МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Болор цомын дэвжээн дээр агсан тавих шүлэг (наргиа)

Болор цомын дэвжээн дээр агсан тавих шүлэг (наргиа)

Хүн болон төрж
Хүзүү толгой холбосных
Цаас, үзэг хоёрыг нийлүүлж
Цагаа үрж суудгынх
Шүлэг гээчид дурлаж
Шүүрс алдан явдгынх
Болор цомын дэвжээн дээр чинь
Босоо үлдэх гэж ирлээ би

Хоёр дараалан түрүүлсэн Ичинхорлоо эгчид
Хор шар хөдлөөд, үнэндээ атаархаад байна
Сагсуу, галзуу  Галсансүх найрагч
Санаанд багтаад, уур хүргээд байна

Хайрын шүлэг түрүүлж болдоггүй тэр дэвжээн дээр чинь
Хайнга хэдэн мөрөөрөө би агсан тавихаар ирлээ
Хаврын сендром, намрын айраг шиг шүлгээрээ
Харвуулчихвий дээ... даралтыг чинь ихэсгээд

Будлиантай, будлиангүй наадам гэгдэх олны яриаг
Буруу зөвийг нь шалгахаар би ирсэн юм
Бусдад таалагдах гэж ирээгүй ээ, би ямар доллар биш
Буян ч биш, нүгэл ч биш шүлгийг минь та нар сонсоо

Ямар урсгалаар шүлэг бичдэгээ би мэдэхгүй ээ
Яадгым цус гэж, мэдэхгүй л хүн байгаа биз
Мэддэг дүр эсгэж, тэр бодолдоо хүлэгдээд
Мэрийж бичдэг тэнэгүүд шиг хоосон оронзай болчихно

Цаг төрийн даажигналаар түрүү барьж
Цаасан дээр шуугиан сараачаагүй ээ би
Цас унаж, бороо асгарсан байгаль шиг шүлэг минь
Цаг хугацааны тоосонд дарагдахгүй ээ

Бурхан таниас хүсэх ганцхан л зүйл байна
Бусдад өгсөн шигээ тэр Болор цомоо надад ч бас өг
Бусдын халааснаас хумсалж байгаа биш болхоор
Буруутгаж чадахгүй ээ тэр Болор цомоо аваад ир


 За энэ шүлгийг зөвөөр ойлгоорой. Зүгээр наргиа болгож бичсийн. Урд шөнө гэнэт онгод орж ирээд. Тэгэхдээ мань онгод ирэнгүүтээ шууд буцаад зугатдымдаа. Тэхээр нь араас нь хальт сүүлдээд авсан чинь ийм шүлэгтэй л үлдлээ. кккк.

start=-17 , cViewSize=50 , cPageCount=1

33 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
anime (зочин)

kk urialhain alganii mor nuurendeeree monholood ireh vii de :P

БОРОО (зочин)

Анхны сээгий

bayar (зочин)

араас нь хальт сүүлдээд авсан гэхэд саак л шүлэг болсон байна ш дээ. за амжилт my найз

Эркардо (зочин)

хоо лайтай. чи мундаг шүлэгч юмаа. энийгээ бариад болорцомд давхиад орчооч.

Gtulga (зочин)

Орон дотор нь онгод нь орж араас нь нөгөөхөө санжуулаад гүйсэн нэг ийм шүлэгтэй үлдсийм биз дээ вуахаха. Та нээрээ үнээр авъяастаймаа.

gavar (зочин)

cchamd amjilt husie.oshoo olon udaa ongod orj baig gej erooeii

БОРОО (зочин)

Харин өчдөр орой Болор цомын тухай бодоол хэвтэж байсын. Тэгсэн чинь л санаанд ород ирсийн.

davka (зочин)

bishirchii duhuu? kkkk goy bichjee... hunii haanaas iim ugnuud gardag bainaa ain/?

Витаут (зочин)

Сайхан агсамнал байнам

ooyoo (зочин)

goy shuleg

nominka (зочин)

орооч...

Зочин (зочин)

TA NAR SHULEG GJ YU BDGIIG BIIRBEH DEEREES LHAGWASUREN GUAIN SHULGUUDEES MEDER. YAHAW SUL UG TOLGOI HOLBOLTTOI L YUM. GHDEE ZUWHUN UNSHIJ L BHD SHDEE. DARAA NI YU AWCH ULDEH NI SONIN BISHUU.EREEN CHAMIN UGEND NI TOLGOI ERGEVHEED YU OILGOHOO MEDELGUI ONGORCHDOG SHULGUUDIIN L 1 BNA

Гандирс (зочин)

Яады гоё л байна ш дээ. Харин ч гоё байдын Гантулга Мүүжээ 2-н шүлэг. Яах гээд байгаан чи тэгээд айн Зочион.

ulemj (зочин)

МАХНамын тэнэгүүд ороод арын хаалгаар Болор цом аваад байдаг юм чинь маний хөгшин ороод үзээч хө

Гандирс (зочин)

Би нээрээ Гантулга Мүүжээ нарыг муулангуут үсэрч очоо л хэрэлдээд гэвтжийнмаа. энэ юуных вэ. хэхэхэ

БОРОО (зочин)

Наад чинь сайхан сэтгэлийнх байхаа Гандэрсээ

AntiDotE (зочин)

хэхэ, хөөрхөн юм.

Eternalflower (зочин)

hun ene delhii yah gej irsen tuhai shuleg bicheed orood uzeech

onge (зочин)

goyo yumaa hujgiltei

oyunaa (зочин)

He he. Bolor tsomiig ni huij bish guyadaj avaa minii naiz

Болорхон (зочин)

кккккк /тэгээд уур хүрэхээр инээд хүргээд хаячдийн гэж.../ ккккк тэнэг гэдэг нь Ганаа ккккккк/

хармөөг (зочин)

би уулаасаа хэлээд байгаашд,, та бол лагаа гэж,, тээд намайг шавиа болгочооч гээ л байхад чинь үнэд ороол байгаан за яахвээ,,би тэр болор цомы чинь суульж авчраад өгчүүл гавиа болгох байлгүй хэхэхэ

ТАРЧЛААН (зочин)

ТЭРИЙГ НЬ ӨГЧӨӨСЭЙ... ХАЙРЫН ШҮЛЭГ ТҮРҮҮЛЖ БОЛДОГГҮЙ ТЭР ДАВЦАНГААС БУУХГҮЙ ГЭЖ ЗӨРҮҮДЛЭ...ЯАДЫ

Almas (зочин)

Blogчдын болор цомыг бол бараг чи авах байхаа :)

LoveLove (зочин)

Goe shuleg baina ter ZOCHIN geed bgaa nuhur uuruu chaddiin bol 1 shuleg zohiogoodhooch neree ch helchij chadahgui nuugaad archaaguin bj hunii shuleg muulaad

muujee (зочин)

zugaatai l shuleg baina shde bolor tsomiin devjeen deer unshij agsam tavimaar hudlaa uhaantai dur uzuuldeg hun bolj baisnaas baigaagaaraa l shuleg bichih ni gogo shde te

gegee (зочин)

dajgui l shuleg bna gehdee denduu engiin sanagdlaa

MGL (зочин)

Unen tasarhai shuleg bna,eglees egel engiin ugtei hirnee ih goe bnaa.Amjilt husie

bolor tsom bna (зочин)

halit svvldej awsan ongod chini bolor tsomiig boon boonoor ni ogohoor blsn bna shvv

batja (зочин)

Mash dajgui shuleg boljee. KKK ter shunu bolor tsomd orjiino gej zuudlee yu da. Taalagdlaa dajgui shuu.

agai (зочин)

bolj bainaa omog baina

Зочин

зөв бичгийн дүрэмдээ анхаарвал баярлах байна. олон хүүхдүүд бас ордог л байх

boloroo (зочин)

Ontsgui yum bna yruu nairag tugs tuguldur harin ene gutamshig bolor tsomd unen diildeg chi sonsood chagnaad medreed uz .hasar turuulj bsan shuleg ni saihan bsan hulan ch ylj bsan bugd l gaihaltai

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.