
Тэр үгс
Уруулан цаанаа
Уучлалаа нуучихаад
Хэтэрхий их хайртайдаа хүлэгдээд
Хэлж амжаагүй
Тэр үгс
Зүрхнийх байсан
Хэрвээ чи мартаагүй бол
Сэтгэл минь эмтэрч байсныг
Гэрчилж үлдсэн
Тэр үгсийг
Нулимс гээд л бодчих
Би ч бас
Даашинз чинь ямар өнгөтэй байсныг
Дасчихаад мартах ямар хэцүү байсныг
Дурсамж болгоод хадгалчихсан
Тийм болхоор
Алслагдсан дурсамжнаас
Алдуурсан бүхнийг
Гуниг гэж нэрлээд
Зүгээр л
Зүг зүгээ хөөгөөд
Зүрхгүй, сүнсгүй мэт амьдаръя
Хүсэл, хяслын зааг дээр
Хөлдөж царцсан нулимс шиг
Гал халуун мэт
Хүйтэн шөнийг
Ганцаар өнгөрөөе
Тэр үгсийг
Хэн нэгэнд дахиж хэлэхгүй
Тийм болхоор
Хэлж амжаагүй чигээрээ
Тэр үгс
Миний зүрхэнд ...

29 сэтгэгдэл:
Онгод нь эргээд ирж
huuuh yamar sonin hun be oird uzegdej haragdaagui yum bna
................... Зүргээр л зүрхэнд оршиг тэр үгс
гоё гуниг амтагджийн...
хэлж амжаагүй тэр үгсийн чинь амт хэмжээлшгүй шорвог байсан хэрэггүй дээ тэднийг нулимс болгон бөмбөрүүлэх хэтэртлээ тэдэнд согтчихоод байна би хэ хэ би бол ингэж хэлэх юм байна :)
за одоо хэлчих, за юу гэх гэсийн, айн? за.... за ..... хэл хэл миний хөө.
нээрээ би энд тавьдаг зурагнуудад чинь их дуртай шүү, хэлэхээ мартаж. Чи хэний зурагнуудыг тавьдагаа хэлээрэй. нэрийг нь мэдээд авая байз.
Яг энэ зураг бол зүгээр л гадаадын залуу зураачдын бүтээлээс тавьсан юм. Тэр бусад шүлгүүд дээр байдаг Монгол зураачын зургууд нь ихэвчлэн Ц.Батжаргал гээд зураачын зургууддаа. би уг нь дандаа нэрийг нь бичдэг юм. бас давхар рекламдаж өгдөг юм. Голдуу л зарах гэж байгаа зургууд.
gunigtai medremj
баярлалаа тэр ч бас надтай л адилхан, зүрхэндээ тэр л үгсээ тээсээр яваад итгэхийг хүснэ...
Зүгээр л Зүг зүгээ хөөгөөд Зүрхгүй, сүнсгүй мэт амьдаръя гоё хэлжээ. аймар гуниг төрдөг гэжийшд
тийм ээ зүрхэндээ л ..... ёстой жинхэнэ мэдрэмж...баярлалаа найзаа
Зүгээр л Зүг зүгээ хөөгөөд Зүрхгүй, сүнсгүй мэт амьдаръя таалагджийнаа. гоё шүү. ингэхэд чи яагаад шүлэг бичихээ больчив ойрд.
Тэр үгс Тэртээх жилүүдэд Тэмдэглэлийн дэвтэрт минь...
Аая аая Үжка шүлэг зохиочлоошдээ. Найзууддаа баярлалаа. Ойрд шүлэг бичих гэхээр нэг л болохгүй байх юм. Яагаадын бүү мэд.
Сайхан бичжээ. Нэг л гунигтай харамсалтай санагдчихлаа
ёстой гоё хэлж би бас хэлэх гээд л байгаа үгдээ, шүлгэн ертөнцдөө гэх үү хэхэ
goy shuleg bna...
tasarhai shuleg bna shuu
ter ug teshed hetsuu gunug zangirulan hooloi tugjeed dotgosh urasdag hairandaa shanalaad gantssardsan udruudiig martatlaa jargaj derged baisan gunigaa baigaagui met jargaj baina BI AZTAI HUN YUMDAA Saihan shuleg baina neerei bi gerelsen sayhan l bi hentei ch suuhgui gedeg baisan chin ... tanii heldgeer am garch boldoggui zui l bol hair l yumda Dursamj uguulsen murtuuded tani bayrllaa
Sain uu Ganaa... chinii shulguudiig bainga orj unshdag.CHamd GOY shulguud olon baidag shuu.
chamd amjilt husie! chinii setgeliig medreh saihan b.laa. iluu iheer setgelee neegeerei ok
"ter ugsiig hen negend dahij helehgui"....chi ene ugiig heleegui bolohoor ene muriig "ter ugsiig hen negend dahij zoriulahgui" gej uurchulvul yamarav?
Goyo bolj, hungun gunigtai, hamt baisan solongiin doloon ungu shig muchuud...genet baraan bolj bui met
UNEHEER GOY YMAA
hi chinii shvlegnvvd dandaa gunigtai baihiin bvr setgel sonin bolchihloo gehdee chi yagaad ehner hvvhdiinhee talaar shvleg bicheegvi yum ihenh hvmvvs anhniihaa hvvhdiig torhoor ih bayartai boldog ter tuhai bichsen yum baihgvi baihiin chinii setgel hodloogvi yum uu
chi ehnertee hairgvi yum uu dandaa l hen negniig nuutshan sanaad guniglaad bgaa yum shig sanagdaad baihiin
hoosh zochoon chi hunii amdrald hushuu dureed bolj baigaa umuu. naad shuleg chin hezee ch bichsen shuleg yum bilee. hunii amidral yagaad chamd sonin sanagdaad baigaan. zugr l shulgee unshaad yavjiildaa.
энэ гое шүлгийг чинь блог дээрээ тавьчлаа шүү нэрийг чинь дурьдсан байгаа сэтгэлдээ мэдрэгдсэн зүйлийг бичнэ гэдэг шинхэнэ таашаал хүний сэтгэлд хүрдгийн.