МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Санагдаад...

                                      Санагдаад...
1
Намайг зовоосон шаналалд өвдөг сөгдөөд, үхмээр санагдаад
Надад уягдсан сэтгэлүүдийг бодхоор үхмээргүй санагдаад
Нар хүртэл надаас бусдыг дулаацуулаад байх шиг гомдол төрөөд
Нар чамайг дахиж харахгүй гэж бардамнаар санагдаад
Аз жаргал хаалганы хажуугаар өнгөрчихөөд,  хөршийнд оччихоод
Азгүйгээр минь дуудаж намайг элэглээд инээлдээд байх шиг санагдаад
Харин би тэгтэл ганцаархнаа хатуу дарсыг цээж норгон хөнтөрчихөөд
Халамцуудаа шатаж чангаар хашгирмаар санагдаад, үхмээр санагдаад

2
Чадахгүй гэж хэлмээр санагдаад, бүгдээс зугатмаар санагдаад
Чаддагаар нь цаасандаа уурлаж гунигаа хагаслаж шүлэглэмээр санагдаад
Хоёр нүүртэн, хомхой сэтгэлтнүүдийг алмаар санагдсан ч
Хорвоогийн дэнс хууль цаазаас аймар аядаад
Нүгэл гэдэг дүүжлүүрийн олсноос бултаж чадахгүй юм шиг санагдаад
Буян гээч бурхны номлолоос зүүгдмээр санагдаад
Хуурамчын дүр эсгэж, худлаа инээхчээ аядаад, нулимсаа нууж арччихаад
Хуурмаг хорвоогийн нэг хэсэг болж жүжиглэмээр санагдаад, амьдармаар санагдаад

3
Гунигийн үрийг өөрөө таричихаад ургацаа уйлж хураахдаа
Гомдомоор л байсан эзэн байхгүй болохоор харамсмаар санагдаад
Тамхины утаа суунаглахдаа уран нарийн хэлбэртэй санагдаад
Татаж дуусчихаад эхүүн үнэр нь дотор эвгүйрүүлж бөөлжмөөр санагдаад
Согтуудаа л хэлж чадах солгой үгсдээ тархиа эзэмдүүлчихээд
Солиорч байх шиг байна, согтож байх шиг байна, инээмээр санагдаад
Үхчихээд амьдармаар санагдаад, амьдарчихаад үхмээр санагдаад... санагдаад... юм бүхэн санагдаад... юу ч санагдахгүй байна.


start=-18 , cViewSize=50 , cPageCount=1

32 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
Гандирс (зочин)

Үхчихээд амьдармаар санагдаад, амьдарчихаад үхмээр санагдаад... санагдаад...

Elguardo (зочин)

айдаа мөн ч хэцүү хорвоо шүү /санаа алдав/

unengejiin (зочин)

нэг л болоогүй байндаа. яадын байгаан.

Melody (зочин)

.

gegee (зочин)

zarimdaa ch iim l baidag shuu. ingeed bichchihseneeree chi iluu um daa

soulmate (зочин)

Надад уягдсан сэтгэлүүдийг бодхоор үхмээргүй санагдаад энэ мөр их ойрхон санагдаад байна ганцхан өөрийгөө бодвол хорвоог амархаан орхичмоор шүү

bbaasanjargal (зочин)

zarim neg ugee solison ni deer baih

ooyoo (зочин)

goy l shuleg baina dag

ҮЛЭМЖ (зочин)

Санагдах санагдахгүй хоёрын хооронд байдаг тэр мэдрэмжийг би амталмаар санагдаад

БОРОО (зочин)

Шүлгийн тухайд бяцхаан тайлбар хүргэе. Юу вэ гэвэл. Энэ шүлгийг би хэн нэгэнд таалагдуулах гэж бичээгүй, хэн нэгэн уншаад шүүмжлэх вий гэж айхдаа элдэв талаас нь засаагүй юм. Мэрийж шүлэг бичнэ гэдгийг би ойлгодоггүй шд. Сэтгэл хөдөлсөн үедээ ганц хоёрхон минутанд туушиндчихдаг болхоор шүлэг бичих нь миний хувьд зүгээр л кайф. Шүлгээрээ мөнгө олхыг боддог, шүлгээрээ амбиц хөөдөг хүмүүст бол хэрэгтэй л зөвлөгөө, шүүмжийг бичжээ. Шүлэг гэдэг хурууны хээ шиг дахин давтагдашгүй болхоор нэг хэмжүүрээр хэмжигдэнэ гэж байхгүй ээ. Тийм биз дээ. Зүгээр л сэтгэлээ хаяа нэг уудлаад,эмх замбараагүй хэдэн үгсээ толгой холбон цуглуулах л сайхан шүү дээ.

zayets (зочин)

уншиж дуусаад ......... санагдаад.

sunbeauty (зочин)

unen ugs, saihan shuleg. minii olontaa mederdeg ter medremj

~Сэртэнч~ (зочин)

амидарал бидний санаа бодлийн зурвасхан мөчүүд ч юм шиг

harmogu (зочин)

та шүлгийн номоо гаргах гэж байгаа гэсэн юу болсон бэ,,, хэзээ гарахын бэ за 2-рт гэгүүл би 20 хүрэнгүүтээ яруу найргын ном гаргах гэсэн юмаа шүлгий минь шүүмжилж өгөхгүй биз та

Хэрлэн (зочин)

зөөв зөв...

tumuka (зочин)

goyo shuleg bnaoooo hoo

uchral (зочин)

Гунигийн үрийг өөрөө таричихаад ургацаа уйлж хураахдаа Гомдомоор л байсан эзэн байхгүй болохоор харамсмаар санагдаад Энэ мөр их аятайхан санагплаа.бид үнэхээр л гунигийн үрээ өөрсдөө таричихаад гомдоллож суудаг хүмүүн гэж.за ямар ч байсан чамд бүхийл зүйлд чинь амжилт хүсье.

атгахан (зочин)

яагаад дандаа ганцаардаад байгаан бэ ганцаардуул майл бичээрэй pl_nyambuush@yahoo.com ok zugeer l ..........

ҮЛЭМЖ (зочин)

Бороо хүү борлогдож бор гэр хөндий хоосон үлдэх вий дээ хө хахаха

БОРОО (зочин)

Үлэмж минь чиний Үг хэллэг болгон чинь Мөр, толгой холбоод Мөнчиг сүрхий болжээ хэхэ

Давка (зочин)

пээ энэ 2 ингээд яридаг болчуул бидүүс одоо яанаа......... яджийтал шүлгийн авьяас түй ч байдаггүй уншаал суухаас.........

tumee (зочин)

saihan boljee. hunii setgelees garsan ter l ug medremj ter chigtee l baival zugeeree .. zasah hereggui ee .... ooriin setgeld taalagdaad ooriinhooroo l bichne gedeg saihan .. bicheed bai zaluu mini ...

suzan (зочин)

mash goy yum a bi shulgend durtai saihan ch bai muuhai bai tr ni tuunii setgelees garch bg hezee ch davtagdahgui gaihaltai ug usgen holboos Camd amjilt husie nom hiih gj tolovlosn bl terniige zaaval hiigere amjilt husie

anurad (зочин)

Sain uu Ganaa.uran buteeld chiny amjiltiig husmeer sanagdaad... Shuleg chiny setgeld oirhon sanagdaad Setgegdel uldeemeer sanagdaad...

muujee (зочин)

Saihan l bichij gehdee yag iim sanagdaj baigaa bol yu ni saihan baihav gunigtai baina

Bolora (зочин)

Gaihamshigtai uran shuleglejee, tnx

Витаут (зочин)

Үхчихээд амьдармаар санагдаад, амьдарчихаад үхмээр санагдаад... Юм бүхэн санагдаад... юу ч санагдахгүй байна.....

barbie (зочин)

Бороо ахаа болкуу бүткүү байгаа бол гарч ганц нэг пийв мийв сонирхооч.

solongo (зочин)

eostoi goe shvleg baina nadad zoriulsan yum shig sanagdlaa bayarlalaa

solongo (зочин)

eostoi goe shvleg baina nadad zoriulsan yum shig sanagdlaa bayarlalaa

eyes (зочин)

сайхан шүлэг байна 100% гэж байхгүй ш дээ зарим нэг хүмүүс өөрөө бичиж чаддаг болчоод шүмжилж сураасай

Ицми

санагдаад..


өнөөдөр чиний блогт өнжлөө... ийм сайхан зүйлс бичдэгт баярлалаа гэж мэгээд хэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.