МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Гомдоогvй шvv....танхил бvсгvй минь


 __ Гомдоогүй шүү....танхил бүсгүй минь__

Гомдоогүй шүү...танхил бүсгүй минь
Гоёл чимэглэл, ялдам аальтайгаа чи
Гоонь эрийн зүрхийг эзэмдэх жүжгэнд
Гол дүрд нь тоглож, өөрөө бас дурлачихаад
Горхиний ус шиг сэмрээд
Говийн зэрэглээ шиг хийсээд.....одох чинь юу билээ.Тэглээ ч
Гомдоогүй шүү...бүсгүй минь

Харчуулын нүдний эрвээхэй байсныг чинь мэднээ
Халин нисэх тэмүүлэлийг чинь бас мэднээ
Халуун гал, хүйтэн мөс байсныг чинь мартаагүй болхоор
Хаа нэгэн газар дүрэлзэж, дүрэлзүүлж явааг чинь мэдэж байна

Хамт авхуулсан гэрэл зураг захаасаа эмтэрч
                                        ...өдөр хоног урсаж
Хар цагаан хоёрхон  өнгө ээлжилж
                                     ....өчигдөрийг би умартаж
Хаяа л нэг дурсаж.......бусад үед нь мартсан ч
Хаана ч билээ дээ нэг хальт тааралдсан дүр чинь
Харамсал нэхэж, зүүд эргэдэгт гомдоогүй шүү...бүсгүй минь

"Хагацал",  "Учрал"  хоёр нэгэн гүүрэн дээр болзож
"Харамсал", "Гуниг" хоёр гудамжаар согтуу алхална
Хайртай байсны минь гэрч намрын шаргал навчис
Хагдарч унаад аль хэдийн хөл доор хөглөрчээ

                             ***
Хаврын бороо зөөлөн шиврэх тэр үдшээр
Хариу нэхээгүй шүү . Хагацлын нулимс минь

               Г.Гантулга.........2007

 "Улаан даашинзтай бүсгүй" хэмээх энэхүү зургийг зураач Ц,Батжаргал 2008 онд зуржээ.

start=-21 , cViewSize=50 , cPageCount=1

29 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
Зочин (зочин)

ok

naiz ni bn,,,khaagii,,, (зочин)

saixan setgeliin ongodoor uran vgiin xolboosoor amidraliin saixaniig dvrselen bui and chamdaa az jargal sain saixniig xvcie...

Зочин (зочин)

chi yamar goe shuleg bichdeg uym be. Amjilt husgey. Nairgiin tengert od bolon giigeegrei,

uzeshgui muuhai (зочин)

OK

Zt (зочин)

Zurag shuleg 2 gaihaltai zohitsson bn mash setgel hudlum shuleg bn amjilt husii

muujee...Taitgaral (зочин)

bi ene shugend chin aimaar durtai

1st (зочин)

хм хэлэх үг алга үнэхээр сайхан бичиж

ТАРЧЛААН... (зочин)

ХАРИУ НЭХЭЛГҮЙ ХАЙРЛАХ ЯМАР САЙХАН ГЭЭЧ. ТЭР ХАЙРАА ОЙЛГУУЛАХ БҮР Ч САЙХААААН :-)

zzhj_009 (зочин)

tarchlaantai sanal neg

ulemj (зочин)

Гоёо шүлэг болжээ. Миний хөгшин шүлгийн түүвэрээ хэвлүүлээрээ. Амжилт

zurh (зочин)

утгар гуниг минь чи энхрий ялдам бас ухаалаг... 0

sun shine (зочин)

shulguud chin ih taalagdaj bna shuu Gantulgaa, chamd avyas bnaaaa.

Uunee (зочин)

Үнэхээр сайхан шүлгүүд байна. Хэзээ билээ дээр нэг сумогийн нэвтрүүлгээр гарч байсан мөн үү. Сайхан шүлэг уншина гэдэг сайхан. Сайхан шүлгийг сонсоно гэдэг ч сайхан. Сайхан шүлэг бичнэ гэдэг бүүр ч сайхан. Хүн болгон өөрөө өөртөө шүлэгч гэдэг хэдий ч хүний сэтгэлд хүртэл шүлэг бичнэ гэдэг бол үнэхээр хэцүү. Энэ хэцүү ч гэсэн сайхан ажилд чинь өндөр амжилт хүсье. Яруу найргийн Янжинлхам бурхан ивээж явах болтугай.

Цолмон (зочин)

Чиний блогоор зочлох дуртай шүү. Уулзсан үедээ магтаалын үг хэлж чадахгүй, ажил энэ тэр яриад таарах юм. Энэ нь миний чамд атаархсан сэтгэлийнх л байх. Ангийн анд чамдаа амжилт хүсье. Удахгүй баяртай мэдээ дуулгана гэдэгт чинь итгэж байгаа шүү.

anhni uchral eregtei (зочин)

mash goe ymaa chi lav ymar ch ohiniig durluulj chadna chamd bayrllaa uhaaral hairalsan ug buriin chin toloo nadruu hariu bicheerei taniltai hun.........yu gdg bilee

guils (зочин)

blogtoo oruullaa shuu^^ urid ni haa negtee unshij baisan yum baina.

time (зочин)

saihan shuleg bainoo

sanaa (зочин)

tanii shine unshigch bolj baigaadaa bayartai baina. Minii unshsan tanii shulguud bugd engiin gehdee yaldam zoolon hun unshiad heseghen guniglaad, tuuneesee taitgaral olohoor shuleguud yum. :)

bobo_s (зочин)

husliig mini dagaad derged uldehgui ch huuchirshgui dursamj bolson chamd gomdohgui ee

huurhun (зочин)

erchvvd shanaldag gej vv bi law itgehgvi. ted uildag gej vv bi law vnemshihgvi erchvvd hairaldag gej vv bi hezee ch itgehgvi.

hi (зочин)

shulgiin NOMOO GARGACHEE.. HULEESEER HUGSHIRLOOOOO

ORGI (зочин)

Gomdloor bichsen Gomdoogvi shuleg. Gomdoogvi shvv ... Tanhil bvsgvi mine ene shuleg chine ter chigeerei l gaihaltai bi ene shuleg-nd chine tuiliin durtai ter chigeerei setgelee gargaad chuluudch maar sanagddag

jargal (зочин)

mash saihan shuleg boljee chamd uran buteeliin arbin ih amjiltiig husie.urgelj ard olnoo bayasgaj yavaarai .hun buhend uhaaral hairlaj yavaarai.

jargal (зочин)

mash saihan shuleg boljee chamd uran buteeliin arbin ih amjiltiig husie.urgelj ard olnoo bayasgaj yavaarai .hun buhend uhaaral hairlaj yavaarai.

jargal (зочин)

mash saihan shuleg boljee chamd uran buteeliin arbin ih amjiltiig husie.urgelj ard olnoo bayasgaj yavaarai .hun buhend uhaaral hairlaj yavaarai.

tuktuk (зочин)

hi, zarim shuleg chin ih zugeer nadad lav. ene bur taalagdlaa; chi dajgui bichdeg shuu, humuust zoriulj bicheerei!!!!!!!!!!!!

secretwish (зочин)

гоё...

Bodolxon

"Хагацал", "Учрал" хоёр нэгэн гүүрэн дээр болзож
"Харамсал", "Гуниг" хоёр гудамжаар согтуу алхална

гоя юмаа. сайхан бичдэг юм байна... энэ зураг бас миний дуртай зураг шүүү кк

Shinee (зочин)

Cайхан шүлэг. Уучлаарай өөрөөс тань зөвшөөрөл авалгүйгээр шүлгийг тань фэйсбүүкдээ тавьчихлаа. Хэрэв та дургүй байвал надад заавал мэдэгдээрэй. Мэйл хаягаар минь хариу хэлээрэй.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.