МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Яагаад ч мартаж боломгүй янагхан минь

   Яагаад ч мартаж боломгүй янагхан минь

Яагаад ч мартаж боломгүй янагхан минь дээ
Ягаан уруул, цагаан царайтай гунигхан минь ээ
Сул асгарсан хархан үсэнд чинь хацраа нааж
Сураг тасарсан  жилүүдийн гомдлоо шивнэе дээ......амраг минь

Хэлж амжаагүй хайрандаа өөрийгөө буруутган үлдсэн ч
Хэн ч амсаагүй жаргалыг чиний инээднээс олоогүй ээ
Харваад одсон азгүй хайрын од болж гуниглаад
Хар дарсан зүүдэндээ амьдарсан нулимс байсаан би

Халуун үнсэлт ялдам аальнаас чинь дэлбээлсэн цэцэгс
Хагдарч унаад тоос болохдоо зүрхийг минь дарсаан
Хаврын шувууд дурсамжинд үүрээ засч, дуугаа дуулж
Хамт үдсэн тэр үдшүүдийг сануулдаг нь ....миний гунигаа

Мартаагүй биз дээ....чамайг явахад зүрх минь зүсэгдэж
Мансуурал, үхэлээс өөр юу ч бодогдохгүй байсныг
Хаалга тогших чиний л уучлалыг нууцхан хүлээсээр
Хавар намрыг заагласан өвөл болж хөлдсөөн би

Зүүдэнд шивнэсэн нууцхан үгнээс тайлал хайж
Зүрхэндээ сийлсэн хагацлын шархандаа зовиур нэмсээн
Зөөлөн гуниг, санахын тавилангийн амтанд хөлчүүрхэж
Зөрлөг замын салж одсон харгуйгаар алхалсаан би

Нуугдаж уйлсан гомдол чинь
                                 .....миний үхэлтэй тэнцүү
Нулимстай инээсэн дүр чинь
                                .....миний амьдралаас үнэтэй

                        Г.Гантулга         2007

 

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
s.zulaa (зочин)

goy bichdeg ym aa chinii bichseniig haraad bi yu bichej bgaagaasaa ichihlee

Зочин (зочин)

Daraa tuxtai unshinaa goe shuleg bna

altanaa (зочин)

ingehed hu, chi denduu ih durladiin bish bees? hehehe. goyo bna aa

zuka (зочин)

unheer sain boljee ene shulguudiinhaa sedwiig haanaas oldog ym boloo gej bodoo l amjilt husi chini shulguudiig huulj awaad unshsaar l bna

Хэрлэн (зочин)

яагаад ч мартаж боломгүй Янзагахан минь гэж уншлаашт... хахаха

MES POSTZ

өө ёстой сайхан шүлэг. Шүлэг гэж үүнийг л хэлнэ. шүлэгч гэж чамайг л хэлмээрийм байна хө Номны нь уншмаар болж иржийна

turihan (зочин)

Нуугдаж уйлсан гомдол чинь .....миний үхэлтэй тэнцүү Нулимстай инээсэн дүр чинь .....миний амьдралаас үнэтэй сайхаан сайхан.

barbie (зочин)

Энэ шүлгэнд бүр автчихлаа. Хэн нэгнийг алдчихсан юм шиг мэдрэлж төрөөд уртаар санаа алдмаар. Шүлгэн Бороонд нэвт норлоо доо.

Nini (зочин)

stoo neeree bichne geed alaayachhima. unen tansag shuleg

ooyoo (зочин)

Сэтгэл сэргээж, нүд баясгасан тийм нэгэн гоё шүлэг байна.

oogii (зочин)

vnher goy shvleg bn

Mick

Uneheer l nice yumaa goy yumaa goy yum uneheer l aguu awyas!

Шувуухай

шаналал нь гүн болоод үнэн бол хожим үгүйлсээр байх нь тодорхой

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.