МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Хайр байж

          Хайр байж

Үл мэдэг гунигтай
Үсэндээ танхилхан үнэртэй
Үгэндээ ялдам аальтай
Үзэсгэлэн гоо чи байж
Үлдээж одсон бүхэн чинь
Үнэн сэтгэлийн хайр байж

Санааны үзүүрт
Санчигны үнэрт
Чамайг би зүүдэллээ
Зүгээр л
Зүрх булгилж, амьсгал хөөрнө
Хажууханд амьдрал хөвөрнө
Харин тэгтэл гунигтай
Халуухан нулимс энгэрт шингэнэ
Хайр байж энэ бүгд...

Залуухан нас
Халуухан дурлалтай цуг
Зам дээр алхалаад, Гэвч
Гунигтай...

Зангидсан бодол сормуусанд хүндэрч
Нулимс болж бороо шиг асгараад л
Замбуулин хорвоо намайг аргадаж
Шүлэг болгож зүрхэнд бэлэглээд л...

Зам дээр алхалсан дурлалын дундаас
Над дээр үлдсэн гуниг байж энэ бүгд

Чимээгүй шөнийн уруулнаас
Чихэрлэг биш шорвог гашуунаас
Чичирсэн цагаахан алган дээр
Ширхэглэн дуссан нулимснаас
Үлдсэн бүхэн хайр байж
Үнэнч сэтгэлийн жаргал байж

Нартай асгарсан борооны солонгоос
Дутуу өнгө нь чи юм шиг
Надад ирсэн хайрын түүхээс
Хамгийн гунигтай нь энэ юм шиг
Санагдаад байна дурсамж минь
Салхилаад байна бодол минь

Санаандгүй эхэлсэн дурлалын түүхээс
Сайхан хайрын мөрөөдөл хүртэл
Сар жилийг туулж элээсэн
Саравчлан хүлээсэн өдрүүдийн
Хүлээсэн хугацааны хором бүхэн
Хүслийн амттай хайр байж
Үлдээсэн дурсамжны гэгээн бүхэн
Үнэний жамтай гуниг байж


Хайр байж дээ энэ бүгд
Хамгийн гунигтай нь холд одож дээ

Үл мэдэг гунигтай
Үсэндээ танхилхан үнэртэй
Үгэндээ ялдам аальтай
Үзэсгэлэн гоо чи байж
Үлдээж одсон бүхэн чинь
Үнэн сэтгэлийн хайр байж

          Г.Гантулга      

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
crystal (зочин)

bayrlalaa. goy shulegnuud nemsend. aja aja fighting!!!

bataa (зочин)

amjilt husie

Зочин (зочин)

Компьютер дээр сууж байхдаа давхар мөнгөтэй болох боломж та нарт байна шүү! http://www.cashfiesta.com/php/join.php?ref=sankhii IH MUNGU OLMOOR BAIWAL deerhi deer daraad burtguul GUITSEEGEED UNSHAARAI MASH DELGERENGUI TAILBAR BGA SHUU

jaagii (зочин)

Зураг нь бас ямар гоёийн.

соко (зочин)

үнэхээр гоё шүлэг байна амжилт хүсье

Марал (зочин)

goodluck! nice blog

nomin (зочин)

goy shulag bnaa

undraa

chi ugaasaa lag sh dee burhaniig bish chamaig shvtej amidaryoo

Сонтэ (зочин)

үнэхээр сайхан шүлэг юм. танд амжилт хүсье.

ytrn (зочин)

үнэхээр гайхалтай

zaya (зочин)

goy shuleg bnaa harin oorinhoo bichsen shulguudees nemii gevel yaj oruulah vee

хосоо (зочин)

okok

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.