МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

_____Сэхvvн гуниг______

  


 

                             Сэхүүн гуниг

Нулимстай мөртлөө инээдэгтээ сэхүүн
Нуугдсан гунигаа  илчилдэггүй дээ сэхүүн
Надад ирэхдээ үзэсгэлэн чинь сэхүүн байсан
Надаас явахдаа дурсамж чинь сэхүүн үлдлээ
Чи сэхүүн мөртлөө ялдам байхад
Би гэнэн агаад дурламтгай байлаа

Бороонд шүхэргүй алхахдаа
Бодолдоо нүцгэн үнэнтэй
Дурлалдаа ганцхан хүнтэй
Итгэлдээ нэг л сэтгэлтэй
Би эгэл хүн байлаа

Үнсэлцэхэд сэхүүн тавилангийн
Үнэр ханхийж, толгой эргэнэ
Хацар дагасан бороон дуслууд
Хамтдаа амтагдаж шорвог байхад
        Чи сэхүүн нэгэн байлаа

Чи надад жаргалын 90 хоног бэлэглэчихээд
Чимээгүй зовлонгийн нэг үүдийг нээждээ
Сэхүүн байхыг чамаас би сурсан болохоор
Сэвтээхгүй үнэний тэр үүдээр би алхахгүй ээ
        Тэгсэндээ би бардам
        Тэвэр эзгүй ч сэхүүн…


Сэхүүн гуниг минь ээ
Сэрээгүй зүүдний шаналан минь
Цэцгэн настай алдрай дурлал минь
Чиний инээдтэй баяр баясгалан минь

Хайж бэдрээд ч үл олох
Харамсаж гуниад ч үл ирэх
Чамтай үдсэн зуны цэцэгс
Чамайг харамласан намрын навчис
Чамаас асуусан үнэн
Намайг дэнсэлсэн өдрүүд

Бүгд сэхүүн агаад гунигтай
Бүгд сэтгэлийн нандин уянгатай


               Г.Гантулга
 

 

Зургийн тайлбар: Дээрх "Баллерина"  (Баллетийн эмэгтэй бүжигчин)  хэмээх цуврал  зургийг зураач Д.Эрдэнэ  2006 онд  зурсан байна. Миний бодлоор энэ зураг нь баллетийн бүжигчин бүсгүйгээр төлөөлүүлэн эмэгтэй хүний гоо сайхныг илэрхийлхээс гадна бүсгүйн дотоод сэтгэл дэх хөнгөхөн гунигийг үнэхээр сэхүүн дүрслэлтэй гаргаж чадсан юм шиг санагдсан. Ийм учраас би өөрийнхөө "Сэхүүн гуниг" хэмээх шүлэгт энэ зургууд яг тохирно гэж бодлоо. Таалан соёрхно уу

start=-20 , cViewSize=50 , cPageCount=1

30 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
guils (зочин)

yamar goe yum be^^. Naiz ohintoigoo avahuulsan zurgaa ch tavichihsan. Gadaad dotood goo saihnig hosluulsan shig sanagdlaa.

goo_maral (зочин)

ih goyo shuleg bn uneheer taalagdlaa

ariuna (зочин)

setgel ih hudulluu, zurag ni haana baina ve?

Зочин (зочин)

Setgel uneheer ih xodolloo. Chinii shulgiig unshih durtai bolchihjee. Uchir ny chinii shulguud amidraliin neg l agshing oguuleh yum

Zzi (зочин)

Nadad dutagdaad baisan ter buh ugiig chinii shulgees olloo.Saihan shuleg baina.Chi uuruu shulgendee huglugddug yum shigee.

Anurad (зочин)

Ganaa chinii uran buteeld amjiltiig husiye! yaruu nairagiin tenger chamaig iveeg!

Anurad (зочин)

buleen (зочин)

urlag mash saihan gegeeleg yruu.Urlag yruu nairagiin gegeen ertontsod chamaig bgaad bayrlaj bna.Saihan hair,genen tsagaahan hairiin dursamj ooroo urlag yum.Gegeen ertontsod chamtai hamt baigaadaa bayrlaj baigaag min huleen abna uu

ganbaa (зочин)

goyo bla buur goyiig bicheerei amjilt

dorj (зочин)

bi neeh ih shuleg sonirhdoggui l dee. gehdee ene shuleg taalagdlaa. chi shuu

bayarma (зочин)

Ih goe shvleg yumaa

саншайн (зочин)

гое шүлэг байна. эмэгтэй хүн ер нь үл ялиг сэхүүн л байх хэрэгтэй

stormy (зочин)

Мундаг бичжээ. Сэтгэлийн нандин уяа гэж сайхан эд шүү. Энэ нандин уяа л уйтгарлан гуниглах цагт галт татлага болж, жарган баясах үед гэрэлт харгуй болдог байх даа...

single_leaf (зочин)

ай даа... сайхан шүлэг... эмэгтэй гэдгээ хальт мэдэрдэг гэжийшд. зураг ч бас...

maral (зочин)

goy shuleg bnaa

ГАНТУЛГЫН ШVЛГЭН БОРОО (зочин)

Анх энэ шүлгийг биччээд зохиолч Дарамын Батбаяр гуайнд очоод үзүүлтэл их сайшаасан юм. ялангуяа : айж бэдрээд ч үл олох Харамсаж гуниад ч үл ирэх Чамтай үдсэн зуны цэцэгс Чамайг харамласан намрын навчис Чамаас асуусан үнэн Намайг дэнсэлсэн өдрүүд ... энэ мөрүүдийг сонгодог юм гэж ирээл магтахад нь их онгирч билээ. Тэр хүний өгсөн их урам намайг дахиад олон шүлэг бичихэд түлхэх хүч минь болсон юм даа. Харин сүүлд Санжийн Пүрэв гуай энэ шүлгийг бас их магтаад олон уншсан болхоор чиний энэ шүлгэнд чинь миний тамхины утаа шингэсэн гэж ирээл ярьж билээ. Монголынхоо сайхан зохиолч нараар шүлгэндээ "урмын тамга" даруулдаг би азтай хүн шүү.

biiiiiiiiiiiiiiiiiiiiii (зочин)

Saihan shvleg bn.

мвв (зочин)

билэг танхай найрагч минь бичээд бай даа... би уг нь 10-н жилд шүлэг оролддог байснаа одоо тэс хөндлөн мэргэжил сонгоод сонгоод ч гэж төөрөөд замаасаа хазайчихсан юм одоо бол зөвхөн уншигч шүүмжлэгч болсон гэжуу ер нь би чиний шүлэгт их анализ хийж байгаа шүү нөхөөр дээрийн тэр бурхан чамайг буруу зүйлээс холдуулсан гэдэг чинь би байхгүй юу зочин гээл

nominka (зочин)

gana ah lag yumaa. amjilt husey. ganaa ahiig hen ingej ih hugludug bnaa ain keke :D

Zaya (зочин)

Ballerina.g estoi goyo zursan baina . Shuleg ch bas Splendid !!

muujee (зочин)

Гоё шүлэг шүү

secretwish (зочин)

goe shuleg bichdiishuu, uneheer medremjtei, blogchdiin uulzaltiin zurag harsan, uneheer gunhsan zaluu bn duxuu (bugd l duxuu gedeg boltson bn :P)

ganja (зочин)

wow uneheer heleh saihan ug unendee oldku bna aa gaihamshig chi lag yum

Tomo (зочин)

Hi, suuliin ene urnul ni minii tuunteigee alkhaj yvsan gegeen dursamjt gudamtai denduu adilkhan yum aa, yag l zun tuun shig mini odokh geed namar nad shig udekh geed l...Цэцгэн настай алдрай дурлал..-d mini tseg tavisan tiim l udesh baisansan. Hotiin mini gudmand tuuniig mini sanagduulakh neg l gazar baidag, minii dandaa ochikh durtai ter gudam... Хайж бэдрээд ч үл олох Харамсаж гуниад ч үл ирэх Чамтай үдсэн зуны цэцэгс Чамайг харамласан намрын навчис Чамаас асуусан үнэн Намайг дэнсэлсэн өдрүүд Yaruu nairagch mini bicheerei, bidendee zoriulj ulam ulam gegeen gunig, gegeen ukhaaral hairlasan gegeen muruuduu urgeljluulen urguurei.

Атаархуу Азаа

гоё би баллетчин

secretwish (зочин)

Чи надад жаргалын 90 хоног бэлэглэчихээд
Чимээгүй зовлонгийн нэг үүдийг нээждээ

Ицми

ааяааааяааа.. шүүрс алдаад гарлаа

secretwish (зочин)

энэ шүлгийг уншихаар нээх гоё болохын
сонинен

ganaa (зочин)

saixan shyleg baina , odoo gunigaa martaad esvel orxiod neg tiim sekhyyn shyleg badarsan orgiluun shyleg bichne yy bayarllaa oo tiim bas uchirliin shyleg bicheed terniigee CD-ded sonsgovol sak !

anujin (зочин)

uneheer goy!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.