Цээжинд хурсан гуниг бас гаслал
Асаж дүрэлзсэн тэгээд унтарсан дурлал
Адаг сүүлд нь өнчирч хоцорсон зүрхний шаналал
Маргаашын жаргалыг сэтгэлд амласан итгэл
Магад өнөөдрийн учирал, тэгээд хагацлын шийтгэл
Мартагдаагүй бүхний үргэлжлэл өрнөх он жилүүдэд
Аргадаагүй бүхний уучлалыг хүлээсэн эгэл өдрүүд
Цэг цэг дуусгаж чадахгүй нь дахиад цэг таслал
Цэцэггүй болзоо, дарсгүй хөлчүүрэл, жаргалгүй дурсамж
Тэнэглэл, ухаарал хоёрын тэмцэж тэнцсэн фронт
Тэвчээр, алдрал хоёрын тэрсэж, эвлэрсэн талбар
Он саргүй, цаг хугацаагүй шүлгийн чуулбар
Омголон залуу насны минь цаасан дээрх хуулбар
Одоо эсвэл хэзээ ч мартагдахгүй гунигийн таталбар
Орчлонгийн хуультай перпиндикуляр хайрын цагалбар
Г.Гантулга 2009
Шүлгийн тухайд: Энэ удаад би будаг нь ханхалсан цоо шинэхэн шүлгээ орууллаа. Энэ шүлгээр би өөрийнхөө өмнө бичиж байсан бүх шүлгүүдийг нэгтгэн дүгнэхийг оролдсон ухаантай юм л даа. Амь амьдрал минь хайрын зөрлөг байсан болхоор даль жигүүр минь бас хайрын шүлэг байсан билээ. Тиймээс удахгүй гарах шүлгийн номныхоо оршил болгодог юм уу даа гэж бодож сууна. За тэгээд олон үгийг үл нуршин гагцхүү уншигч таньд үлдсэн мэдрэмжийг үлдээе. Таалан соёрхно уу...

15 сэтгэгдэл:
2009 оны анхны шүлэг үү Гоё болжээ. Тайтгарлын шүлэг дээр коментоор бичсэн байсныг чинь уншсан. таалагдсан.
таалаад соёрхчлооо
Сайхан шүлэг
Цэг цэг дуусгаж чадахгүй нь дахиад цэг таслал... энэ шидтэй гэмээр цэг таслал үг утгын гүнд нэвтэрчихээр "дуусах" гсн ойлголт үгүй болчихдог ч байж мэднэ. Тэгэхээр үргэлжлээд л байж дээ.
жиа үнээр таалав. цэг цэг таслал бас гурван цэг
Сто дажгүй шүлэг байна. Бусад шүлгүүд ч бас дажгүй юмаа.
Омголон залуу насны минь цаасан дээрх хуулбар Одоо эсвэл хэзээ ч мартагдахгүй гунигийн таталбар Орчлонгийн хуультай перпиндикуляр хайрын цагалбар Гоё шүлэг байна. Энэ шүлэг, ялангуяа дээрх мөрүүд бүх шүлгүүдээ нэгтгэн дүгнэж байх шиг байна. Амжилт хүсье.
Тайнкс шүү найзуудаа. Ингэхэд би шүлгийн номон дээрээ нэг ч шүлгийн он сарыг бичихгүй ээ. Тэгээд л он саргүй, цаг хугацаагүй шүлгийн чуулбар гэсэн юм. хэхэ. Тэгэж цаг хугацаа болгоноор нь өөрийгөө барьж өгөөд юугхэв тэ хихи.
unexeer goy boljee. yalanguya tzeg taslal gedeg chine. unexeer gunzgiii medremj torloo.
Шүлгүүдийг чинь унших стой дуртай шүү! Ажа ажа амжилт!!!
сайнуу. миний хайртай найрагч ёстой сайхан шүлэг байна. цэг гэдэг бол амьдралын төгсгөл мэт гэхдээ таслал тавьчихаар үргэлжлэх гээд байгаа ч юм шиг. гүн утга агуулсан сайхан шүлэг байна. номоо гаргахаараа хэлээрэй. миний хаяг tuka.itsme@yahoo.com
goyo shvleg bna ene shvlgi chin awch bolhuu ?????????
сайхөөн сайхан та мундаг яруу найрагч шүү
өө магтах ч үг алга, хорвоогийн далд мэдрэмжүүдийг хэдхээн үгээр хэлхээд авъяасаа гэж
SHULEGEE GJ