МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Уйлаад мартсан бол гунигаар дутах өдрvvд

 

Уйлаад мартсан бол гунигаар дутах өдрvvд

Гурван жил хүлээлээ
Гунигт сэтгэлийн минь нууранд шувууд үл ирнэ
Гурван жил хүлээлээ
Гундсан хайрын минь модноос навчис бүгд хийслээ

Балар харанхуйд дэн барин зогслоо
Бас л шаналал..... Өөр хэн ч үл ирнэ
Баясал жаргалаа мартажээ....Гурван жил өнгөрч
Байсан атлаа байгаагүй юм шиг чамайг би дурслаа

Унтаад сэрэхдээ үгүйлэн санадаг төрхийг
Уйлаад мартсан бол гунигаар дутах өдрүүдэд би амьдарна
Нулимс хэлхсэн цэнхэр дурсамжиныхаа чанадад
Нуугдчихаад ирээгүйг чинь би мэднээ

Гунигт өнчин тогоруу адил өдрүүдэд
Гурван жил навчисанд даруулж алхлаа


     ............Г.Гантулга.......

 

Шүлгийн тухайд гэвэл уншаад өөрсдөө ойлгоно биз дээ. Дээр үед нэг охинийг хүлээсийн тэхдээ ирээгүй л дээ. Тэхдээ яахав хэдэн шүлэгтэй болсоон би хэхэ. Сайн ойлгож уншвал их утга учиртай шүлэг л дээ. Та бүхэн гүйлгэж биш тогтож уншаарай тэгвэл илүү их ойлгоно.

Зургийн тухайд гэвэл энэ сайхан зураг Монголын зураач Ц.Олзбаатарын 2006 онд зурсан "Хос тогоруу" гэдэг нэртэй бүтээл. Их сайхан дулаахан өнгөтэй зураг шүү. 

start=-26 , cViewSize=50 , cPageCount=1

24 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
ok (зочин)

Ok bolj. yamagt unbshih bno shyy AMjilt husey

Зочин (зочин)

үүнээс илүү гоё охин гоё хайр чамд ирнэ бурхан чамайг буруу зүйлээс холдуулсан чюм билүү

tsolmon (зочин)

Bi tanihgui l bhdaa

ГАНТУЛГЫН ШVЛГЭН БОРОО (зочин)

Тэр зочны хэлсэн чг үнэн юм билээ. Дараа илүү дээр үйл явдал болсон шүү. Өмнө нь зөндөө л олон охинтой уулзаж учирч явлаа. Бүгд л гадаад явчдаг байлаа. Би гэдэг хүн чинь бараг "виз нь бүткүү байгаа охин надтай үерх" гэж зар гаргах шахаад явжийлаа ш дээ. Хэхэ, Тэгсэн чинь цаанаас нь бурхан зохицуулаад байсан байна лээ шдээ. Заяаныхаа ханьтай учирах болоогүй байхад замаар нь өөр охидууд орж ирээд байхаар тэд нарыг гадагш нь явуулчдаг байсым билээ. хэхэ, Угаасаа болох юм болдогоороо болж болохгүй гэсэн юм болдоггүй л юм билээ. Энэ үнэн шүү.

tunga (зочин)

ta ih goyo bloguud vvsgeh yumaa.nadad tani tuslaltsaa heregtei bn. blogiin menu holboosoo hj chadahgvi bn

winne pooh (зочин)

shuleg gej shuls goojmoor zuil bish sanaand orsonoo saihan zohiovol sanaa setgel uujirna ... Tiim bizdee shulguud chin nadad taalagdaj baina. Amjilt

Лхамжав (зочин)

Ай даа. Тэр зочин ч, Гангулгын хариулсан ч тэр, нээрээ л үнэн байх шүү. Хайгаад л байхад төөрөөд л байдаг. Яг тийм болдог юм болдогоороо, гарсан жим зураасаараа... Шүлэг ч гэж ванлий...Хааяа хааяахан

ГАНТУЛГЫН ШVЛГЭН БОРОО (зочин)

Лхамжаваар сонин сайхан юу байна даа. ойрд харагдахгүй хаагуур байна даа. Тунгаад блогийнхоо тохиргооруу ороод дуртай хуудсууд гэдэгрүү нь ороод холбоосоо текстээр эсвэл зургаар нэмж болноо. Амжилт

Ulemj (зочин)

Гоёо шүлэг болж. Миний хувьд гуравыг нь дөрөв болгоод уншчихлаа хэхэ. Сорри

sun_shine (зочин)

saihan bichjee, udaan huleesen bna shuu

Zaya (зочин)

hehehe . amidral ih sonin shuu . ogt butehgui baisan zuil , buteegui bsan ni deer bdgiim blee . Tiim bolohoor butehgui bn geed bitgii setgeleer unaarai . :D PS: Goyo shuleg bna shuu ! =^o^=

MECHTA (зочин)

nz zaluugaa yaaj iim romantic bolgohuu hehe? zovolgoo ogooch humuusee??

Ulemj (зочин)

Мечтад: Хүнийг байгаагаар нь л хайрлаж дуралсан нь дээр ш дээ. Чи сонголтондоо дундуур байдаг бололтой хэхэ. Нэгэнт тогтсон зүйлийг мянга өөрчлөх гээд чадкү ш дээ. Өөрчлөх гээд оролдох тусам чамаас тэр холдоно. Заза өөрийгөө хичээе.

Зочин (зочин)

Ulemj: Harin tiimee ehendee ch uul n goy dogdlol ntrtei arai oor baidag bailaa l da hehe.Tegsen odoo shaal oor bolchihson bhiin.bi suuldee namaig omnoh shigee hairlaj chadahaa baitsiin boluu gej bodood guniad l suuj bdag bolson.Neg arga setgeed hairiinha toloo neg yum hiihiimsaan.yadaj bhad ter har yumand aimar hairtai l da.daanch aimar sonin uitgariin baigaad bnaoo suulde :( hehe tnx shuu nadad hariult ogsond hehe aimar uram orood l yavchihlaa

MECHTA (зочин)

oo neree bichhee martchij shinekov n bnaa MECHTA hehe :)

Төлбөртэй линк байрлуулаарай. (зочин)

Та манай мэдээнүүдийн линкийг өөрийн хөтөлдөг блог, сайтдаа байрлуулан мөнгө олох боломжтой болж байна. Дэлгэрэнгүйг http://18plus.blog.banjig.net/post.php?post_id=51710 эндээс үзээрэй

uzemjiingoo (зочин)

ingexed yamar2 nertei chinii nomnuud bna. neriin xelex bolomj bna uu nadad za busdad ch gsn xexe

eternal (зочин)

би 2жил навчсанд бороонд салхинд цасанд даруулж байна дөө гэж би болохгүй байгаа юмыг болгох гээд л зүтгэээд байдаг хүн ш дээ хэхэ сүүлдээ өөрийгөө ч ойлгодоггүйн болох зүйлийн анзаардаггүй атлаа өнгөрснийх нь дараа нь харамсана харамссаныхаа дараа болгох гэж зүтгэх гээд л. Ер нь амьдралыг би сонголтон дээр тогтдог гэж боддогийн миний хувьд буруу сонголтын хийчдэг юм шиг байгаан уг нь хөөрхий сэтгэл зүрх зөн совингоо сонсон сонсон даган даган л сонголт хийж байгаа нь энэ дараа уйтгарлал нулимс шарх болчих юм дөө өрөвдөлтэй хэхэ

bi? (зочин)

bi tuuniigee 5 jil huleesen. ergeed irehdee harin minii hairladag ter hun bish bolsoon bj bilee. hiveehdee olon jil tuunii uluu shanalj, tuunees iluu hichneen zaluusiig hartsaaraa shilbuurdej hayav daa. hairan tsag hugatsaa, hairan setgel mini... hairgui huniihee tulgiig tushiltsen,uvurt n buruu haran hichneen shunu uilsniig ter medehgui ee. harin burhan nadaar daajignasan yum shig dahin namaig zovooh gesen shig bas hairlahiin jargaliig uz gej nadad hair ugsun. Hediigeer bi nuhurtei ch uur hund hairtai. Ter l nadad amar amgalang medruuldeg. Ter l nadad amidraliin utga uchir boldog. daanch bid huvi zayanii erheer salj bi gedeg hun gadagshaa surguulid mergejil deeshluuleheer yavah n dee. huvi zayanii erheer salahaas bish setgel mini harin urgelj hamt shu.

ganja (зочин)

bi tuuniigee 2jil huleehnee irehdee miniih bgaasai gej naidna bi tuundee hairtai

DAVGA (зочин)

IH goy boljee nadad ih taalagdlaa

secretwish (зочин)

аааа олчихсон шүү

Унтаад сэрэхдээ үгүйлэн санадаг төрхийг
Уйлаад мартсан бол гунигаар дутах өдрүүдэд би амьдарна
Нулимс хэлхсэн цэнхэр дурсамжиныхаа чанадад
Нуугдчихаад ирээгүйг чинь би мэднээ...

LoveLove

Блогоо нээцийм уу сайн жаал :P

Ицми

харин тий.. бичодоо шүлэг огт уншдаггүй хүн.. сонирхол төрдгүйм... харин Бороогийхоо шүлэгнүүдэд айрр дуртай гоя байды

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.