МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Нууц амраг

______Нууц амраг________

Хааяадаа би харимааргүй санагдах юм
Хаалга андуурч танайд ороод
Халуухан сэтгэлийг чинь зүрхэндээ мэдрээд
Хацарт чинь хацраа наагаад
Хархан үсийг чинь илбэмээр санагдах юм

Хааяадаа би чамайг үгүйлэх юм
Хадамд гарсаныг чинь бодохоор
Харамсаж дотроо уйлмаар болох юм
Хагацаж салснаа мартмаар санагдах мөчид
Хатуу дарсаар гунигаа тайлмаар санагдах юм

Хамтдаа үүрд амьдрахгүй ч гэсэн
Халуухан шөнийг жаргалтай үдмээр
Хаврын бороонд хамтдаа алхахгүй ч
Ханиас чинь нуугдаж чамтай болзмоор
Хачин боловч гэнэн хүсэл минь
Хааяадаа намайг галзууруулах юм

Зөөлхөн уруул, хацрын чинь хонхорхойг санахаараа
Зөндөө удаан  байсан ч хамаагүй зүрх минь хүлээдэг
Зөв бурууг ялгахаа больсон хүсэл минь
Зөрүүд занг минь улам хурцалж өгдөг

Заримдаа би чамтайгаа нууцхан уулзсаны дараа
Зангиа, костюманд минь шингэсэн чиний сүрчигний үнэр
Замбуулин хорвоод гуниг ямар үнэртэй байдгийг
Зааж өгөх шиг анхилах юм

Цагаан дарсны амттай чамтай өнгөрүүлдэг үдшүүд
Цамцны заханд үлдсэн уруулын будагны толбууд
Маргаашын үнэнээс нуугдаж
Машины кабинд үнсэлцдэг агшин
Мартагдсан аялгуугаа сонсож
Мансуурч жаргасан шөнүүд
Хааяадаа би харимааргүй санагдах мөчүүд
Хаалга андуурч танайд орох жаргал
Ханийг чинь эзгүйчилсэн нүгэл
Хацрыг минь дагасан дуслууд
Нулимстай хайр
Нууц амрагийн тавилан..........Г.Гантулга.....2006

start=-11 , cViewSize=50 , cPageCount=1

39 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
itsme (зочин)

хөөе чи ер нь яруу найрагч болвол яасан юм бэ? Аль эсвэл хэдийнээ болчихсон хүн үү?

Зочин (зочин)

chi ih goe bichih yumaa, zohiochiin erhee awahgui bol nad metees ehleed l humuus shulgiig chin hulgailaad nuuts amragtaa yawuulchiaad chamd zoriulj bichsen minii shuleg geed l yariad yawaad bna sh de, daraa n zohiogch n yag hen gedeg n todorhoigui baahan goe shulegnuud gudamjaar demii teneed yawj baih n bna shu he he he

hun (зочин)

Unheer setgel hodlogloo ene buhniig bichsen chamd bayarlalaa

Zochin (зочин)

ene neeree mundag shulegnuud bichdeg zaluu bn shoo. Zohiogchiin erh avah heregtei shoo

Secretwish (зочин)

Tuundee bi yag ingej dursagddag boluu, tiim baigaasai...

Secretwish (зочин)

Nadad yag iim yavdal tohioldood, bi nuhurtei ter mini ehnergui, ter namaig heseghen ch gesen ingej uguileesei... bid uulzahaa bolison l doo :( udaan urgeljluuleh bolomjgui haritsaag yaltai ch bilee, harin chi ene buhniig yaj iim sain bichdeg bnaa, chamd ch bas iim zuil tohioldson bolohooruu ...

hack (зочин)

юун нууц амраг вэ. ямар муухай юм ярьдаг юм бэ ? хэ хэ наргисан юмааа. гоё шүлэг байна. Ерөн яруу найрагч болвол яасан юм бэ ?

Muujee...........Taitgaral (зочин)

Ийм л байх байхдаа ... Зөв бурууг ялгахаа больсон хүсэл минь Зөрүүд занг минь улам хурцалж өгдөг гоё болсон байнөө

zurh (зочин)

Би бол хүссэн бүхнээ авахыг хүсдэг. Нууц амраг гэдэг чинь хулчгар хүний явдал гэж боддийншдэ. Шүлгийн хувьд сайхан юмөө. 49

zochin (зочин)

Saihan bichjee...

secretwish (зочин)

энэ шүлгэн дээр өмнө сэтгэгдэл үлдээж байхдаа би блоггүй байжээ, тэр үед би гунигтай байж... одоо би гунигаа аргадаж сурсан болтой, энэ гоё шүлэг шүү...

Зочин (зочин)

nadad bas tiim ue bsaan, yag l ter udruud sanaand buuj bna, saihan bas gunigtai bj dee.

LoveLove (зочин)

Хааяадаа би чамайг үгүйлэх юм Хадамд гарсаныг чинь бодохоор Харамсаж дотроо уйлмаар болох юм гэжжж... Санажийшүү

Зочин (зочин)

Ta nar ene borood durlachihsan ymu. naad hunee medehgui l bna daa. minii medehiin aihtar huuhemseg hun l baisan daa, buh shuleg ni jineheneesee bolson yavdal ni geed bodood uzdee ene ch bas yalgaagui

Chips (зочин)

Зочин хэ хэ...Зочин тэр хэлмэгдүүлэлтэнд өртөөд наасан нэг нь үү... Шүлэг гоё бичжээ..

LoveLove (зочин)

Бороод дурласандаа биш чухам үнэнийг цөөн үгээр илэрхийлсэнийг уншаад л тэр зочин бороогоос айгаа юу ккк

secretwish (зочин)

шүлгэн бороонд нэвт норох сайхан байлаа...
яадын би энэ шүлгэнд дуртай нь үнэн л юм чинь ккк, копидоод аваад явах гэхээр хүний юмыг хулгайлж байгаам шиг санагдаад, хаалга цонхоо нээхийг чинь хичнээн удаан хүлээвдээ :)

Янзагахан

Бас нэгэн гайхамшигтай шүлэг байна даа. Ийм л байдаг байхдаа

Ногоон ЛОРД (зочин)

сайхаан...

Оранж

Бороо чи гоя....... гэхдээ би шүлгийг чинь хэлсий шүү..

Ицми

өө тэр 2007 онд миний бичжийсэн коментийг харчкээч... гичнээн сайхан алдаагүй бичжийв этр :р

Ицми

Ооронж худлаа яриаадаарай чээ этр :р

Оранж

үнэнгээсээ бороогийн шүлэг гоя. бороо ч гоя л доо этр.........хахаха.

Аниргүй (зочин)

тэгэх нь нүгэл ч тэгмээр байвал тэгээл дуусаа шшшшш

БОРОО

dohh. bi goe edr :P

Эрхэмцэцэг (зочин)

сайхан шүлэг байна хүний нууц байна гэдэг гэцүү байх өө

Altanj (зочин)

Nuuts amraguud chini neg bol neg ih jargaltai uls ugui bol uneheer zovson uls. Jargal zovlong neg zereg amsdag humuus dee.

LoveLove

Унших болгонд гоя...

secretwish (зочин)

хайж хайж арай хийж олов, гоё

аваад явнаа энийг ккк

даварцан DOVE

Андуурч ормоор хаалга хайжийна этр :ъ

Урсогүухидду

Нуа Сайн нува волбол чи аз жаргалыг олбаа...

end dar (зочин)

LoooooL, tataj unalaa.
Nogoo tsunhelsen boroo geed bsan chin ene boroo bsan yum uu? 2 honog tsunhluulhed yamar baina gej megeed.....

"Би ба Би" ... (зочин)

anh udaa unshlaa. unen denduu unen

mere (зочин)

Ene shulgii n mur bvxen unen ymaa. Setgel dogdluulchlaa

mere (зочин)

Yg odoo iim tohioldoj bgaa ch yg yaj zogsooxoo medkuum buruu gdgii n medseer bj yah ch argagui...uulzaal bhiin

Сафо

гоёоо гоё

hairtai (зочин)

Goy yuma ter mini ch mon namaig ingej vgvildeg bgasai bi gej neg yum yuch medelf huuhdere bhda hanitaiga uchirchaad hojimn hvvhedtei bolood eleg bvten amidrltai bhda nadad duralsan ooroos mini 3 duu

hairtai (зочин)

Terenteigee taniltssansan 2 jil shahuu uulzdag bjgad sayhan bolson ter nadad itgej chadagui nohoro huursan shig oorign huurna gej boddog tiimdee ch hardaad galzuurah shahdag nadad odoo hern hetsuu sanaad uilaadl zowhon nudend ter mini l haragdaad bdag tegsen hernee hezerch terentei amidarch chadahguige meddeg bi yagl 18 t aytail bh yum ternii mini nadad tawidag anhaaral halamj vnselt seks geedl bvhiil zvilgn martaj chadahf yum

xairtai (зочин)

Vriin min sain etseg geriin mini tulguur bagana hani mini daanch denduu holduu ajilas oor yum meddegf haya burhan tengertl gomdoh yumda iruuduuguig medseer bj yah gej uchruulawda

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.