
Чамайг уйлахад чинь би навч болж гуниглаад
Чамайг уйлахад чинь
Би навч болж гуниглаад
Чимээгүйн алсруу хийсчихдэг юм
Чин зүрхэнд минь
Салхи сийгэн үлээж
Чи бид хоёрыг дааруулдаг юм
Яг анхных шигээ байж чадаагүй болхоор
Яахав дээ... би гуниглаад л явъя
Дэр нэгтгэсэн шөнүүдээ мартчихаад
Дэнгийн эрвээхэй шиг зовсоор л байя
Чи бид хоёр нар шиг мандаагүй юм чинь
Чимээгүй хорвоог гэрэлтүүлж зул шиг бадамлан жаргая
Гашуун үнэн
Ганцхан хорвоо дээр үлдсэн гээд
Гар гараасаа атгасаар
Диваажин тийш нисье. Гэхдээ
Үхэл чамд
Үнэнийг аваачихаар би л ганцаараа одъё
Үнэндээ жаргалыг эрсэндээ бус
Зовлонгоос зугатсаныг минь харин уучилж чадах уу
Г.Гантулга
Зургийн тухайд: Энэхүү зураг нь зураач Д.Эрдэнийн "Бүсгүй" хэмээх бүтээл бөгөөд зураач энэ зургаа 2008 онд зурсан байна. Энэ зургийн хэмжээ 100: 150 см хэмжээтэй бөгөөд худалдаж авахыг хүссэн хүн http://www.mongolianartgallery.com/ сайтад хандаж болох юм байна.

24 сэтгэгдэл:
chinii shuleguud ene blog zagvar 2 aiguu zohij bn shu, umnuh blog zagvar n neg l bish bsim a
goyo shuleg bn
gogo -d blog uusgeh gesen chini blogiin neree zov oruul geed bh yum yahuu tuslaach
xairiin shulgiin chin ungu ayas... bishee ungu ayas bish yum ba... utga sanaa uurchlugduj exlex ni uu dee. kkkkk (nargia) saixan shuleg bolson ba. aja aja fighting!
Юун гоёийн дахиад олон шүлэг тавьцан байна. Баярлалаа. Чиний шүлгүүд сак шөө
Bitgii uiluularai gedeg shuleg chin mash ih taalagdsan shu, unen ugtei goy shuleg bolson bsan. Zavtai uyedee blogoor chin zochilj ajliin aljaalaa tailj shuleg unshij bnaa. Ooriin blog deeree add hiilee, zavtai tsagtaa minii blogoor zochilooroi, urilga ugluu shuu xexe ;-)
Дажгүй бичдэг юм байнаа
dajgui shuleg bichdeg zaluu shuu
Чамайг уйлахад би дагаад уйлчихдаг байсан.
shuleguud chin goy yum
nice poem
Таны анхааралд! Маскарадад орох гэж байгаа хүнийг ээж нь ч танихааргүй өөр болгож үйлчилнэ. Үйлчилгээ найдвартай. Маш богинохон хугацаанд өөрчлөлт өгнө. -Гараар ба хөлөөр гэсэн хоёр төрлийн үйлчилгээ таныг хүлээж байна. Гараар үйлчлүүлэхийг хүсвэл нарийн чимхлүүр ажил их орох учир бага зэрэг нэмэгдэл үнэтэй. Хүсвэл байгаа газар тань очиж үйлчилнэ. -30 хоногийн баталгаатай. 30 хоног дотор нүүр тань эргэж хэвэндээ орвол үнэгүй засвар хийж өгнө. -Мөн та нэг найздаа ижил үйлчилгээ авбал өөр нэг найзыг тань үнэгүй үйлчилгээгээр хангана. -Ажлын бус цагаар 50% хямдарч байна. Хэрэглэгчийн найдвартай түнш "Батаа123 секьюрити" ХХК Харилцах утасны дугаар: 91994616 цааш нь дамжуулна уу. Баярлалаа.
hoo ingeed unshihaar uyraad hailchih geed baihiiin ter mur , uguulber , utga sanaand ni shingemeer
Бүдүүбта гуай адилхан шүлэг бичдэг хүн байж нэгнийхээ блогийг ингэж заваартуулах шаардлага байна уу.
bi chinii shulguuded durtai...
Ta zurgiig bas ih saihan hosluulj oruulahiimaaa.....medremj unen saitaimaa
neeree esvel shuud zurag haraad shuleg bichdiimuu?..
goyo yum aa
үүлэх гэжийшд... хэхэ. гоёийн...
Ганаа сайн уу миний найз, шинэ шүлэг хир ирж байна даа. Шинэ шүлгийг чинь хүлээж байгаа шүү. Өөрийгөө хөглөөрэй.
дахиад л уншлаа... гунигласан үедээ уншдаг шүлэг минь болох нь ээ...
chi yagl ooriigoo sonsoj bichideg yum shig sanagdlaa. goyol chimeggui goo saixandaach anxaardaggui egel jiriin busguin shig unexeer zeber ariun shuudriin dusal met
suuliin mord ni bur goe yum bn bas l tand uran buteeln amjilt husie
бороотой өдөр ирээд норон хүлээснийг чинь санаж байна бодол дотор эргэлдээд ойрноос нэг л сонин байна