МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Яагаад ч мартаж боломгүй янагхан минь

Яагаад ч мартаж боломгүй
                                         янагхан минь


Яагаад ч мартаж боломгүй янагхан минь дээ
Ягаан уруул, цагаан царайтай гунигхан минь ээ
Сул асгарсан хархан үсэнд чинь хацраа нааж
Сураг тасарсан  жилүүдийн гомдлоо шивнэе дээ......амраг минь

Хэлж амжаагүй хайрандаа өөрийгөө буруутган үлдсэн ч
Хэн ч амсаагүй жаргалыг чиний инээднээс олоогүй ээ
Харваад одсон азгүй хайрын од болж гуниглаад
Хар дарсан зүүдэндээ амьдарсан нулимс байсаан би

Халуун үнсэлт ялдам аальнаас чинь дэлбээлсэн цэцэгс
Хагдарч унаад тоос болохдоо зүрхийг минь дарсаан
Хаврын шувууд дурсамжинд үүрээ засч, дуугаа дуулж
Хамт үдсэн тэр үдшүүдийг сануулдаг нь ....миний гунигаа

Мартаагүй биз дээ....чамайг явахад зүрх минь зүсэгдэж
Мансуурал, үхэлээс өөр юу ч бодогдохгүй байсныг
Хаалга тогших чиний л уучлалыг нууцхан хүлээсээр
Хавар намрыг заагласан өвөл болж хөлдсөөн би

Зүүдэнд шивнэсэн нууцхан үгнээс тайлал хайж
Зүрхэндээ сийлсэн хагацлын шархандаа зовиур нэмсээн
Зөөлөн гуниг, санахын тавилангийн амтанд хөлчүүрхэж
Зөрлөг замын салж одсон харгуйгаар алхалсаан би

Нуугдаж уйлсан гомдол чинь
                                 .....миний үхэлтэй тэнцүү
Нулимстай инээсэн дүр чинь
                                .....миний амьдралаас үнэтэй

                        Г.Гантулга         2007

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
munkhuu (зочин)

сонин юм аа. Энэ шүлэг чинь миний амьдралыг яг таг харуулчлаа баярлалаа чамд. Дахиад олон гоё шүлэг бичээрэй амжилт хүсье.

Uugaa (зочин)

Goyo shuleg baina. Hunii amirdald tohioldoh l zuilsiig uran gargasan bna. Amjilt husie. Ulam saihan oloon olon shuleg terleerei.

Зочин (зочин)

laitai bichih ymaa iim hair durlaltai uchirsan blhr l ingej sain mederch bichdeg bh da

unseech (зочин)

hi and mine shuleg chien taalagdlaa tiim uchiraaas chinii shulegiig chinii nernii hamt uur saitand tavichihlaa uuchilaarai naizaa uzehiig husvel mglclubiin hairiin buland bga shuu uuchilaarai

zurh (зочин)

gunigtai yum 88

oyuka (зочин)

ih goy yumaa ireeduid chin amjilt husey. sain yruu nairagch bolooroi.

Secretwish (зочин)

Unendee chinii shuluudiig unshihad haluun hair medregddeg, tegeed bi gaihdag, eregtei humuusiig ingej durladag gedegt barag itgedeggui bolohoor gaihdag l daa, ted durlaad l martaad l durlaad l martaad l. Hen negnii araas ingej guniharch dursdag gejuu xexe. Gehdee shi goe shoo. Bi l gehed chinii shulgiig unshaad uuriin erhgui dogdoldog, chamd amjilt husye

Muujee...........Taitgaral (зочин)

Энэ шүлгүүд бүгдээрэй гоё шинэ шүлэг нэмэхгүй юм уу айн хүлээгээд л байдаг

Турьхан (зочин)

сайхан шүлэг .

Яагаад ч мартаж боломгүй янагхан минь дээ
Ягаан уруул, цагаан царайтай гунигхан минь ээ
Сул асгарсан хархан үсэнд чинь хацраа нааж
Сураг тасарсан жилүүдийн гомдлоо шивнэе дээ......амраг минь яасан ч сайхан мөртүүд вэ?

secretwish (зочин)

Яагаад ч мартаж боломгүй янагхан минь дээ
Ягаан уруул, цагаан царайтай гунигхан минь ээ

өчигдөр оройжин энэ л үгс аманд орж ирээд салдаггүй, сая ажил дээрэ ирэнгүүтээ шүлгүүдийг чинь шүүрдсээр олж уншлаа, сайхан байнаа :)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.