МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Яруу найраг дахь шүүмжлэлийн туйлшрал

                           Яруу найраг дахь шүүмжлэлийн туйлшрал

Энэ бол зүгээр л миний бодол гэдгийг анхаарна уу. Хүн болгоны хурууны хээ дахин давтагдашгүй шиг хүн болгоны мэдрэмж, төсөөлөл адил биш......нэг ёсондоо хүн дээр ч тэр матери, идеалийн алин боловч
үнэмлэхүй утга, агууламж байхгүй. Бүх юм харьцангуй.  Тэртээд Алберт Эйнштейн  алдарт "Харьцангуйн онолоо"  физик хэмжигдэхүүн дээр үндэслэсэн боловч ерөнхий логик агуулгаараа бол энэ хорвоогийн
бүх зүйлс харьцангуй шинж чанартай байдаг.

Миний ярих гэж байгаа гол санаа бол яруу найрагт үеийн үед байсаар ирсэн сэтгэлгээний туйлшралын талаар юм.  
Яруу найргийг бичих зохиогчийн чиг хандлагаар нь  ард түмнийг хамарсан "нийтийн яруу найраг" буюу одоогийн хэллэгээр "коммеркал"  (худалдааны) яруу найраг, харин нөгөө талаас нь тодорхой үзэл, философи утга санаагаар баяжигдсан  "uncommercial" яруу найраг гэж хувааж болох юм.
Сүүлийн үеэс яруу найрагт зохиолчдын үзэл санаа, боловсрол, олон ургалч үзэл зэрэг нь хөгжиж, бий болохын сацуу  эдгээр  чиг хандлагууд хоорондоо ихээхэн зөрчилдөх болжээ.
Үүний тод жишээ нь нийтийн яруу найргийн чиг хандлагын эсрэг хүчтэй шүүмжлэл юм. Энэ нь аль ч орны яруу найрагт байдаг. Учир нь нийтийн яруу найраг ихэвчлэн эх нутаг, хайр дурлал, ээж аавын сэдэвтэй бөгөөд гүн гүнзгий агуулга, хурц үг хэллэг байдаггүй.
Тодорхой төлөв байдалаар хязгаарлагдсан. Хэрвээ нийтийн яруу найргийг шүүмжилвэл дараах тодотголууд тохирох байх: Тухайлбал:  хоцрогдсон, ашиг хонжоо, амбиц  хайсан, уян хатан бус, сэдэв, утга санаа, үг хэллэг давхарддаг гэх мэт. Энэ бол сэтгэлгээний туйлшрал.
Харин магтвал:  уян намуун, сонсголонтой, зөв үзэл санаатай, сургамжтай, хүлээж авах хүн олонтой гэх мэт. Энэ ч бас сэтгэлгээний туйлшрал.
Хэдийгээр яруу найраг гэгч хүн төрлөхтөний оюуны соёл нь (магадгүй хамгийн шилдэг нь)  шүүмжилсэнээр, аль эсвэл магтаснаар дүгнэгдэхгүй боловч сэтгэлгээний туйлшрал даамжирсанаар яруу найргийн жинхэнэ утга санааг алдагдуулах эх үндэс болох талтай.

Түүнчлэн яруу найрагт хэтэрхий их олон төрөл жанр гарч ирж байгааг сайнаар хэлвэл " хөгжлийн дифренциаци" гэж томъёолж болох  боловч саараар  хэлвэл хэтэрхий олон "шоргоолжны зам" үүсгэж байгаа мэт санагддаг юм. Шоргоолж зөвхөн өөрийнхөө замаас бусад  замыг олж хардаггүйг анхаарагтун.

Сүүлийн үед хэт их абсракт агуулгатай шүлэг, бүтээлүүд олноор туурвигдсан нь хүмүүний сэтгэлгээнд урвуу үйлчлэл үзүүлэх сөрөг талтай. "Орчин үеэс цааш" буюу пост модерн хандлагууд зарим тохиолдолд "анти психологи" зүйн өгүүлэл болж үнэ цэнээ алдаад байх шиг санагдаад байдаг юм.

Эцэст нь хэлэхэд яруу найрагт "хэт", "хэт их" гэсэн тодорхойлолт "туйлшрал" хэрэггүй ээ. Яахав шүүмжлэл зарим зохиолчдыг хурцалдаг бол заримыг нь унтраадаг юм гэдгийг л санах хэрэгтэй.
Яруу найраг гэдэг бол цэвэр сэтгэлгээний соёл, хүмүүний дотоод мөн чанрын илэрхийлэл болохоос бус "өрөөлийг дагаж хуулбарлах",   "гоёмсог үг хөөцөлдөх",  "бараг өөрөө ч ойлгохгүй шүлэг бичих"-ийн нэр биш байхаа


Барнууд овогт Г.Гантулга..........2007.04.19

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
bogihan (зочин)

yagaad ch yum tanii ene bodliig, tanii ene uzel sanaag unshsan chin aichixlaa. shuleg bichne gej xelexees setgel zobchixloo bas shulegiig bi bichdeggui nadaas uur arai uur "yaruu nairagch" gedeg xun bichdeg yum bna bas yaruu nairagt durtai buxen shulegch bish yum bna gej oilgood bas tegeed bi daxiad shuleg terlene gexees aichixlaa. zugeer l...

Simple

Aaaa, hamaa baij uu, bichmeer bol bichij l baihgui yu, bogihan. Harin teriigee buteel, shuleg, ooriigoo nairagch, shulegch gej nerleh esehee ooroo medeh hereg...
YOr n bol sanal niilj baina ooo. 07 onii 9n saraas hoishhi buh bichleguudiig chini unshlaa, uldseniig n daraa n unshihaas... Ih taalagdaj baina. Yostoi shalba nordog bainashd,hehe

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.