
Хүв хүйтэн
Хөшөө болохсон
Хүмүүс бахархаж, бас хичнээн уйллаа ч
Хүрээд ирэхгүй цаг хугацаа болчихоод
Хүний ертөнцийн зэргэлдээгээс
Хөндийхэн ажиглах
Хүв хүйтэн биетэй
Хүрэл чулуун зүстэй
Хөшөө болохсон
Яахав зарим нэг нь л
Янжуурын утаан дунд
Ярилцан суудаг дүрийг минь
Санах биз, Гэхдээ
Саналаа гээд буугаад ирдэггүй
Мартлаа гээд нураад унадаггүй
Хүний ертөнцөд амьд байсны гэрч
Хүрэл чулуун хөшөө болохсон
Тэртээх зүгрүү
Ихэмсэг ширтсэн
Тэргүүн дээгүүр
Хөшөө болчихоод
Зуун жилийн ганцаардал дунд
Зулын гол шиг бөхөхсөн

18 сэтгэгдэл:
Хөшөө болох юу нь сайхан байнаа :P.
Энэ хүнийг гомдоочиж,
Эгэлхэн бөгөөд даруухан дүр чинь,
Эрхтгүй найзуудад чинь үгүйлэгдэнэ,
Эргэж харалгүйгээр чулуу болохоор гэж шиидсэн гэжүү,
Эээээ гэж хэлэхгүй ээ, бол бол харамсахгүй атаархана
Антидоте: сайханшд ккк
Доокторт: Шүлгийн номноосоо бэлэглээрэй
HAHAAH MANAI DOCTOR ALAA HAYASAN SHULGIIN NOMNOOSOO OOOSH CHIODOOO IIIM NUUTSIIIIG BIDNEES NUUJ YAVDAG SHULEG MULGIIN NOM ZOM BDAG MAIDAG BOL MOL OGCH MOGHOD YADAG MADAG YUM ZUM BLA MLA BLA MLA ....
nice
Blogoo neetsen uu. Bi chas haaya tegj boddiisht. Hund gomdchihooroo. Kkk. Utasnaasaa seegii uldeejaagaa bhor galiglaad bichchii.
“Бороод“ гэсэн бичлэг оруулж гуйдаг юм билүү гэж боджээсийн, намайг гуйлаа гээд ирэхгүй байх л даа, эргэж ирсэнд баярлалаа, шүлгийг чинь их үгүйлсэн шүү
“Өлзийтөгс“-н “Аквариум“ гээд өгүүллэг байдышд тээ, өөрөө загас болчихоод хүмүүс өөрийг нь хэрхэн үгүйлж байгааг хардаг, тэрэн шиг эргээд ирэхгүй бол хөшөө болоод тэр чигтээ замхарах дэмий дэмий
гоё бичжээ, чи шүү
Сайхан болжээ. Эхний хэсэг дангаараа байхад л болчих юм биш үү?
Хөшөө хөшөө хөшөө гэжж. Хөшөө болкугээр / сүнс ч юм уу / бүх цаг хугацааны үйл явдлыг хөндлөнгөөс нь хардаг бол...
хэхэ тайнкс алл.
Блогоо нээцэн байсан юм уу? Гоё шүлэг байна.
Хүрэл чулуу болохын хүсэл ину,
Хүний орчлонгоос уйдсаны шинж юм уу,
Хүсэл зорилго нь мохсон ину,
Хүйтэн хатуу үгэнд гомдсоны шинж юм уу,
Хүрээд буцаж ирсэн ину,
Хүрээлэн тойрох нөхдөө санасны шинж юм уу,
Хүрмэн чулууны тухай бичсэн ину,
Хүн байхын учгийг олсоны шинж үү
Докторын онгод хөглөгдөөд
Дотоод сэтгэлдээ захирагдаад
Найман мөртийг газар дээр бичээд л
Намар болсоны шинж юм уу даа
Намрын өнгө сэтгэлийг минь хөглөж байгаа юм болов уу,
Нас яваад сэтгэл зөөлөрний шинж нь юм болов уу,
Надад нуугдах дотоод сэтгэлийн хүч юм болов уу,
Найз чиний авъяасанд хөглөгдсөний шинж юм уу
goy shvlegnvvd bna. odoonoos bainga zochilj baiy
лайтай шүлэг байна өө.
Саналаа гээд буугаад ирдэггүй
Мартлаа гээд нураад унадаггүй ene murtuud saihan ch denduu gunigtai ymaa hunii amidral gunig gutral sangalzalaar bayjigdaj bj l amidral shuu dee chi avyastai ymaa ih surguulid bagshildaguu?
Саналаа гээд буугаад ирдэггүй
Мартлаа гээд нураад унадаггүй ene murtuud saihan ch denduu gunigtai ymaa hunii amidral gunig gutral sangalzalaar bayjigdaj bj l amidral shuu dee chi avyastai ymaa ih surguulid bagshildaguu?