МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Энд

              Энд

Уртаас урт намар үргэлжлээд
Дуусдаггүй...
Угаасаа энд маргааш гэж байхгүй
Сүүлчийн бороо өдөр болгон
Энд л зөвхөн шивэрдэг болхоор
Сүнс минь гуниг тэмтчиж
Энд л ганцхан үдэлдэг ээ

Энд бүх юм дуусдаггүй
Эхнээсээ дахиад үргэлжлээд л байдаг
Мянган жилийн хүлээлт шиг
Дуусдаггүй..
Магад надаас өөр хэн ч энд ирэхгүй...

          Г.Гантулга 2009

Шүлгийн тухайд: Хавар болж байхад намрын тухай шүлэг бичээд гэж гайхаж байна уу. Тэгвэл би та бүхэнд бяцхан тайлбар хүргэе. Энэ бол намар гэдэг бодит улирлын тухай шүлэг биш л дээ. Угаасаа намрын тухай биш, харин зүгээр миний сэтгэл доторх нэг төрлийн мэдрэмж гэх юм уу даа. Тэрийгээ л уртаас урт үргэлжилсэн намартай зүйрлэж байгаа юм. Ойлгоно биздээ. хэхэ

Зургийн тухайд: Энэхүү өвөрмөц дүрслэл, өнгө будгийн хоршилтой, нэг үгээр хэлвэл “мэдрэмжтэй” зургийг 2008 онд зураач Х.Отгонбаяр зуржээ. Зураачын энэ бүтээлийн бодит хэмжээ нь 60:80 см бөгөөд худалдаж авхыг хүссэн хүн байвал www.mongolianartgallery.com –д хандаж болох юм байна. Миний “Энд” гэдэг энэ шүлгийн утга санааг хэрвээ дүрсэлвээс бараг энэ зураг л санаанд орхоор санагдаж байна. Тийм болхоор блог дээрээ энэхүү зургийг өөрийн шүлэгтэйгээ хамтад нь байрлууллаа.


start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
turihan (зочин)

Сүүлчийн бороо өдөр болгон Энд л зөвхөн шивэрдэг болхоор Сүнс минь гуниг тэмтчиж Энд л ганцхан үдэлдэг ээ... их гоё дүрсэлжээ.

Турьхан (зочин)

мартаснаас gantulga@gogo.mn хаягаар чинь мэйл бичиж болно биз дээ

Эрка (зочин)

онгод нь орж байгаамуу хэхэхэ :) сайхан бичжээ :)

arius (зочин)

сэтгэлд чинь намар ирсэн болохоор сэмхэн гэтээт ирээ юу гуниг чинь сэрүү татаад зөөлөн салхилаж байна сэжүүрийг нь алдав даа түүнийг

БОРОО (зочин)

Турьханд: boroo_oroosoi@yahoo.com миний яахуу мснжэр Эркад: хэхэ тэхх

Dream (зочин)

Онгод нь орж, сайн байна. Сайхан ч байна. Бичээд байгаарай хө !

Бямбаа (зочин)

Сайнуу Ганаа анд. шүлэг бичихгүй удлаа шүү. гоё гаргалгаа сайтай шүлэг байна

Давка (зочин)

ашгүй онгод нь оржаам байна даа......

MOONshine (зочин)

Онгодоо гэж. Яавал онгодтой болох уу?

БОРОО (зочин)

Урмын үгсийг бэлэглэсэн андуудад талархлаа. Цаашаагаа бичнээ

nyamaa & batuul2003 (зочин)

aa estoi l boroo bna daa haa saigui bodol tenchleee

Хэрлэн (зочин)

онгод ирсэнд нь баяр хүргэе... нэг л юм дутаад байсан энэ Бороогийн шүлэг байшт

Jagaa (зочин)

Goy shuleg bnaa, minii blog butsaad amilsan shuu zochilooroi, yavaandaa banneriig maani bairluulaarai :-)

LoveLove (зочин)

Маргааш болдгүй тэр л газар Ганцхан түүнтэйгээ очоод Сүүлчийн бороонд өдөр болгон болзож Мянган жил тэнд л байхсан

Sheliza Roza (зочин)

таниж байнаа, таниж байна. Яагаав нөгөө чамтай адилхан бүсгүй шүү дээ. хэхэ... Цаг хугацаа хэний хэний маань шүлгийг өөрчилжээ. Гэхдээ гунигаар сольчихож... Чи хайр бичдэг хэвээрээ чинь л сайхан хэрэг.

Одли (зочин)

Яг л энэ шөнийн ганцаардал шиг мэдрэмж төрж байна.

Ицми

магад надаас өөр хэн ч энд ирэхгүй....

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.