МИНИЙ ШVЛГЭН БОРОО

шvлэг сонирхогчдод зориулав

Би чамд үхэл шиг гашуун дурлал бэлэглэнэ

Би чамд үхэл шиг гашуун дурлал бэлэглэнэ

Битгий үнс
Уруулыг минь
Би чамаас хайр мэдрэхгүй
Биелэхгүй хүслийн золиос болж
Би чамд гуниг л мэдрүүлнэ

Битгий хүс
Сэтгэлийг минь
Би чамд юу ч амлахгүй
Чи миний шүлгүүдэд хоргодсон
Чимээгүй мэгших сүнс л болно

Битгий итгэ, битгий дурла надад
Би чамаас янаглал авчихаад
Яваад л өгнө
Зүүд шиг шөнөөр, өдрийг хуурчихаад
Зүгээр л нулимс шиг урсаад л одно

Битгий хүлээ
Тэр нэгэн шөнө дахиж ирэхгүй
Тэвчээргүй хүсэл, саваагүй учиралд
Ухаарал байхгүй
Тэгээд ч надад сэтгэл байхгүй
Тийм болхоор битгий хүлээ...
Битгий дурла, битгий ..
Биенд чинь чөтгөр шүглэж тарчлаана
Битгий өг өөрийгөө надад
Би чамд үхэл шиг гашуун дурлал бэлэглэнэ

                   Г.Гантулга

60 сэтгэгдэл:

авгай эхнэр банзал шаалтуур сда пизда янхан гичий лалар фаак баньд
заяц (зочин)

би нээрэн үхэх гэж байгаам шиг уншдын байж ганц сээгий ч үлдээж байгаагүйм байна тээр одоо сээгий бичих гэсэн бичих юм олдохгүй хог юмаа :)

БОРОО (зочин)

Заяц: хэхэ заримдаа нээрээ л сээгий бичих гэхээр бичих юмгүй болчдын. Ингэхэд шүлгийн тайлбар, зургийн тайлбар нтр-ийг бичхээ мартчижээ. За яахав. Одоо өнгөрсөн. Угаасаа тайлбаргүй. харин зүгээр мэдрээд л үз.

Janna (зочин)

uneheer goyo bolj, mash ih taalagdjin. Uhel shig gashuun durlal......belegleh...hmmmm.

secretwish (зочин)

тайлбарлалтгүй мэдрэгджээноо...

Заяа (зочин)

Мэдрэмж дэндүүү сайхан, утга нь хатуу бас үнэн

saraachan (зочин)

Яаа яааяаа аймэр аймэр...

turihan (зочин)

чамд дурлахаа болихоос хи хи хи. Гоё бичжээ, уншаад л баймаар

Хэрлэн (зочин)

болилооо болилоо... хэхэхэ. гоё шүлэг байнаөө

Давка (зочин)

Би чамд дурлакүээ. Үхэл шиг гашуун дурлалаар яах вэ дээ? / толгой сэгсэрч шүүрс алдмар бичиж......./ нээрээ л өөр хүнд ч гэсэн дурлакүээ..........

Далай (зочин)

Бурхан минь

AntiDotE (зочин)

Хүний сэтгэлд төрдөг хүрэн чулуу мэт сэтгэлийн нэгэн хэлтэрхий.

hiko (зочин)

Яааяа үнэн үг хатуу гэж. One night only л юм биздээ. Надаа энэ шүлэг бусад шүлэгнүүдийг бодвол майр их таалагдаж байна.

itsme (зочин)

ёооо ямар аймаар бичээ вэ

maral (зочин)

unen tas, uur heleh ug ch oldku bnoo

БОРОО (зочин)

би уг нь энэ шүлгийг бичээгүй бол нэлээд хэдэн хүн надаа дурлах байжээ. хихи :P

turihan (зочин)

бороо харамсчихсан уу??? уншаагүй хүн үлдсэн байж магадгүй. хи хи хи

БЛОГНЫ ЭЗЭН (зочин)

БИ Ч ГЭСЭН БОЛИЛЛОО ХАР ШӨНӨӨР ЧААГ САНААД МСЖ БИЧИЖ НТР ЯАСАН ТЭНЭГ ХҮН БЭЭ БИ. СЭТГЭЛЭЭ ТАТАЖ АВЛАА БИ БОРООГ ТАНИХГҮЙ ШҮҮҮ

Yuki (зочин)

Үхэл яг гашуун уу?

БОРОО (зочин)

гашуун гэдэг заавал амт илэрхийлэх үг биш. зүйрлэл байдлаар орсон үг байж болно мөн үү.

Melody (зочин)

хэхэ аймар биз айн лагиймөө

БЛОГНЫ ЭЗЭН (зочин)

ГҮЙ Ш ДЭЭ ЮУКИ ҮХЭЛ ЧИНЬ ГАШУУН БИШ МАГАД АМЬДРАЛААС Ч САЙХАН БАЙЖ БОЛНО. МИНИЙ БОДЛООР БОЛ ҮХЭЛ АМЬДРАЛ ХОЁРЫН МӨН ЧАНАР НЬ ИЖИЛ ГАГЦХҮҮ НЭГ НЬ ХУДАЛ ХУУРМАГ НӨГӨӨХ НЬ ҮНЭН ШУДРАГА. НЭГ НЬ ЗУУРДЫН НӨГӨӨХ НЬ ҮҮРДИЙН ХАРИН ХАРЬЦУУЛЖ ҮЗЭЭД АЛЬ НЬ АЛИНААСАА АМТТАЙ ВЭ ГЭЖ ХЭЛЭХ ЧИНЬ ЧИНИЙ СОНГОЛТ МӨН ҮҮ

Өнөрөө (зочин)

ео зэвүүн юмаа. гэхдээ худлаа ярьж байснаас ингээд үнэнээ хэлчихсэн нь дээр л дээ.

XACAP (зочин)

Бороо уйдаад ганцаардаад эхэлчихсэн байна мөн үү гсн Ямар үед шүлэг бичдэг гэлээ хө

БОРОО (зочин)

Юувайн Хасаар. Тэнгис, Өргөө нтрийн манаач хийгээл суугаад байна уу кк. Сонин сайхан юу байна. Ажил амарцан уу

Дархан Уулаас (зочин)

лайтай шлүэг байна.

Ts (зочин)

gevch amidral deer yag ingeed helchih zorigtoi er udriin od shig hovor bh da.

БОРОО (зочин)

сайн уу Ц. Би лав хэлчдийншд ккк

Юки (зочин)

Бороо уучилаарай, шүлэг гоё, Юки зүгээр үймүүлжээн. Блогийн эзээн Үхэж үзчээд үхлийн амтыг хэлж өгнөө чамд.

БОРОО (зочин)

Зүв зүгээр дээ ккк Юүгий

Pearle Deppsu (зочин)

Ёооо, Юкисан гоё хэлсэн хэхэхэ. Чи стоо муу жаал байна шүү, хүний үрийг ингэж гомдоодог.

yanzagkhan (зочин)

Ёстой миний хэлмээр байгаа үгийг аваачаад биччихсэн байна шдээ. Зураг гоё, шүлэг гоё, агуулга нь бүүүр гоё байна.

Саншайн (зочин)

........................................

Житуяа (зочин)

Нээрээ ёстой дахин дахин уншаадээмээр шүлэг бээшдээ.Ийм шүлэг бичсэн гээд хүмүүс чамд дурлахаа болино гэвэл би харин чамд эсрэгээрээ энэ шүлэгний чинь төлөө дурлая болохуу.Гэхдээ миний дурлал бас чинийхтэй адилхан үхэл шиг гашуун...

БОРОО (зочин)

Саншайны коммэнтийг ойлгосонгүй, харин бусад хүмүүсийн коммэнтийг ойлголооо ккк

саншайн (зочин)

heleh ug algoo gejigaa bhgui yu da

tyka (зочин)

hi. ene ih sonin ytgatai shvleg boljee. yagaad gashyyn gej. gehdee gashyyniig ch gesen medersen bol harin ch goe bizdee. nadaa gashyyn dyrlal irehgvi yum bolyy. shvlgee sendelsend bayarlalaa ganaa...

Давка (зочин)

Бороо ийм дурлалтай учирсан хүн яах стоо вэ? хэээлп мий ....... Бичсэнээрээ чи л мэднэ гэж найджий шүү.........

БЛОГНЫ ЭЗЭН (зочин)

ЮУКИ ХИХИХИХИ ЯАХЫМ БЭЭЭ НАДАА ГАШУУН ЭСЭХИЙГ ХЭЛЖ ӨГӨХ ГЭЭД БИТИЙ ЯВЧААРАЙ ЧИ МИНЬ ГУЙЖИЙНА ШҮҮ ЧАМГҮЙ БОЛ БИ ЯАХЫМ БЭЭ АРААС ЧИНЬ ЗҮГЭЭР ЯВААД ӨГНӨ ТЭХ ҮҮҮ Л ДЭЭЭ КИКИКИ

БОРОО (зочин)

Давка. хэхэ яасан яасан гэнээ. хэдий завандаа бас ийм дурлалтай учирчваа. Цаад эрэгтэй чинь бол энийг дурлал нтр гээж бодку л байгаашд. Ганц шөнө еэ бэеби комоон бэеби гээл явжаагаа. Чи дэхэд энд дурлал нтр гээд ярьцан явжийдаг. Тэгсэн мөртлөө аягүй чам мамайг бол дурлал нтр гэж нам хууры шд. Итгэнүү байна уу өөрөө л мэд.

Бямбаа (зочин)

Андаар сонин сайхан юу байна. Ойрд шүлгийг чинь уншсангүй. Удахгүй Мжлдээ очиноо тэгээд уулзая

Muzzy (зочин)

үхэл=гашуун, дурлал=гашуун, үхэл=дурлал мөн үү

itsme (зочин)

яаааа Маззи майр гаргалгаа хийдэг гэжийшд. энэ одоо тоонд сайны шинж тэмдэг үү тэй

epistle (зочин)

Тэр тусам нь дурлаад үздиймүү хэхэ. За за сайхан бичжээ.

Нипонь (зочин)

Яасан сонин юм бэ. Би саяхан нэг иймэрхүү утгатай шүлэг бичсэн ш т. Надад бүү шуна гээд. хэхэ. Тэхдээ эрэгтэй эмэгтэй хүний мэдрэмж яах аргагүй өөр байдгийн байна..

БОРОО (зочин)

Нипони сайн уу бараг 3 жил тааралдсангүй шүү хэхэ

Tomo (зочин)

Setgeld hursen saikhan shuleg bichikh yum.tnx.2 dakhi udaagaa l tanai blogt orj baina.Urjigdaraas ekhleed l minii setgel ene shuleg shig baina.Bi tuuniigee sanah erhgui ch sanaj baina.saikhan shulgee urgeljluulen bicheerei.

hi (зочин)

Долоон сарын нэгэн Аавыг минь асуухад Айсуй яваа гэж хэлсэн үү дээ? Ээжийг минь асуухад Ирж яваа гэж хэлсэн үү дээ? Улаанаар будагдсан цамцыг минь Олноос битгий нуугаарай Угаас цөөхөн монголчууд Биенийгээ хөнөөснийг сануулаарай Ханийг минь асуухад Хайрлаж явсныг минь хэлсэн үү дээ? Хүүгийн минь асуухад Хүрээд ирнэ гэж хэлсэн үү дээ? Сумны нүхтэй цамцыг минь Түмнээс битгий нуугаарай Сайхан ээжийг минь байхад Хүүг нь хөнөөснийг гэрчлээрэй Адилхан аавын хүү Араас минь юунд шагайв даа? Алдаж буудсан ч болно Амин газрыг минь юунд онов доо?_ Цустай цагаан цамцыг минь Хэнээс ч битгий нуугаарай Цуутай дээдсийн удам Нэгийгээ хөнөөснийг нотлоорой ……………

ganga (зочин)

Үнэн гоё шүлэг байна. Эмэгтэй хүн бурам шиг гоё үг хуурамч гэдгийг мэдсээр байж сонсох дуртай, ийм үгээр урхидахад хэцүү чихээрээ дурладаг амьтас. Сайхан шүлэг!!!

marta (зочин)

ymar goe shuleg we bi yaruu nairagaaas uitgar gunig az jargaliig mederdeg bi bas shuleg zohiodog (orolddog ) hehe gehdee tanii shuleg gaihamshigtai bailaa thanks

БОРОО (зочин)

өө зөзө гоё болжээ энэ ГоГо. Хамгийн гол нь блогспотын темплате хуулж болох юм байна

baby (зочин)

Тэр нэгэн шөнө дахиж ирэхгүй...

Зочин

ллллллтай шөө

Зочин

үнсэхиймсэн чамайгаа

baby (зочин)

Битгий үнс Уруулыг минь Битгий хүс Сэтгэлийг минь Тэвчээргүй хүсэл, саваагүй учиралд Би чамаас хайр мэдрэхгүй Би чамд юу ч амлахгүй ........xxoo

hi (зочин)

ene shvleg sonin sanagduulchihlaa chinii setgel iim yum uu te ehnertei bolhoor yah araggvi durluulahgvi hairluulahgvi shoniig ongroogood yavdag yum uu te zvgeer l nadtai unt gej bgaa yum shig sanagdajh bna chi ehnertee hairgvi yum uu

naraa (зочин)

- hi iin heldeg unen shuu uuriin chin shulegnuud tuhain tsag yeiin medremjees shuleg bichdeg gsn ene bas tegwel uurtei chin ih l holbootoi shuleg bh daa

hair (зочин)

sn bnu . ta zaya gedeg ohind zoriulaad shuleg bicheed uguuch. ter minii hairtai ohin. hajuud bgaa ch bi hulej bga

gaihah (зочин)

ene chine uur hunii shuleg beeshdee

gaihah (зочин)

oo andurchj sry ..isto uuchlarai,,buruu ym andurad hichj

шумуул ялаа 2 (зочин)

шүлгүүд чинь үнэхээр их таалагдлаа гое юмаа бүгд ялангуяа энэ нь !! за тэгээд улам сайхан шүлгүүд их бичээрэй!!! амжилт

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Сурталчилгаа

Photobucket

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.