МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Ухаарал...

 

            Ухаарал...

Үнэн гэдэг чинь үхэл юм биш үү
Үүрдийн гэдэг чинь худал юм биш үү
Цаг хугацаа гэдэг чинь
Цаасан дээр хэвлэгдсэн тоо юм биш үү
Цаашлан одох он жилүүд гэдэг чинь
Наашлан ирэх ухаарал юм биш үү

Үзүүрт нь очихгүй жаргал гэдэг чинь
Үнэнийг сөрсөн амьдрал юм биш үү
Ёзоорт нь хүрэшгүй зовлон гэдгийн чинь
Ёгт  утга нь шунал юм биш үү

Худал хуурмагийн саарал ертөнцөд
Хувирч өөрчлөгдөөгүйг нь  үнэн гэдгийм биш үү
Өнгө, мөнгөний өчүүхэн орчлон дээр
Өөрчлөгдсөн бүхнийг худал гэдгийм биш үү

Г.Гантулга 2008 оны 10 дугаар сар



Зургийн тухайд гэвэл энэ зураг нь миний хайртай зураач Ц.Батжаргалын ээлжит бүтээл болох “Бүсгүй” хэмээх зураг юм. Зураач энэ зургаа 2008 онд зурсан бөгөөд бодит хэмжээ 45:90 см хэмжээтэй. Зургийн өнгө дүрслэл, монологи нь миний “Ухаарал” шүлэгтэй утга дүйх мэт санагдсан тул энэ удаад би шүлэгтэйгээ цуг оруулхаар шийдлээ. Хэрвээ та энэ зургийг худалдаж авахыг хүсвэл http://www.mongolianartgallery.com/  сайтад хандана уу.


Шүлгийн тухайд гэвэл би саяхан нэг орой ажил дээрээ ажилаа хийгээд оройтоод сууж байсан чинь гэнэт толгойд орж ирээд (бодвол онгод юм байлгүй хэхэ) тэгээд биччихсэн юм. Ерөнхийдөө нас нэмж  байгаа болоод ч тэрүү би сүүлийн үед амьдралын тухай их бичдэг болсон юм шиг санагдаад байх боллоо. Хайр, дурлал бичдэг үе минь өнгөрөө юм бол уу даа.  Шүлэг маань таалагдсан бол удахгүй гарах номыг маань худалдаж аваарай хэхэ.




start=-2 , cViewSize=50 , cPageCount=1

47 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
munkhbayar (зочин)

hamgiin suuld bichsen shuleg chine u

ариунаа (зочин)

үнэн үгтэй гоё шүлэг байнаа

Витаут (зочин)

Шүлэг чинь таалагдлаа....

itsme (зочин)

тийшд. чи одоо л мэджаам уу? хэхэ гоё шүлэг байнаа

Эркардо (зочин)

Ёстой гоё шүлэг байна.

1st (зочин)

тунчиг дажгүй шүлэг болжээ найзаа

3apaa (зочин)

Гантулгаа чи "Шаана биз" гэдэг шүлэг бичээдхээч. Сонин санагдаад байна :P Үахиалга шүү...

БОРОО (зочин)

Зараа балиар комментоороо бичлэг бузарлахгүй шүү . Гэхдээ чамд зориулаад наад сэдвээр бичээд өгч болжил байна.

Pearle Deppsu (зочин)

Та ном гаргах гэж байгаа юм уу тээ? Гаргахаараа тэгээд номын нээлтэндээ уриарай. Би дээр Тэмүүжин ахын Үгс номын нээлтэн дээр очиж байсан. Тэр үед чинь Тэмүүжин ах блоггэр байлаа. Одоо бол харин эрхэм гишүүн шүү дээ хэхэ.

Pearle Deppsu (зочин)

Ээ Зараа ахаа, тэрнээс "Хуцна биз" гэж зөөллөөч дээ

ulemj (зочин)

Таалагдажийна шүү наад шүлэг чинь... Надад зориулаад нэгийг бичээд өгөөрэй нэр нь Амьдралаас хэзээч битгий "Баярлалаа" гэсэн үгийг хүлээж бай

ulemj (зочин)

Өөрөө нэг юм бичсэн л дээ гэхдээ шүлэг биш шүү, тэгж байгаад нийтлэнэ биз

навч... (зочин)

нээх сайхан тухлаад унших гэхээр болкүй юм. энд тэндээс дип дап хийгээд нэг ертөнцийн төв ороод ирхийн... ёоо би сайхан шүлэг уншиж ухаармаар байна....

Nyamka (зочин)

Unekheer saikhan shuleg saikhan zurag bna shuu. Shuleg chine unekheer ikh taalagdab. yag khelsen bna

БОРОО (зочин)

Мөнхбаярт: тиймээ энэ хамгийн сүүлд бичсэн нь Байнга жрам хайрлаж байдаг найзууддаа баярлалаа.

Унага(^_^) (зочин)

гоё болжээ.. найзууддаа үзүүлж болох болуу?

БОРОО (зочин)

аанха найзууддаа үзүүлж бололгүй яахавээ Унагаа

Унага (зочин)

баярлалаа... (^_^)

itsme (зочин)

Бороод: Нэгт, би чиний найзын тоонд багтдаг бол уу яадгол? хэрвээ салгалж яваад аз таарч тэр тоонд нь ордог бол тэр дээр бичцэн байгаа "жрам" гээч юмы чинь би лав чамд өгч үзээгүйл юм байна шоо. Ер нь эцсийцэст чамд "жрам" өгдөг ч юм уу, эсүүл "жрам" гээч юмыг бид нар хайрлаж явдаг ч юм уу бөө мэд ээ. сайн ойлгосонгүй угаасаа. анхнаасаа. тэр жрам гээч этгээдийг хахахах

БОРОО (зочин)

хэхэ заза би алдаатай бичцэн байна. УРАМ. тэгээд бас чи миний найзын тоонд ордыншдээ. угаасаа. хаашдаа найзууд юм чинь өөрт байгаа байгаа юмаа зориулж байя л даа аан. ккк

Amazon (зочин)

Даж шүлэг байнөө. Нэг биш нилээд хэдэн ухаарал төрүүлж байна. Зураг нь ч гоё зураг байна. Харин нэг л хөнгөн гуниг төрүүлээд байх шиг... Мэдкүм аа

Гандирс (зочин)

Шүлэг бичсэн байна ш дээ. За нэг урам хайрлачая найздаа. Чи лаг шөө

БОРОО (зочин)

За Гандэрсээ чи надад урам хайрлаж байна уу. За би хариулъя. Баярлалаа.

AntiDotE (зочин)

Өө Бороо шинэ шүлэг, шинэ бичлэг оруулцан байнаа. За би тэгүүл сэтгэгдэл бичье ээ. Юм бодуулахаар шүлэг байна шүү. Тэр номыг чинь спонсорлъё. :P.

БОРОО (зочин)

Антидота чи яг хэлсэн шүү. Түмэн олон блогчдын нүд гэрчилнэ. Яг спонсор хайж байсын. Ашгүй манай блогчдоос нээрээ юм юм гарна шүү. Спонсор хүртэл гардаг юм байна. За би хариулъя. Баярлалаа.

AntiDotE (зочин)

хэхэ, сэдэв өгөнгүүт тэр дуртай хүлээж байгааг нь. яахнуу гэсэн чинь гээлүү. спонсор олох тал дээр хамтран ажиллъя. харилцаа холбоогоо ашиглаж болох байлгүй дээ.

БОРОО (зочин)

OK :P

Gtulga (зочин)

Кэ кэ. За таний уран бүтээлд амжилт хүсье.

muujee (зочин)

Odoo unen met bodogdoh buhend bodit uhaaral medruulsen shuleg boljee

odnoo (зочин)

neeree shulgiig goyo bichih yumaa

ooyoo (зочин)

goy zurag baina, shuleg ni bol tasarchihjee. Unen ugtei goy shuleg baina.

Бум Эрдэнэ (зочин)

Цаашлан одох он жилүүд гэдэг чинь Наашлан ирэх ухаарал юм биш үү... энэ шад чинь тархин дундуур татах шиг

Зочин (зочин)

БИ УГААСАА ТАНЫ БЛОГЫГ БАЙНГА Л ОРЖ ҮЗДЭГ БАЙСИЙШ ДЭЭ. ТА ӨӨРӨӨ Л МАНАЙХЫГ ТООЖ ШАГАЙДАГГҮЙ БАЙСАН БАЙЖЭЭЖ.ХН /ГОМДОВ/

ТАРЧЛААН (зочин)

БИ УГААСАА ТАНЫ БЛОГЫГ БАЙНГА Л ОРЖ ҮЗДЭГ БАЙСИЙШ ДЭЭ. ТА ӨӨРӨӨ Л МАНАЙХЫГ ТООЖ ШАГАЙДАГГҮЙ БАЙСАН БАЙЖЭЭЖ.ХН /ГОМДОВ/

od (зочин)

goyo shuleg bn shuu

kazah (зочин)

saikhan shuleg bn. zari neg zarimdaguud yu bicheed bgaan be.

mugi (зочин)

saihan shvleg bn aa.Nadad mash ih taaladlaa. Tanid urlagiin undur amjilt hvsey

bolor (зочин)

unen ugtei saihan shuleg baina shulegchdee gej yamar agyy be

Хэрлэн (зочин)

ухааралаасаа хайрласанд баярлажийнөө.

red (зочин)

Шүлэг цэцэглэсэн мөнхийн хуудас чинь Шүүдрийн өнгөт солонгоор туяарч Оюун бодлийн хур асгаруулж Огторгуйн нар шиг гэрэл өгөх юм Найрагч минь баярлалаа Нартад ийм цэцэгс ургуулсанд чинь Монгол түмнийг минь заяа түшиж Маш олон Гантулгатай болгох болтугай

piglet (зочин)

huuh zunduu setgegdel . nomiinho hawtsandaa saitar anhaaraarai hehe. unuudur nomiin delguur orsiin. heden shulgiin nom harsan tegj l sanagdsan

D.Ts*/*** (зочин)

Shuleg goyo bnaa, bas Zurag tas bna shuu!!!

Рүза (зочин)

шүлэг маш их таалагдлаа зураг нь ч тохирсон баина

unshuigch (зочин)

uillaa shuudee nudee havdtal

Elkhan

Цаашлан одох он жилүүд гэдэг чинь
Наашлан ирэх ухаарал юм биш үү... энэ мөрүүд чинь...

Зохиогчийг нь мэдэхгүй ч нэг ийм шүлэг санаанд оруулав...

Банзал хүнийг янхан гэдгийн
Баримал дүрийг бунхан гэдгийн
Тэгэхээр...
Хүн болгон янхан юм
Хүүр нь ганцхан бунхан юм...

Moni (зочин)

goe shuleg bicheh yumaa nomiig n haanaas avah bolmjtoi yum bol heleed ogooch

zochin (зочин)

goy shleg bn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.