МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Гуниггүй...

 

Гуниггүй...

Тэр ирсэн, тэр явсан
Тэглээ гээд гуниггүй
Тэр намайг мартсан, бусдыг санасан
Тэгээд ч бас гуниггүй
Амьдрал амттай, бас гашуун хэдий ч
Аль аль нь миний хувьд гуниггүй
Аврал бас цөхрөл байдаг ч
Аль аль нь утгагүй

Нүүгээд өнгөрөх цаг хугацаа ч гуниггүй
Зүүгдээд хоцорсон эгэл өдрүүд ч гуниггүй
Нүдэнд харагдах бүх дүрслэл гуниггүй
Зүрхэнд үлдсэн бүх дурсамж гуниггүй

Үүлс нүүхэд гуниггүй
Үдийн үдэд салхи сэвэлзэхэд гуниггүй
Үргэлжилсэн урт ганцаардлын дунд ч гуниггүй
Үнэнгүй, худалгүй хорвоод бүх зүйл гуниггүй

Бороотой өдөр цонхоор харсанч гуниггүй
Бодол дотроо дурсамжаа хөвсөнч гуниггүй
Зүрх тэр чигээрээ гуниггүй
Зөндөө удаан хүлээсэн ч гуниггүй

Гуниггүй, бүх зүйлс гуниггүй
Гуниг, баясал гэсэн мэдрэмжгүй...

Шүлгийн тухай: Би ер нь урдных шигээ шүлэг бичихээ больсон л доо. Яагаад больсон шалтгаан нь гуниггүй болсонтой холбоотой. Гэхдээ хайрын шүлгийн хувьд. Бусад шүлгийг бол бичээд байвал бичээд л байх шинжтэй. Энэ удаад сүүлийн үеийн шүлгээсээ орууллаа. Удахгүй дахиад шүлгүүд оруулнаа.

Зургийн тухай: Миний хайртай зураач Ц.Батжаргалын ээлжит уран бүтээл. Энэ зургийн нэр нь "Эх, охин 2" гэдэг. Цаанаа л нэг аз жаргалтай гуниггүй байдлыг дүрсэлсэн санагдаад байдаг юм. Өнгөний мэдрэмж, дүрслэл гээл тэр чигээрээ гуниггүй. Тэр хөтлөөд явж байгаа жижигхээн охин нь холоос нээх хөөрхөн харагдаж байгааздээ.

start=-15 , cViewSize=50 , cPageCount=1

35 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
nyamaa & batuul2003 (зочин)

chi bol tasarchina shuleg bichdeg nohor sh dee bi hund taalagdfah gej bish oortoo taalagdah gej shuleg bichdeg gehuu deee gehdee saihan boljee ho naizaaa

Давка (зочин)

Чи миний гунигаас жоохонг аваад шүлэг бичээч........

turihan (зочин)

Гуниггүй, бүх зүйлс гуниггүй Гуниг, баясал гэсэн мэдрэмжгүй... их гоё юмаа. хадгаа бариад ирвэл шавиа болгоно биз дээ кккккккккк

*sunshine* (зочин)

goe shuleg bna. shulegeer boroo oruulahiig hichneen huleevee

tsoomo (зочин)

*sunshine* : хаха ямар далд утгатай коммэт бэ? өмнө нь юугаар бороо оруулаад байв айн кккк

barbie (зочин)

Нам гүмхэнд бодол чинь мухардхаар Намайг чи санаанаа би гуниг байна Гоё шүлэг байнаа гэж.

*sunshine* (зочин)

хм Цоомоо гуай үгэн дээр тоглохгүй шүү айн

XACAP (зочин)

Энэ онгодгүй шүлэг байна Намайг үглээд байхаар нь манийхаа амийг таглах гэж сараачмаар аядсийм биддээ зайлуул

*moonshine* (зочин)

Бүх гуниггүйг нь гунигтай болгоод уншсан чинь бүүр тасарчышд. Гэхдээ гоё бичжээ. ажа ажа

XACAP (зочин)

За за тоглосийн сайхан шүлэгээр цангаа тайлсанд баярлалаа хө Удаан хүлээлээ шүү шүлэгийг чинь

БОРОО (зочин)

Гунигтай эсвэл гуниггүй.... Нямаа Ба Батуул: баярлалаа, чиний блогоор орж шүлгийг чинь уншинаа Давкагийн гуниг нь дууссан гээ биддээ. Турихан: хэхэ шавь нь ч юу юм бэ, згр найзууд болвол яасын. мснжр хаягаа үлдээж болох уу? Саншайн: Баярлалаа. Одоо та нараас ийм их урам авсан юм чинь бичээд байна даа Цоомо: хэхэ яг ямар суваг дээрээ тавих уу Барби: Чи нээрээ бодь мөрийн зэргээ гээчдэг. Одоо тэгвэл дараа бол бидэн шиг л байхын байгааздээ. Хасар: хахаха Болор цомын эзэн Хасар байнашд. Мүүншайн: манай Гөгө блог чинь саншайн, мүүншайн 2-той болсон байнашд. Одоо старшайн л дутуу байна даа :P

maral (зочин)

goy shuleg baina :)

Давка (зочин)

Гуниг дуусдиймуу? Энэд цаг хугацаа хэрэгтэй штээ. Гэхдээ бас бүүр гуниггүй бол дэндүү уйтгартай байх даа......

БОРОО (зочин)

Нулимс урсахаа больдогийн адилаар гуниг ч бас дуусдаг юм шүү дээ Давка минь

stormy (зочин)

Ай. Яруу тансаг шүлгийн мөрүүдийг Асан дүрэлзэх галтай зүйрлэнэм Амраглал бас гуниглал Заримдаа тансаг зүүд мэт ээ

barbie (зочин)

Биеийнхээ дийлэх хэмжээгээр л дагаж далдагнах байхдаа ккк. Түрүүн жоохон алдаатай далий сээгий үлдээчих соорий шүү.

Витаут (зочин)

Гуниггүй, бүх зүйлс гуниггүй Гуниг, баясал гэсэн мэдрэмжгүй... ЗҮГЭЭР Ч ЮМ УУ...

БОРОО (зочин)

Остоор багши: Ай Остор багшийн онч айлдвар юутай үнэн Барби: Згр дээ. Дараа тэрийг чинь шалгамз :P Бидауд: зүгээр зүгээр "P

secretwish (зочин)

Тэр ирсэн, тэр явсан Тэглээ гээд гуниггүй энэ мөн хачинаа, юу ч мэдрэхээ больчихоор нээрээ зүгээр ч юмуу

aspirin (зочин)

ямар гоё шүлэг вэ. би бас жоохон шүлэг бичдэг санаатай, 1 иймэрхүү шүлэг бичдэг. энэ ёстой их таалагдлаа.

arius (зочин)

танд буцаад ирсэн үү? над руу илгээгээч би гуниггүй, бодолгүй, үггүй болчиодынооо :(

ilgeelt (зочин)

Unshihad gunigtai sanagdaad baihiim. Bi heterhii gunigtai bgaa bolood ter yum bh daa.

БОРОО (зочин)

Сэкрэтвиш: хэхэ юу ч мэдрэхээ болсоноо мэдрэх мэдрэмж гээлүү Аспирин: Сайнуу найзаа блогныхоо УРЛ-аа үлдээгээч Ариус: Хэхэ би урьдаа гуниггүй байж яаж чамруу илгээхийн, Илгээт: Юунд гуниглаа вэ, тэгвэл шүлэг бичээч дундрах ч юм билүү

sunbeauty (зочин)

сайхан бичжээ би ч бас ойрд гуниггүй байхыг хичээж байга. энэ нь таалагдаж байга. хаа нэг гуниг өнгөлзөөд байдгийг эс тооцвол

Хэрлэн (зочин)

стооо гоё шүлэг байна.

LoveLove (зочин)

Гоёымоо би хэтэрхий гуниглаад хэдэн үг эвлүүлж ч чадахаа байчижээ гуниггүй болцын бол миний гунигийн талы нь аваач

Chips (зочин)

Гуниггүй гээд бичсэн ч гунигтай сонсдоодийн...Биодоо яаагаадийнаа гуниглаж муниглаж балайрах гээд байгаамуу хайшээн

love you (зочин)

goи shuleg baina guniggui buh zuils guniggui gunig,bayasal gesen medremjgui bayarlalaa

ягтиймээ (зочин)

Вууу аа ий

zaya (зочин)

vneheer ih taalagdlaa. gaihaltai

Одли (зочин)

Гэхдээл гуниг мэдрэгдээд байна даа. Чи ч үнэхээр мэдрэмжтэй юмаа.

БОРОО

Яг энэ үе шиг

Оранж

хажуутлын ХОЛБООСНУУДЫН ЭХНИЙ ХЭДЭН БЛОГ БҮГД ХРААГДЧИЖЭЭ........ яасан ч гунигтайен.

eki (зочин)

minii blogiin ner ''guniggvi'' shdee. tegeed ch ter vv ene shvleg dendvv ih taalagdlaa.
Gesen atlaa bi '''guniggvi' gesen blogoo mash ih gunigtai gantsaardaj bh vedee neej bilee. amidralaa gej...'

dashkA (зочин)

ZURAG SHVLEG 2 UULA L YRIH YM ALGA

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.