МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Цастай vдшээр

           Цастай үдшээр

Зөөлөн цас намуухан будрах орой
Зүүдний юм шиг бүдэгхэн үдшээр
Зүрхэнд эгшиглэх дурсамжны жимээр
Зөнгөөрөө хөтлөгдөн би алхаж явна

Будран будрах энэ цасан ширхэг бүгд
Буцааж болохгүй тэр л өдрүүд шиг
Тансагхан бас намуухан будрана
Танхилхан чамайг минь санагдуулна

Совингийн цагаан өвлийн жаварт
Сондор мөнгөн мөсний гялбаанд
Сормуусандаа цастай чамайгаа хөтлөөд
Намуухан алхахдаа жаргалтай байждээ

Үргэлжилсэн урт он жилүүдийн тэртээд
Үерхэл хайр минь саатан хоцрождээ
Үнэн худлыг салгах дэнсэн дээрээс
Үдлээд буцсан дурсамж л үлдэждээ

Гэхдээ би чамайгаа мартаагүй
Гэнэн хүсэл, дурлалаа ч мартаагүй
Надад бэлэглэсэн өдөр бүхэн чинь
Насан туршид минь санагдах болноо

Цаг хугацаа хичнээн аргадлаа ч
Цаанаа л нэг уйтгартай санагдана
Цас хаялсан Улаанбаатрын үдэш
Цагаан гуниг зүрхэнд минь шивнэнэ


          Г.Гантулга  2003

Энэ шүлэг миний хувьд хуучны шүлэг байгаамаа. 2003 оны өвөл бичиж билээ. Одоо тэрнээс хойш бараг 4, 5 жил өнгөрчдээ. 

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
anurad (зочин)

huuchin shuleg ch gesen odoo unshihad shineeree,hoishid unshihad ch gesen shineeree...

tuvshin (зочин)

yutai gunigtai shuleg ve

sainaa (зочин)

sain bnuu ta utga zoxial niigmiin ajiltnii deed sursuuli togssonvv tanii shvlgvv vnexeer goe yumaa tsaashdiin uran bvtee;d ongod nemerlie saixan shvleg bicheerei

zurh (зочин)

хахааха утга зохиол нийгмийн ажилтаны сургууль төгссөн үү гэнүүү? Яагаад заавал тэр сургууль байдийн бэ? 22

svhee (зочин)

yahawde l yum

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.