МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Хайгаад олох vнэн

     Хайгаад олох үнэн

Мартагдсан цаг хугацаанаас
Миний амталсан уруул хүртэл
Мянган жилийн гунигаас
Чамайг би хайлаа

Хайр сэтгэл, үзэн ядалтын заагаар
Харанхуй шөнийн зүүдний совингийн жимээр
Хагацлын сүүдэр мартахын үнэнээс нуугдаж
Хатаж гандсан сэтгэлдээ итгэл тээн хайлаа

Гуниг тэгээд баясалын даажигнал
Гутрал хийгээд итгэлийн тоглоом
Надтай хамт анд бололцож
Нартын тавилангаас чамайг хайлаа

Магад миний тухай чи дурсан санаад
Маргаашийн үнэнээс нүүр бууруулж уйлсан
Нулимсан толботой захидлын үгс дээрээс
Нууцхан алдуурсан он жилүүдийг хайлаа

Өнгөрсөн ирээдүй цагийн дэнсэнд
Өр зүрхээрээ дэнчин тавьж хайлаа
Өчигдөрөөс өнөөдрийг нэхэн байж
Өөрөөсөө чамайг асуун хайлаа

Хаана байна хайрт минь чи
Хархан нүд нулимстай үлдсэнийг мартаагүй ч
Хагсарсан зүрх гуниг туучиж ханалаа
Хайгаад олоогүй бүхэн хяслантай эвлэрэх үлдлээ

                           Г.Гантулга 2005

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
Зочин (зочин)

saihan shuleg bna. Gadaa anhnii tsas orood yamar goy bgaa bilee adilhan goy bna

Нэрээ хэлэхээ болилоо (зочин)

Хэцүү л юм даа. Хатуухан хорвоог шүлэглэждээ. Зүрх сэтгэл минь ямар эмзэг байнаа ойрд. Энэ хүүхнүүдээс болжаахгүйюу

наргил (зочин)

миний дуртай шүлгийн зохиогч миний блогт зочилсон байхнээ :) баяртай байнаа :) олон сайхан шүлэг зохиогоорой үг чинь мэргэн үзэг чинь хурц байх болтугай

sugar (зочин)

goyo shuleg bna

boby (зочин)

hi . setgel hudluh olon shulegtei ym be? bi gedeg hun havar bolood ter uu buu med guniglaad l ijiigee sanaad bna. eejiin tuhai saihan shuleg bichij ogooch..olon saihan shuleg bicheerei. ug chin mergen uzeg chin hurts baih boltugai. uran buteeld chin amjilt husie.

stormy (зочин)

Ямар гоё шүлэг вэ? Би чамд атаархаж байна шүү. Гантулгаа. Үнэхээр гоё. Үгээр илэрхийлэх арга алга.

art (зочин)

saihan shuleg bn

Undral (зочин)

Sak

doogii (зочин)

chinii oron zaigaar aylahad taatai blaa horvoogiin buhii l tsag hugtsaanii erguulegt orj ngaohaltai shan mdremiig avlaa uran buteeliin ondor amjilt husey

daraa dahin zochilnoo amlay kiki ter ued bi shulegneesee taniltsuulnaa ja Tulgaa

hey (зочин)

hi_dogi_25 ma njiin id

Аймааар иртэй хутга

сайхан шүлэг жаахан гунигтай

delee (зочин)

goe shuleg bn dahiad olon olon shulg zohiogoroi amjilt

Зочин

ooriigoo harah shig bolloo.ene bugd gunigtai bna.gunig gedeg zuil buh zuiliin ehlel gemeer.

болор

Уйлмаар санагдчлаа.

Aagii (зочин)

goe ymaa vnheer goe ym

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.