МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Алдуурсан хүсэл

   Алдуурсан хүсэл

Найр хавтгайрч үлгэр жаргах цагаас
Надад чи үлдэж, уруул хуваалцан, дурлал шивнэж
Намрын сэрүүн шөнөөр халуун нулимс залгилж
Надад чи өөрийгөө тушаах нь тэнгэрлиг гунигаа

Хундага харших чимээ гуниг сарниаж
Хувцасгүй нүцгэн дурлал зүрх ирлэж
Хун цагаахан хүзүүнд улаахан сарнай ургуулж
Хулгайлж авсан  амраглал эргээд ирэхийг яалтай

Эрвээхэй нүд харц солбин над дээр бүжиглэж
Энгэр зөрүү сэтгэл албин аалиар жүжиглэж
Эцэс төгсгөлгүй янаглалын намуухан хэмнэлд
Эгшиг алдах дууны мэдрэмж тэнгэрлиг жаргалаа

Нойтон сормуусаны цаана зовлон жаргал ээлжилж
Норсон  хүслийн амтанд энэхэн бие минь ноцож байна
Нам гүм шөнийн анирыг сэрээж
Наадан одсон сэтгэлээ тогтоон барьж чадахгүй нь

Хуримын анхны шөнийг чинь
Хулгайлж одсон болзооны
Хором мөч бүрээр хэмжигдэх цаг хугацаанд
Хордсон байна зүрх минь

Амьдрал дусал дусалаар амтагдах нь ханашгүй ч
Аль хэдийн орчлонд шинэ өглөө ирэх нь яалтай
Алгуурхан өндийх нарны гэгээлэг сайхан туяанд
Анх удаа би дургүйцэх нь ... гайхалтай

                ***
Өдрийн турш чи л бодогдлоо
Өөрөө ч мэдэхгүй би ганцаараа инээмсэглэнэ
Ажлын ширээний ард цаг тоолон суухад
Алдуурсан хүсэл зүрх гижигдэх нь хяслантай ..бас жаргалтай

Сүүдэр уртсаж нар жаргах дөхөв бололтой
Сүнс минь аль хэдийн чиний өвөрт  орчихсон
Бүүдгэр саран  хэдийд ирэх бол хэмээн
Бүлээн амьсгалаар наадан тарчилмуй

.............Г.Гантулга.........2006......Улаанбаатар...

 

Зураач Д.Эрдэнэ "Nostalgia" хэмээх энэхүү бүтээлээ 2004 онд зуржээ,

 

 

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
zulzaga (зочин)

wow wow wow ....

itsme (зочин)

пааааааааах........ чи яасан заваан ийн. чи яасан муухайн

muujee (зочин)

Yoo ene yostoi unen tasartsan shulegeeeee bi unshih durtai

Болорхон (зочин)

Чиний шүлгүүдийн доорх комментуудыг уншсан чинь Ганаа бол аль хэдийнэ тэнгэрт л нисч байгаам байна. "Сүнс минь аль хэдийнэ чиний өвөрт орчихсон" гэдэг мөр илүү таалагдав. Бас "Хун цагаахан хүзүүнд улаахан сарнай ургуулж" ч бас зүгээр сонсогдож байна. /онцгүй зүйлийг сайхан дүрсэлсэн тул ккк/ МГЛКЛУБ-тээ тавьж байгаарай.

uzemjiingoo (зочин)

yooyo. muuhai amitanii dotor ongoij nud melshiitel avdgiimdaa. ataarhchihsan ali hediinee daan ch en nudend tusaad baisiin. ingeel ail ailiin haalga neegeed yavol mud harihguildee. ok

maral (зочин)

shuleg bichdeg humuus tsaanaasaa uur yumaa.

Yalguun (зочин)

Алгуурхан өндийх нарны гэгээлэг сайхан туяанд Анх удаа би дургүйцэх нь ... uneheer uur tsaih iim muuhai baidgiig ugeer ingej ilerhiilj ugsund bayarlalaa... uur tsaihaas umnu uvruus ni sugaran garah yostoi ni yutai gachlantai...

secretwish (зочин)

blog neegeegui bhdaa Yalguun gedeg nereer deerh setgegdeliig bichij bsiim bn xexe, saya ene shulgiig dahin unshij bhdaa setgegdelee olj harlaa, goe shuleg...

bi? (зочин)

Neeree ch bi tuundee setgel aldarsan shu. Tuuniihee amgalan tsaraig harj suuhad horvoogiin buh yum martagddag san. Odoo udahgui bi tuuneesee amidraliin erheer hagarsah n dee.

redsoon (зочин)

Gantulgiin shylgen boroond Gaigyi sain norloo,Tarhi mini Tyyn shig boroo oruulah Tenxee algaa nadad Zontikgyi jvuulgdag Zovxon ene boroo l saihan

БОРОО (зочин)

өөрөө хүртэл ийм шүлэг бичсэнээ мартах шахаж кк. сая блогоороо тэнэж яваал ороод ирлээ.

Egeldino (зочин)

tanii shulegnuudees ene hamgiin goy ni bhaa.air taalagdlaa.ih goy ugnuud hereglesen bna yasan ch yruu uyngalag iin kk goygoy shuleg oird oirhon bicheerei oirdoo bur bichihee bolchihiinmaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.