МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Алдуурсан хvсэл

    Алдуурсан хүсэл

Найр хавтгайрч үлгэр жаргах цагаас
Надад чи үлдэж, уруул хуваалцан, дурлал шивнэж
Намрын сэрүүн шөнөөр халуун нулимс залгилж
Надад чи өөрийгөө тушаах нь тэнгэрлиг гунигаа

Хундага харших чимээ гуниг сарниаж
Хувцасгүй нүцгэн дурлал зүрх ирлэж
Хун цагаахан хүзүүнд улаахан сарнай ургуулж
Хулгайлж авсан  амраглал эргээд ирэхийг яалтай

Эрвээхэй нүд харц солбин над дээр бүжиглэж
Энгэр зөрүү сэтгэл албин аалиар жүжиглэж
Эцэс төгсгөлгүй янаглалын намуухан хэмнэлд
Эгшиг алдах дууны мэдрэмж тэнгэрлиг жаргалаа

Нойтон сормуусаны цаана зовлон жаргал ээлжилж
Норсон  хүслийн амтанд энэхэн бие минь ноцож байна
Нам гүм шөнийн анирыг сэрээж
Наадан одсон сэтгэлээ тогтоон барьж чадахгүй нь

Хуримын анхны шөнийг чинь
Хулгайлж одсон болзооны
Хором мөч бүрээр хэмжигдэх цаг хугацаанд
Хордсон байна зүрх минь

Амьдрал дусал дусалаар амтагдах нь ханашгүй ч
Аль хэдийн орчлонд шинэ өглөө ирэх нь яалтай
Алгуурхан өндийх нарны гэгээлэг сайхан туяанд
Анх удаа би дургүйцэх нь ... гайхалтай

                ***
Өдрийн турш чи л бодогдлоо
Өөрөө ч мэдэхгүй би ганцаараа инээмсэглэнэ
Ажлын ширээний ард цаг тоолон суухад
Алдуурсан хүсэл зүрх гижигдэх нь хяслантай ..бас жаргалтай

Сүүдэр уртсаж нар жаргах дөхөв бололтой
Сүнс минь аль хэдийн чиний өвөрт  орчихсон
Бүүдгэр саран  хэдийд ирэх бол хэмээн
Бүлээн амьсгалаар наадан тарчилмуй

Г.Гантулга
start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
itsme (зочин)

өчигдөр чи надад аймаар гоё санагдаал, би бүр чамд дурлаад байсан чинь. өнөөдөр чамаас уйдчлаа. муухай санагдчлаа чи

Jaagii (зочин)

Bas goy shuleg bnaa setgel hodolchloo ulam ihiig bicheerei

Зочин (зочин)

Tasartsan shuleg bna shde Estoi gogo shuleg bna

dgdgdfg (зочин)

Ene chin sexiiin tuhai shuleg bna shd. kkkk good good boy

munkhuu (зочин)

keke

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.