
Мэдрэмж
Ажлын өрөөний цонхоор
Амьдрал дэндүү өнгөгүй
Аль эрт мартагдсан уйт намрын мэдрэмжүүд л
Аяар аяархан сэтгэлд хөврөнө...
Халаалтгүй өрөөнд
Халуун кофе бид 2
Хаяадаа нэг хуучилж
Хагас хугасханаар гунигаа нимгэлдэг
Өөр юу ч үгүй мэт өдрүүд
Өчигдөрөөс өнөөдөрлүү урссаар
Өөр хэн ч байгаагүй мэт
Сэтгэл минь хов хоосон
...
Надад одоо юу байна гээч
Нар тусдаггүй цонхны тавцан дээр
Насаа элээсэн гунигт цэцэг шиг
Мэдрэмж байна.
...
Шүлгийн тухайд: Саяхан ажлын өрөөний ширээгээ ухаж байсан чинь өөрийнхөө хуучин тэмдэглэлийн дэвтрийг олоод. Тэмдэглэл гэхээсээ илүү хагас хугас шүлгээр дүүрсэн цоохор цаас. Эргүүлж тойруулж жаахан суутал нэлээн дээр бичиж байсан бололтой хуучны хэдэн мартагдсан мөр шүлгээ оллоо. Шүлэг бүхэн тухайн цаг үеийн мэдрэмж байдагдаа. Энэ хэдхээн мөрийг би юуны учир яагаад бичиж байснаа ч мартчихаж. Ямар ч л гэсэн гунигаар цалгисан намар цагийн мөртүүд бололтой.
Үсэг холбож, үгээр илэрхийлсэн мэдрэмж юмуу даа энэ хэдэн мөрүүд. Бүх шүлэг л бараг хуучны мэдрэмж минь болдог байх. Унших бүрт л тэр цагийн үеийн зовлон, жаргал, баяр гунигийг сануулна. Ойрд яагаад ч юм бүх юм ретро. Зурагтаар бас л хуучны кино, аманд 10-аад жилийн өмнөх дуунуудын ая аялагдаад. Цаанаа л нэг бүх юм ретро. Мэдрэмж хүртэл хэдэн жилийн өмнөх шиг.
...
Нэг
мэдсэн шүлгэн бороо блог маань 2 нас хүрчиж. Гөгө блог дээр нээсэн миний анхны
блог. За ингээд шүлгийн блогтой минь
хамт байж, урам хайрладаг та бүхэндээ баярлалаа.

33 сэтгэгдэл:
Happy Anniversary!
Bayar hurgey.
Ямар том ийн? төрсөн өдрийн мэнд.... ахаа.......
Лийф тайнкс
Хэрлэн: баярлалаа
Давка: Бөярлалаа миньдөө. Юу ямар том гэж?
Happy Anniversary
төрсөн өдрийн мэнд. даарч яджийхад яасан хүйтэн шүлэг вэ хэхэ
Баталгаажих код бичдэг нүх нь ямар жоохон юм б дээ
Баяр хүргэе.
Үлэмж: Баярлалаа. хэхэ. Нүх мүхийг томруулах арга хэмжээ авъя ккк
Ицми: Харин яг хөлдлөө. Хаалалт ирээгүй хүмүүсийн уншдаг шүлэг л дээ
2 нас гэдэг чинь том болчжээ гэсийн....... Шүлэг угийн миний бодол шиг саарал байна. яана вэ яана вэ........
Хоёр жилийн ойн мэнд !!тэр толгойн хэзэг бол байнаа байна бас лайтай бээз
Цэцэг шиг мэдрэмжийг эрчүүл бол тэр болгон аваад байхгүй шүү тэ. ккк
Ойн их баяр цэнгэл наадмийн мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Олон гайхам шүлгийг олон нийтэд хүргээрэй гэж тушаах ерөөхийн завсараар шунгинуулчий ккк
зааз тиймээ, тэр холбоосонд миний холбоос байхгүй юу тэ. баярлалаа
баяр хүргэе рэтро баяр хүргэе рэтро баяр хүргэе рэтро баяр хүргэе рэтро
Баярын мэндийг хүргэе эээ,
Баярласан Бороо баяраа хэзээ хийх гэжийнэ?
Баяр хүргэе дээ :)!!!!
баяр хүргэе
Bayar hurgii 2 jil ch bas ih hugatsaa shuu ushuu olon shuleg nemeerei :)
Баяр хүргэе!
заа баярын мэндээ мэнд
Хико: Баярлалаа
Мэс: За хэхэ. магадгүй магадгүй
Номинка: хэхэ сорри сорри. чи өөрөө нэх юм бичкү бгашдэ
Батаа: Манай хуучны рэтро найз баярлалаа
Доктор: Өнөө орой
Зочин: Баярлалаа
Ариел: Байрлалаа
Залуу маркетер: За тэгнээ хө.
Барби: Баярлалаа
Цоомо: аягүй хүчлэн байж хэлж байгаам шиг кккк
Баярын мэнд шүлгэн бороо. Манай блогын чимэг нь болсон блог шүү дэ энэч одо. тэхээр бидний баяр гэсэн үг ккк
түрүүн гадуур явжаагаад утсаараа оржаагаад баяр хүргэсийн одоо жинкнээсээ хүргэнээ. Багт баярыг хүргэе гсн... хэхэхэ
түрүүн агадуурявжаагаад утсаараа оржаагаад баяр хүргэсийн одоо жинкнээсээ хүргэнээ. Багт баярыг хүргэе гсн... хэхэхэ
Блог мэндэлсэний хоёр жилийн ойн баяр хүрэгье.
Санбюти: баярлалаа их сайхнаар бодож явдагт тань
Хэрлэн: Баг нь баярлалаа ккк
Бөгтөр: БАярлалаа хө
bayariig hurgee hurgee yvchii :D
oroi hedees haana abe hehe :P
тайнкс алл
өнгөрсөн ч гэсэн 2 насны ойн баярын мэнд найзаа, хараагүй өнгөрөөсөн байна шдэ
bayr hurgey setgeleer uudrug bgaarai undruuss undur amjit
Блогоо нээчээ юу. Баярлалаа шүлгүүдийг чинь унших дуртай шүү
2 jiliin oin mend ^^ unshdag sho kk
Мэдрэмж хүртэл хэдэн жилийн өмнөх шиг... энэ юуг өгүүлнэв?