МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Хоёр дахь хайр

              Хоёр дахь хайр

Нэг л мэдэхэд чамд би дурлачихсан
Нисэн ирэх цагаахан өдрүүдэд дасчихсан
Тэр л өдрүүдэд чи надтай цуг байж
Тэврэлдсэн, инээлдсэн бас  дурласан

Хайр гэж  ямар ялдамхан төсөөлөл байдгийг
Хамгийн анх мэдрэхдээ ч ийм байгаагүй ээ
Халуун сэтгэл, дулаан харцны илчинд
Хайлна гэдгээ мэдсэнгүй явлаа

Дулаахан үдшийн болзоонд энгэр задгайлж
Дурдатгал, дурсамж хоёроо сэдрээж Бас мартуулж
Дуугүйхэн өнгөрөх насны гэнэн дурлалаас  үлдсэн
Дуусашгүй мөрөөдөлийг дахин эхлүүлсэн хоёр дахь хайр минь ээ

Би чамд хайртай гэдэг үгний үнэ цэнэ
Битүүхэн байснаа Халамцуу аалиар асгарч хөврөөд л
Би ер нь хэн юм бэ? Дахиад дурлах
Бишгүй л олон тасарсан дурлалын чавхдас минь хөглөгдөөд байна

Одоо надад түүнээс өөр юу ч бодогдохгүй байна
Оддын гялбаа үүлс сэмлэх шөнийн цагаар
Орчлонгийн жам дурлалын гэгээн харгуйгаар
Оргилох хүсэлдээ хөтлөгдөн  хоёр дах хайрлуу алхалнам би


                     Г.Гантулга      2004

 Цаг хугацаа гэдэг үнэхээр хурдан юмаа. Энэ шүлгийг бичиж байсан тэр үеэс хойш 4 жил өнгөрчихөж. Надад бол саяханы л юм шиг санагдаж байна.


start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

21 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
lucky (зочин)

Нэг дэх хайраас хоёр дахь хайр нь илүү гоё , илүү хүчтэй байдаг гэсэн үнэн бол уу

bilguun (зочин)

tsag hugatsaa chamaig huleehgui

Мөнхжаргал (зочин)

Уучлаарай энэ шүлгийг чинь уншиж байсын байна. Нэг найзад маань байсын тэрийг хаанаас олсныг бүү мэд гоё шүлэг шүү

ТАРЧЛААН... (зочин)

ХҮСЭЛ ДУУССАН ГАЗАР Л ХҮН ӨӨРӨӨ ДУУСДАГ ГЭХ. ТЭР БОЛТОЛ ЮУ Ч ХҮССЭН ЯАХАВ

dondog (зочин)

2 dahi hair ni tegeed her bdagiin

enkhee (зочин)

hun bolgon 2 dahi hairtai uchirdag

love (зочин)

битгий эндүүр хайр нэг ширхэг байдаг юм

Tuul (зочин)

taalagdlaa saixan shvleg bn xarin 2 dax xair chini bvtemjtei bgaasai 3 daxia xairlaj boloxgvi shvv

Secretwish (зочин)

Gantulgad - Chi uneheer saihan bichdeg. Bayarlalaa chamd. Tsaashid ch iluug bichne gedegt itgedeg. Yagaad ch yum chinii bichsen gunigt durlaliin shulguud minii amidraltai yag taaraad bdag, ganst miniihtei ch bish baihoo, chi aztai yumaa, ingeed l bichchij chaddag, bi gunigtai durlaluudaa ugeer ilerhiilj taivshrah getel ug mini evlej ugdugguim chini -Би ер нь хэн юм бэ? Дахиад дурлах Бишгүй л олон тасарсан дурлалын чавхдас минь хөглөгдөөд байна ...

yahuu (зочин)

2 dahi durlalaa bi yahuu, dahin durlah bolomjgui atal durlachihsan bi yah yostoim be????????

chemi (зочин)

2 dahi hair 1 deheesee iluu emzeg bdg ym shig...sanagddiin.Gehdee taalagdlaa,goy shuleg bn

munkh (зочин)

yaj bichiheeree iim goyo bichdeg bn aa xexe

modogo (зочин)

yalaa gej de anhnii um buhen huchtei ariuhan,,,2 dahi bol arai guitsehgui sanaa suuchihsan bdas geh u dee,anhnii amidrald dutaj bgaa nohoos bol 2 dahi durlal ,,,,

тэнэглэл (зочин)

Хүний амьдралаа гэж та их сэтгэлдээ ухааралтай хүн шүү.Анхны хайрынхаа шаналалаас салж чадаагүй байхдаа түүнтэй учирсан тэр намайг жаргаасан хайрласан би бас хайрлаж чадах байсан даанч айсан тм учраас шууд зугтсан түүнийг шархлуулаад зугтчихсан одоо эргээд очмоор байна гэхдээ бас л нөгөө аймшигт шаналалаасаа салаагүй байна нэг ялгаа байгаа юм шиг санагддагийн би анхны хайрдаа л хайртай харин 2дох минь бол миний жаргал гэхдээ өөрөө ч ойлгохгүйл байна

secretwish (зочин)

энэ шүлэгт би дуртай, дахин дахин умшаад ч уйддаггүй...

bi (зочин)

bi anx durlasan xundee soxroor, xoer dax xundee xarj baigaad durlasan ali ni anxniixiig meddeggui umaa gexdee bi ene noxortoo aminaasaa iluu xaritai bi tuuntei jargaj zobj yabsan buxii l yed xairtai baisan bi urbaj baigaagui , bi xair gedgiig tuunees l amssan, tegexeer bi xair gej neg l xunees amsaj baigaa "teriig" l xeldeg gej bodoj baina bi uuchilj, gomdoj, xaramlaj chadsan, xairlaj chadsandaa bayarlaj yabdag. uxel l bidniig gazart salgana baix, gexdee dibaajind bid xoer xamt baixiig xicheene ee. olon durlaj xun boldog bol xairlaj neg l boldog um bilee l gej xelmeer ee burxan bidniig enerch baig.

bi? (зочин)

"bi" chi ch aztai yumaa. bi nuhurtei murtluu 2 dahi hairtaigaa uchirchaad bj bna. gehdee bi eldev yavdalgui hungun hun bish ee. bi hatuu changa ger buld ussun heg ugeer helbel bi humuujiltei hun gahdaa hun hajuudah hani ijleesee avch chadaagui yumaa busdaas haidag yum shigee... bi tuuniihee amgalan taivan dolgoon yumand ih ul suuritai handdag zand durtai, minii nuhur tiim bsan ch boloosoi gej boddog shuu. burhan hund yumiig tegsh zayahgui yum daa. az jargal husie.

zoloo (зочин)

2 дахь хайр бас л хайр шүү дээ хүн хэзээ ч дуралах эрхтэй хүний хүсэл мөрөөдөл хизгааргүй тиймээ санал нэг байвал хэлээрэй

13_l huuhed (зочин)

zoloo chamtai sanal neg baina aaa buh zuil negeer duusdaggui shuu dee

агируу (зочин)

тийм шүү би саяхан 2 дахь хайртайгаа учирсан. энэ л миний жаргал юм шигээ. тэр минь надад ямар их хайртай гээч сайхан шүлэг байна хэвлээд авчлаа ширээн дээрээ тавьчаад хааяа уншиж байх гээд

hair bail (зочин)

Bi chamd dalawchaa ogwol chi nisej chadah uu
Bi chamd setgelee ogwol togtooj chadah uu
Bi chamd itgelee ogwol daaj chadah uu
Bi chamd hairaa ogwol chi hairlaj chadah uu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.