгүйгээр уншдаг 4 блог бдаг бсын. Тайтгарал гээд шүдэг бичдэг нэг охин, Сайншайн эгч, Ицми эгч нөгөө нэг нь танийх..... Анх блог гэдэг ямар ч олйголтгүй шахуу бхал энэ блогууд л намайг энэ их том гэр бүлрүү уруу татаж оруулсан юмдагуудаа. Одоо миний ХАЙ5 дээр таний шүлэг бсаар л бгаа. Гэхдээ URL, нэртэйгээ.....
САйхан шүлгээр сэтгэлийг минь хөгөлж бдагт баярлалаа... Өшөө удаан бичээрэй.

Шувуухай

Ямар ч гоё сэтгэл хөдөлмөөр юм дээ хэхэ Тийдээ үнэхээр л
Өнгө мөнгөөр хэмжигдсэн энэ ертөнцийн зам дээр
Өөрийнхөөрөө алхалсан та нөхдийгөө,,,гэж гоё хэлжээ

anj (зочин)

neg l gunugtai......

secretwish (зочин)

би гунигтай байна, тээд бороо минь байсан ч болоосой орж жаал гуниглангаа сэтгэлээ сэргээхсэн, юу ч гэсэн дараад үкийдаа гээд дарсан чинь оржаахын, хэрэгтэй үед минь битий хаалга үүдээ түгжиж бай л даа тэхүү гуйжийн :) чиний л дур л даа тэхдээ л....

нээсэнд баярлалаа, хамгийн анх хаасан блог тэхээр энэ салбартаа анхдагч нь л гэсэн үг гэдэг үгийг хэдэн ч удаа умшив, бүр цээжилцэн

энэ дашрамд чиний нууц амрагийн шүлгүүдээр л тэжээгдэж амьдарчийн, чи түүнийг биеэр мэдэрсэн ч бай мэдрээгүй ч бай надад дутагдаж байгаа нэг зүйл тэр шүлгүүд дотор чинь байгаал байдын

түрүүн яг уйлмаар байсан, одоо харин сайхан болчлоо, ёоо айррр урт бичсэнд соррий, сэтгэл хөдлөөд ккккк

Lancome (зочин)

баяр хүргииеээ

aand (зочин)

*shulgen boroo* neeh tanil sanagdaad orood uztel mash ih taalagdlaa. tanil sanagdsnii uchir n bi 10 jild bhdaa shulgen boroo gedeg shuleg bichij bailaa.
Shulgen boroog bi hanhurmastad ilgeenem
Shuher barilgui minii ard tumen sonsnom
Tolgoi holbon terelsen tootoihon shulgee
Toost orchlongiin nairagchiin doroond hurgen aldnam
2006 ond bichjiisiin ene shuleg my anhni shulguudiin neg shuleg bichih sonirholtoi ch bichihgui bgad bhaar ugnii songolt medremj n buuraad irdeg ymshigee.Uneheer durtai awyastai humuus mine shuleg tereldeg l bol bitgii orhioroi

тайтгарал (зочин)

Их л гоё санагдлаа .... гэвч найзууд дунд нь би алга гомдохгүй хэхэ гомдхоорч зүйл бүш болхоор таньтай холбоотой миний дурсамж гэвүүл анх таны шүлгүүдийг Hi5 аас уншаад дуртай болсон уг гарлыг нь хайж явсааг гөү гөү блогтой холбогдож билээ миний хувьд их л нандин дурсамжтай жилүүд байсан байсан гэдэг нь миний шүлгүүд бүгд л уйтгартай гунигтай байхдаа бичиж сэтгэлээ тайтгаруулах нэгэн төрлийн тайтгарал байлаа энэ тайтгарлаа бусадтай хуваалцаж сэтгэлээ онгойлгох гүүр гэлтэй л ... таны шүлгүүд үнхэээр гоё одоо би ч нэг их шүлэг нтр бичихээ больждээ ха нэг л ханьдаа гомдохоороо л ... гэхдээ л би энд оршин байна эцэст нь энэ их сайхан нийтлэл байна /алдаатай бичсэн бол уучлаарай энэ ч бараг миний нэрийн хуудас байхдаа хахаха/

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.