МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Гэнэн нэгэн зvрх

         Гэнэн нэгэн зүрх

Гэгээлэг нэгэн дурлал  Зүрхэнд хэт цахихуйд
Гэгэлхэн залуу насанд хайрын түймэр дүрэлзэлээ
Гээж орхисон үнэнээ чамаас би олохдоо
Гэрэлт орчлонгийн дэнснээс гунигаа би нуугаагүй


Тэртээд  би ГЭНЭН НЭГЭН ЗYРХТЭЙ учирсан
Тэвэрт бүрэлдэх бяцхан нэгэн хайрыг амссан
Тэвчээр алдан урууланд чинь шунасан
Тэгэхэд би  хагацал гэдгийг ч мартсан байсан

                            ***
Өглөөний галт тэрэгнээс би гуниг өвөрлөн буулаа
Өр зүрхэнд минь дурсамж хургаж намайг эргэж татлаа
Ягаахан урууланд үлдсэн үнсэлтийн амт намайг
Явган хүний гарцаар сохор мэт алхуулна……

Гэгээн гуниг зүрхэнд асаж..Бодол задгайрна
Гэрэлгүй харанхуйд шүлэг сараачиж сэтгэлээ аргадна
Гэтэлж амжаагүй  дурлалын захад нь би живэхдээ
ГЭНЭН НЭГЭН ЗYРХИЙГ  шархдуулж орхисноо мэдсэн

...........Ганаа............../хуучны өврийн дэвтрээсээ..Харь орны нэгэн охинд зориулав../

 

Зургийг www.suuder.com  -оос авав.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
Bulgaa (зочин)

goyo. ih medremjteimaa

eyes (зочин)

үнэхээр сайхан шүлэг байна.Хааяа чиний блог ажиллахаа байхаар айдаг шүү амьдаа минь

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.