МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Чамтай адилхан бvсгvй

   Чамтай адилхан бүсгүй

Харах тусам чамтай минь адилхан санагдана
Хамаг биеийг минь өөртөө соронзон адил татна
Энхрий дотно төрх,  инээмсэглэл ялдам ааль нь
Эргээд наддаа ирсэн мэт амраг чамайг санагдуулна…..

Нулимснаас ургасан цэцэг шиг танхил энэ бүсгүй
Нуулгүй үнэнээ хэлэхэд чамтай дэндүү адилхан
Нууцхан хүслийн чанадад  жаргал ахиад учрах шиг
Нүдээ олоогүй сэтгэл минь өөрийн эрхгүй догдолно

Зүүдэнд учрах болзоо шиг ялдам энэ бүсгүй
Зүрхэнд шингэсэн дурсамжтай даанч дэндүү адилхан
Зүсэрхэн бороонд сэргэсэн хэнз яргуй шиг дурлал минь
Зүгээ олоогүй  жаргалд яагаад  ингэтлээ татагдана вэ

Харах тусам чамтай минь адилхан санагдана
Хамаг биеийг минь өөртөө соронзон адил татна
Энхрий дотно төрх,  инээмсэглэл ялдам ааль нь
Эргээд наддаа ирсэн мэт амраг чамайг санагдуулна…


.........Г.Гантулга. Энэ хуучны шүлэг байгаамаа..................
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
jagaanaa (зочин)

Sain baina uu.shulgen boroo.bi unshij baina.saihan shulguud zongoo baina.amjilt husiy.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.