МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Намрын цагаан шөнvvд

               Намрын цагаан шөнvvд

Намрын цагаан шөнөөр гуниг бүхэн гэгээн
Нам гүмийн тэнгэр сэтгэлийн аялгуу хөглөөд
Нандин дурсамжны чанадад цагаан дарс сөгнөөд
Намуун салхины илбээнд шүлэг тэрлэн суухад
Намрын цагаан шөнөөр гуниг бүхэн гэгээн

Намрын цагаан шөнөөр үзэмж бүхэн ялдам
Нар улбаалсан саран Туулын уснаа бидэртээд
Навчис хөвсөн толионд нь гиймэг туяа сүлэлдээд
Нам тайван ертөнцөд дуу аялан суухад
Намрын цагаан шөнийн үзэмж бүхэн ялдам

Намрын цагаан шөнөөр бүсгүй чи минь энхрий
Намиран асгарах гэзэг сэтгэлийн араншинг сэмлээд
Нарийн гоолиг бэлхүүс хүслийн амтанд төөнөөд
Нас насны залууд хайр урлан суухад
Намрын цагаан шөнөөр бүсгүй чи минь энхрий


             Г.Гантулга
  

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
Soonoo (зочин)

Eniig bas oor site deerees unshij baisan yum bna.Goy shuleg shuu. Gantulgaa daxiad bicheed baigaarai

misty (зочин)

Үнэхээр гоё шүлгүүдтэй юмаа. Улам их амжилт хүсье ;)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.