МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

ШҮЛГЭН БОРОО БЛОГ МААНЬ НЭГ НАС ХҮРЛЭЭ

ШҮЛГЭН БОРОО БЛОГ МААНЬ НЭГ НАС ХҮРЛЭЭ

Шүлгийн блог маань нэг нас хүрлээ.   Би бодлоо л доо. Би их азтай хүн юм. Дээхэн цагийн яруу найрагч нар шүлэг биччихээд тэр болгон хүмүүст хүргээд байж чаддаггүй байсан байх л даа. Олон олон сайн яруу найрагч нар тэгээд л замхаад дуусдаг байсан байх. Гэхдээ орчин цагт бол хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдлэж ном болгоод гаргачина, блог дээрээ тавьчина. Тэрийг нь хүмүүс уншина. Санаа оноогоо хэлнэ. Ер нь бүх талаараа боломжтой мэт.


Миний шүлгийн блогт хамгийн анхны сэтгэгдэл бичиж урам өгч байсан хүн бол Ицми яах аргагүй мөнөөсөө мөн. Дараахан талд нь шүлгийн блогуудаас залхжийнаа гэсэн бичлэгээр томоохон сэтгэлзүйн цохилт өгсөн хүн бол бас л Ицми. За ингээд миний блогийн түүх Ицмигээр эхэлж байгаам.  Дараа нь блогийн маань найзууд, ер нь маш олон хүн коммэнт, и-мэйл, мснжэрээр надад  урмын  үгсийг харамгүй бэлэглэсэн. Урамшиж баярласан би бээр улам их шүлэг бичиж, зөндөө олныг оруулдаг боллоо.  Хэтэрхий их урмын магтаалын үгэнд дарагдсан болоод тэрүү шүүмжлэлд би тийм ч таатай хандадгүй болчиж.  Үнэндээ шүүмжлэл магтаал хоёр тэнцүү байжийж  амьдрал урагшлах бизээ. Магадгүй би зарим нэг шүүмжлэлд эгдүүцэн хариу эсрэг коммэнт бичсэн хүн байгаа бол намайг уучлаарай.  Үнэн үгийг сонсоход хэцүү бас уур хүрмээр байдын билээ.


Ямарч л гэсэн миний шүлгүүдийг уншдаг мэддэг хүний тоо нилээдгүй их болчиж. Дотроо бол би их баяртай байна.


Нэг жил богинхон хирнээ их урт хугацаа юм. Анх жилийн өмнө блогчидоос нэгийг нь  ч танидаггүй байсан бол одоо заримтай нь маш сайн найзууд болсон байх юм. Яагаад ч юм надад блогчидтойгоо уулзахад сайхан байдаг юм.  Магадгүй би хамгийн эрх чөлөөтэй байх мэдрэмжийг блогчидын уулзалтаас авдаг бизээ. Гэртээ би өрхийн тэргүүн дүрээр, ажил дээрээ бол гоонж өмсөж, нэг их хөмсөгөө зангидсан ажил хэрэгч хүн, аав ээжийнхээ дэргэд учираа олоогүй мангар пацаан, хадмындаа бол сайн хүргэн, дүү нарынхаа дэргэд нэг л их том ах гээл олон олон дүрийг амьдрал гэдэг жүжигт бүтээж  явна. Гэхдээ миний бие “би” гэдэг дүрээрээ зөвхөн найз нарынхаа дунд тэр тусмаа блогчин найз нарынхаа дунд  байж чаддаг боловуу. Тиймээс би блогчидтойгоо уулзах дуртай байдаг юм.
Яахав сүүлийн үед биднийг их шоуддаг, бараг л болж бүткүү хүмүүс мэтээр зарим хүмүүс ойлгодог болчиж. Энэнд бидний буруу их л дээ. Бичлэг дээрээ нэгнийхээ тухай бичиж, коммэнтээр нэгнийгээ шоолоол. Үнэндээ бидний бичлэг л хэтрүүлэгтэй болхоос биш бид амьдрал дээр тийм хүмүүс бишээ. Бүгд л тус тусын амьдралтай. Бүгд л амьдрал гэдэг жүжигт хувь хувийнхаа дүрийг бүтээгээл явж байгаа хүмүүс. Яахав аавын хүү адилдаа адил, өөр үедээ өөр.


За олон зүйлийг үл нуршин нэгэн шүлгийнхээ төгсгөлийн дөрвөн мөртөөр бичлэгээ өндөрлөе. Амьдрал гэдэг үнэхээр гайхамшигтай зүйл шүү.

Намар намартаа нэрдэг онгодын цагаан дарсны
Нар зөв эргэсэн сэтгэлийн дугарааны сэржим
Нас насны  уртад ухаарч тайлагдах үнэн
Надаас алдуурсан дурсамж миний хэдэн шүлгээ

start=2 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 52-с 3-52 харуулж байна

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
навч... (зочин)

БАЯР ХҮРГЭЕ! 1 -ээс эхлээд 1000 наслаарай!

Жанжка (зочин)

Чиний шүлгийг анх бийрбэх дээрээс уншчаад, Хачин гоё сэтгэгдэл төрж байсныг нуух юун. Чиний шүлгүүдийг уншихад, хэн нэгэд дурламаар, бас хязгааргүй ихээр хайрламаар, түүндээ тэмүүлмээр тэгээд бас галзууртлаа хайрламаар, ер нь тийм гэхийн аргагүйгээр зүрх булиглаж сэтгэл гэгэлздийн. Арай өөрөөр хэлбэл зэгэл саарал ертөнц дээрх шаргал туяа татуулсан зураас гэж би хувьдаа хүлээн зөвшөөрдөг. Сэтгэлийн нандин утсыг хөглөгших болдог. Бабир /мангаррррр их садаррррр их гэсэн үг/ их шүлэг бичиж уншигч биднийгээ олон жил баярлуулах хүн гэж ойлгож явдийшүү. Энэ бол шүлэгчийн хувьд миний хэлэх үг. /Яруу найрагч гэхийму би сайн мэлдэхгүй байна уучлаарай өршөөгөөрэй/ Хувь хүн талаасааа чиний хэлдэг ҮНЭН. Шүүмжилсэн биш санал зөрсөн коммментэд өрвөс гээл бичдэг чинь бас их инээдтэй санагддын. Торгон мэдрэмжтэй хүн эмзэг байдаг байх. Шүлгэн блогынхоо ойг тэмдэглэх бол хаа гэдгээ хэлээрэй. Шүлгэн бороо чинь аадар мэт асгаж байгэ. Амжилт

Зочин (зочин)

bainga unshdag. bayar hurgeye!!!

Zaya (зочин)

saya comment bichsen chini garahgui bsan , hmmm anyway .. bayar hurgii :D

jagaa (зочин)

Blog tani neg nas hursend bayar hurgie. Amjilt!!

My Notes (зочин)

Нэг насны ойн баярын мэнд хүргэе.

3apaa (зочин)

тэмдэглэхиймуу тэгээд? хэдээс хаана?

БОРОО (зочин)

Баярлалаа найзуудаа. Зараа тэмдэглэхгүй ээ. Тэгсэнд орвол нийгэмдээ нэг ч болов сайн юм хийе. Мань гарж ажлынхаа эргэн тойрны хогийг цэвэрлээдхэе. Дараа нь зам гарахгээд чадкуу байгаа эмээ, өвөө нарыг зам гарахад нь туслая, дараа нь өмнө ууж байсан пивоны шилээ тушаагаад мөнгөөр нь будаг авч замын хажуугийн хашааг будъя.

3apaa (зочин)

Чамд зохихгүй байна шүү

БОРОО (зочин)

Надад үргэлж урам хайрлаж байдаг та нар миний блогийн хөдөлгөх хүч юм шүү.

Ulemj (зочин)

Баяр хүргэе хөгшөөн тэмдэглэхиймуу Лайтай паарий болно доо

навч... (зочин)

Үлэмжээ...наад чинь тэмдэглэх нь үгүй гээд байна хэхэхэ

Khongoroo (зочин)

Bayar hurge. Blog chin taalagdlaa .

kaktus (зочин)

shulgen boroonii neg jiliin oi segsger kaktusiin ner burtguulsen odor ..............barag davhtsaj bna daa.za shineer irlee shulgiig chini unshij bnaa....amjilt husye

tsoomo (зочин)

temdegleechee hana hedees um mini blog 1 sar hursen temdeglehiimuu haha

БОРОО (зочин)

БОРООНЫ ӨМНӨ Өчигдөр зүрхэн дээр ГУНИГ шивэрсэн, би одоо мартчихаад инээж явна Өглөөхөн гудманд ДУРЛАЛ тааралдсан, би одоо мартчихаад ганцаардаж явна Өнгөрсөн амьдралд ҮНЭН байгаагүй, би одоо мартчихаад итгэж явна Өнөөдөр гадаа БОРОО-той гэсэн шүхэрээ мартуузай БОРООНЫ ДАРАА Насны залууд ЧИ ирээгүй, би мартаагүйдээ гуниж явна Намайг зовоосон ДУРСАМЖ байсан , би мартаагүйдээ шүлэглэж явна Навчгүй модод СҮҮДЭР минь болсон, би мартаагүйдээ дурсаж явна Намрын БОРОО хүйтэн байдгийг би мэдээгүй ээ ШҮЛГЭН БОРОО

Zaya (зочин)

Boroony ongod ni oroo haysss , kekeke , nice poem :D

БОРОО (зочин)

Харин сая гэнэт ийм мөртүүд орж ирээл бичээд хаячилаа. ккк. Блогийнхоо нэг насны ойг сайхан тэмдэглүүл эргээд онгод орж магадгүйм шиг байна. ккк. Дэхдээ өнөөдөр лав биш.

Давка (зочин)

boroo hezee temdeglehiin ve? bi 1 goy undaa uumaar bnaa gsn.............:p

AntiDotE (зочин)

ЗА БАЯР ХҮРГЬЕ ЭЭ!!!

tsetseg (зочин)

bayar hurgei amjilt husie

bayar (зочин)

юуны өмнө найздаа баяр хүргье. Сэтгэлд дотно агаад уярам зөөлөн шүлгийн мөрүүдийг чиний шүлгэнээс ихээр олж уншдагтаа баярлаж байдаг шүү. тэгээд яг өнөөдөр нэг жилийн ой юмуу юун азтайн баасан гариг хэхэ. За миний найз амжилт бүхний дээийг хүсье.

Далай (зочин)

заааа Баяр хүрэе Өшөө олон шүлэг урын сангаас нь ундран гарах болтугай

zayets. (зочин)

olon saixan shvleg bichij baihaarai...amjilt

чимгээ (зочин)

Дурламаар залуу шүү.

Гандирс (зочин)

Өчигдөр зүрхэн дээр ГУНИГ шивэрсэн, би одоо мартчихаад инээж явна Өглөөхөн гудманд ДУРЛАЛ тааралдсан, би одоо мартчихаад ганцаардаж явна Өнгөрсөн амьдралд ҮНЭН байгаагүй, би одоо мартчихаад итгэж явна Өнөөдөр БОРОО-гийн блоогийн нэг насны ой гэнэ оройтож мэдлээ, Би одоо баяр хүргэж сууна.

tsahlai (зочин)

Alag delhiid torson tani uchirtai Altan usgeer bichij mongon barintgaar deedleegui ch Awyas bilgeereen hogloj , setgel yugaa shingeesen Ah tanii Gaihaltai blogiin Neg nasnii oin mendiig Tsahlai blogiin zugees hurgey ee ..

SUNshine (зочин)

shulgeeree boroo l oruulaad bai da Boroo! 1 nas hursend chin bayar hurgeye, amjilt husie

maral (зочин)

bayruiin mend hurgii...blog chin zuu nasalj zuzaan gegj ni shulgiin nom gargaarai gej yruuy!

xatanaa (зочин)

zooooo bayr hurgii

Amazon (зочин)

Bayar hurgie ee! Chinii shulguud taalagddag shuu. Ulam olon goe shuleg bicheerei.

ooyoo (зочин)

uneheer goy shulegnuudtei Bayar hurgey

номинка (зочин)

муу агаадаа баяр хvргэе. бичиж байгаарай. бичкv бол гохий шоо :D

БОРОО (зочин)

Баярлалаа найзуудаа. Маш их. Урам өгч дэмжиж байдагт чинь мааш их баярладаг шүү.

Fish (зочин)

ГоГо Блогийн маань хамгийн өндөр оргилуудын нэг бол Гантулга чи яах аргагүй мөн шүү. Энэ оргил дээрээс асгарсан хур бороо үргэлж гэрэл гэгээ, дуу шуутай, үргэлж цагаан өнгөтөй байдаг. Цаашид ч өөрийн орон зайгаа улам тэлэх байхаа.

itsme (зочин)

баяр хүргииииииииииииии тэгээд чи одоо надад зориулж шүлэг этэр бичээшдээ. сонийн бэ.

muujee (зочин)

Bi ch hamgiin suuld orj irjeeh shig baina setgeleerei bol turuuleel orj irmeersenj 1nas nemsnii bayr uhaarald iluu otson baigaa baihdaa getel bi uchiraa oloh geed l mangartaad hehe shulguuded chin unheer ih durtai tegeed uulzah burt ochoj chaddaggui d uuchlaarai bugdees ni uuchlaarai gj husey sulgen boroo jiliin durvun ulirald tasraltgui tsutgaj bain

gangaa (зочин)

Баяр хүргэе.Шүлгүүдийг чинь унших дуртай ч коммент үлдээж байгаагүйм байна.1 жилийн ой дээр чинь анхныхыгаа үлдээв ччих шиг.Шүлгүүд чинь мааш их таалагддаг шоо.Амжилт.

loflof (зочин)

Shulgeer boroo oruulj setgeliig boroonii daraah tsetsegs shig sergeedeg chamd blogiin chin 1 jiliin tursun udriin bayariin mend hurgeye. Shulgiig chin unshihad saihan bdag shuu amjilt husii

Зочин (зочин)

чамайг хэн яруу найрагч гэсэн юм. алдаршихын донтонгууд л ингэж бичдэг юм даа

Зочин (зочин)

harin tiin,yahaaraa iim bolchihdog bnaa.

Номин (зочин)

их л хоцорч мэдлээ гэхдээ ямар ч байсан төрсөн өдрийн мэнд хүргэе ямар олон сайхан бичлэг нэмээ вэ ? өө бас гоё баннер хийсэн зөндөө их баярласаан

naraa (зочин)

chini blog ih saihan shulguudtei bi urgelj unshdag humuuni setgelig hodolgoj chadahgui yum bol hongon biirig hoshihin hereg yun gedgin adil tani shuleg huni setgelig ih hodolgoj yruu nairgin saihnig medruuldeg.amjilt husie

Bayarjargal (зочин)

mash ondor! Taashdiin yran bvteeld chini amjilt hvcie

nyamaa & batuul2003 (зочин)

za naizaa 1 nas hurehed yu medregdej bna alhah her bna daa altan delhii daivalzaj bna uuu

zaya (зочин)

sain uu shvlgvvdiin chin zah zuhaas ni l unshlaa. bvgdiig ni unshij duusgana gewel duusahgvi bololtoi. gehdee ih saihan yumaa unshihad mash gvn gvnzgii setgegdel bas urid ni anzaardaggvi bsan zvilsiig eswel ogt bodoj vzej bgaagvi ch geh yumuu tiimerhvv bodol turj bna tsaashdaa bainga unshij bnaa amjilt

zolo (зочин)

засс баяр хүргэчий. тээд чи чинь одоо хичнээн блогтойн бэ толгой эргэчлээ бас шүлэг бичдиймуу даанч тийм байхаа бэлэн цэцэн үг урсгаа л байдын байна лээ аймаарын гээлүү

ntsoom (зочин)

Баяр хүргэе ээ! Нэг настай болсонд.

Cherry (зочин)

Сто гоё гоё шүлэгнүүдтэй юмаа. Ингэж бичдэг болхынсан.

zolo (зочин)

neeree mundag yumaa nice shulgnuud bna thanks

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.