МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Наргүй өдөр гэж байдаггүй

Ажил ихтэй өдрүүд үргэлжилсээр. Эсвэл залхуу миний хувьд л магадгүй ажил ихтэй тийм л өдрүүд. Уйтгарлах, баясах хором мөч тун цөөхөн байдаг болохоор дурсамжтай байлаа ч дурсамжгүй юм шиг л амьдарсаар.

Уг нь бол миний сэтгэлийн архивт маш олон дурсамжууд бий. Гунигтай, жаргалтай, дурсаад л баймаар, дахиж санахыг ч хүсдэггүй мааш олон дурсамжууд он оноороо, үе үеэрээ л байгаа. Гэхдээ надад тэрнээс ч илүү үнэ цэнэтэй ирээдүй байгаа гэж итгэдэг. Тэгсэндээ ч өнөөдөрөө золиослоод шахуу маргаашын зүгрүү тэмүүлсээр байгаа ч юм билүү.

Өчигдөрхөн зүрхэн дээр шивэрсэн гуниг хатаж амжаагүй байхад, өглөөхөн сэтгэлд минь мандсан наранд дасаж амжаагүй байхад дурсаад ч би яах билээ.

Өнгөрсөн амьдралд минь үнэн гэж байгаагүй болохоор би бүгдийг мартчихсан. Тийм болохоор дурсамжгүй ч юм шиг.

Ямартай ч наргүй өдөр гэж байхгүй. Нар үүлний цаагуур л орсон болохоос нар байдгаараа байж л байгаа.  Тийм болохоор амьдраад л байхаас. Угаасаа амьдрах сайхан. 

Заримдаа амьдрахаас шантрах, залхах, бүүр учир нь ойлгогдохгүй үеүд зөндөө тохиолддог л доо.  Тийм өдрүүдийг би БҮРХЭГ ТЭНГЭРТЭЙ ӨДӨР-тэй зүйрлэдэг. Саяхан хуучны нэг шүлгийн нооргоо олсон юм. Цаасны тасархай дээр хэвтэж сарайлган бичсэн энэ ноорог тухайн үеийн шаналал, харуусалыг илтгэж байна. Бараг хэзээ ч ийм шүлэг бичиж байснаа санахгүй шахуу. Харин яг энийг бичиж байх үед үхэл миний хажууд ойрхон байсныг мэдэрч, санаж байна. Тэр үед үхэх амархан санагдаж байсан биз. Одоо бол би үхэхээс айнаа. Айх шалтгаан... айх ч ёстой гэж бодож байна. 
Намайг гэсэн, надад хайртай зүрх сэтгэлүүдэд аргамжигдаад амьдралтай дэндүү олон сэжимээр уягдаж дээ. Үүнд амьдралын утга учир оршидог бололтой.  Тэгээд ч угаасаа амьдрах сайхан.

Харин тэр үеийнхээ шүлгийг нооргийг шивж орууллаа. Та бүхэн уншина биз. 


Амьдарч байна гэж боддог бодол минь 
Алдаа байсан бололтой
Аль эрт үхчихсэн хүнээс
Азгүй ч юм шиг санагдаад
Үргэлж дандаа
Үхмэл байсанаа бодохоор
Үргэлжлүүлээд амьд явах
Утга хайгаад олсонгүй
Үнэнээ хэлээд өршөөл гуйсан ч 
Болсонгүй

Мөнгөний сүүдэрт хоргодсон
Хорвоо миний хувьд жижиг тойрог
Мөнх бусаар айлгасан
Амьдрал миний хувьд шүлгийн ноорог
Мөрөөдөл байхгүй, итгэл байсан ч би даахгүй
Хараал идсэн надад угаасаа ирээдүй байхгүй

Өглөө, өдөр,  орой гэсэн
Гурван цагтай
Үхэх, үхэх, үхэх гэсэн
Гуравхан бодолтой
Уулзаж инээлддэг хэдэн сайхан найзтай
Уурлуулж гомдоодог хэдхээн хайртай хүмүүстэй

Нисдэггүй жигүүртний зовлонг
Нимгэлж асгарсан гунигтай
Үхдэггүй сүнсний харууслаас
Үүрэлцэж шаналсан зовлонтой
Би бол хараал идсэн шүлэгч 

start=-13 , cViewSize=50 , cPageCount=1

36 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
Stormy

Үе үе энэ мэт аятайхан зүйл бичиж баймаар даа.

Ицми

пай... манай хараал идсэн шүлэгч амилчиж

ИЩЧЭ

Би бүрхэг тэнгэр бүрхэг өдөрт ердийнхөөс илүү дуртай

Нисдэггүй жигүүртний зовлонг
Нимгэлж асгарсан гунигтай
Үхдэггүй сүнсний харууслаас
Үүрэлцэж шаналсан зовлонтой

илүү таалагдав

LoveLove

Чиний минь сэтгэл санаа жоохон шал шавхайн дээр байна уу.
Бичас нэг тиймэрхүү л байлаа өчигдөр оройг хүртэл.

Оранж

овоо шт юм бичээд.

БОРОО

Яг одоо сэтгэл санаа сайхан байна. Хэцүү байсан үеүд бий.

LoveLove

Тэхдээ сар гарнааааа. :)
Гоя шүлэг

Gorgeous

нар наасан өдрүд час гэцүүшдээ тас хөндлөнтөв кк

дурлагч

"Ямартай ч наргүй өдөр гэж байхгүй. Нар үүлний цаагуур л орсон болохоос нар байдгаараа байж л байгаа". Энэ үгсийг маш сайн тогтоож аваад, санаж явнаа.
Тэгээд бас Стоорын хэлсэн үгийг давтаад хэлчий

БОРОО

үе үе юм бичиж бнаа кк. Остоорын үгэнд Дурлагчийн давталтын дагуу хариу бичив.

Тав дугаар сар

Бороотой бүрхэг өдөр ч гоё шд

КО'шейк

Сайхан санаа алдлаа ...

Ойрд ингэж санаа алдаагүйм байна шүү ...

Chimgee (зочин)

амьдралын олон өнгө..олон байх тусмаа өрнөлтэй, амттай, утга учиртэй. гоё бичлэг байна аа

secretwish (зочин)

Goe

AEЯO

Өглөө болгон дулаан илчээ цацруулсаар нар манддаг...

SUNShine®

Stormy, durlagch 2-ын үгийг бас давтая

Шивж оруулаагүй ноорог зөндөө байдаг байх даа....

Ойр ойрхон бороошиж газар дэлхийгээ дэвтээж бай л даа бороо найз мээн

emulen (зочин)

jiguurten atlaa nisehgui baih yutai gunigtai

Elkhan

Ирээдүйгүй гэж бодохоор юу хүлээхэв дээ...

Зочин

гоя бичлэг

zangetsu (зочин)

unenheer goe shuleg

Batsy

Аерогын царайг харахад аерод бүрхэг өдөр гэж байдаггүй мэт :P.

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

Хэрвээ Бээцийгийн коммент фэйсбүүк дээр байсан бол олон зуун удаа ЛАЙК дарахсан :ь

Шувуухай

Болздог байсан шатан дээрээ
Бодолд автан чамайг үгүйллээ
Булаг шиг ундарсан хайрынхаа хариуг
Бурхнаас очиж нэхлээ пока энтр гэж тэнэглэж л явлөө Шувуухай нь ч бас...

Edelweiss

yoo yaar aimar shulg ve xexe shan bichjeee

С.Гантулга

...Уулзаж инээлддэг хэдэн сайхан найз
Уурлуулж гомдоодог хэдхээн хайртай хүмүүс...
таалагдлаа. Заримдаа ч яах гээд юуны төлөө шороо хөдөлгөж яваа билээ гэж бодох, гуньж гутрах үе тохиолддог шүү.
Гэхдээ л тэр бүхнийг даваад өнөөдөр амьдарч байгаа бид азтай азтай...

Номлогч: (зочин)

энэ бол гайхалтай болсон байна

С.Гантулга

Болорцом-д 3р байр эзэлсэнд тань баяр хүргье!
Амжилт хүсье!

lulu (зочин)

тэнэг ээ шүлгэн бороо гэж үгүй, байдаг бол мулгуучууд толгой дээр тэр бороо зөвхөн шивэрнэ үнэн шүү

жаргал (зочин)

үгийн тансагийг имэрдэн олж хүний сэтгэлийг эзэмдүүлэн уяраагч үе үеийн найрагчдын төлөө өргөцгөөе.эх хэл минь яруухан эгшиглэнтэйгээр үүрд оршиугай.

жаргал (зочин)

ҮХЛИЙН ТУХАЙ БОДОЛДОО ҮРЧИЙЖ ГУНИАД ХЭРЭГГҮЙ
АМЬДАРЧ ЧАДСАН ХОРОМДОО ТАЛАРХАЖ ГЯЛАЙ
ҮРГЭЛЖЛЭХ ЭНЭ ОРЧЛОНД ӨӨР НЭГЭН ИРЭГ
ААРХАЖ БАС ОМГОРХОЖ ЧАДСАНДАА БАХАРХ

ранн (зочин)

надад хайртай зүрх сэтгэлүүдэд


гэж мэгээд

чи юун онгирооен кк

smile

joohon geegeeleg shvleg bichel de anda

eki (зочин)

maalagdaad heden mortiig FB-dee oruulchlaa. oyunii hulgai gehgvi bzdee kkk sorry

сүүдэр (зочин)

Өглөө, өдөр, орой гэсэн
Гурван цагтай
Үхэх, үхэх, үхэх гэсэн
Гуравхан бодолтой
Уулзаж инээлддэг хэдэн сайхан найзтай
Уурлуулж гомдоодог хэдхээн хайртай хүмүүстэй

сүүдэр (зочин)

таалагдаж байна шүү

зуугийн сүм (зочин)

хөөх ноорог нь ийм байхаар найраг нь тодорхой.."...гуравхан бодлыг" давалгүй бүдэрсэн бол өнөөдөр ямйрхан сээгий бичих бсан болоо блогчид..амжилт...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.