МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Үдшийг хүлээхүй дор мянган жилийн урттай


   Үдшийг хүлээхүй дор мянган жилийн урттай

Үүрийн цолмонгийн тэртээд
Үлгэр жаргах нь шөнийн үнэ цэнэтэй
Үнэгэн харанхуйг сэмлэх гэрэл гэгээний сүвэгчинд
Үзэсгэлэнт түүнийг орхих нь өдрийн уйтгар гунигтай

Үнэн худал тэрсэлдэх нь
Өдөр шөнийн эргүүлэгтэй
Үйлийн үрээрээ тэмүүлэх нь
Өчигдөрийг үгүйлэх хяслантай

Үзэг атган цаас дэрлэн суусаар
Үдшийг хүлээхүй дор мянган жилийн урттай
Үүрэглэн суух үеэс зүүд цахилан одох нь
Үзэмж ялдам түүнийг харагдуулах агшинтай
Үзтэл хасын гоо зүс
Үс асгарсан цагаахан хүзүү
Үрэл хос чандаган цээж
Үнсэлт хүсэх янзаган харц
Үймэрсэн сэтгэлийг хөвөрдөх янагийн улаан уруул
Үл ханан шунах нь дурлалын дарсны охь......

Өнгөрсөн шөнийн гайхамшигт мөчүүд                          
Өнөөдрийн хүсэлд зүүд болох нь
Өр зүрхний цохилох хэмнэлтэй
Өвөр бүлээрэх халуун сэрэлтэй...

Үгүй ээ энэ бол зүүд биш дурлал
Үзэмж ялдам бүсгүйн тэвэрт
Үлдэж хоцорсон шөнө
Үргэлжилсэн хүсэлдээ автаж
Үхэж ч магадгүй жаргалаа.....Гэхдээ

Үдшийн гялааны тэртээд
Үлгэр эхлэх нь өчигдөрөөс үнэ цэнэтэй....


                     Г.Гантулга

Хуучны шүлгээ, хуучны шүлэг. Зүгээр л дахиад шинээр оруулж байгаа нь энэ. Шинэ юм гэж сайтар мартагдсан хуучны юмыг хэлдэг гэсэн. Тэгэж бодохоор шинэ шүлэг ч юм шиг. Үгүй ч юм шиг.

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
Дээс...

сайхан. ойрд уншаагүй шүлэг байна

БОРОО

За аягүй эрочиг зураг оруулчлаа. кккк. Монгол зураачийн бүтээл юмдаг. Даанч хэн хэзээ зурсаныг нь сайн мэддэггүй ээ. Мэддэг нэг нь хэлж өгөөрэй.

дурлагч

Шүлгийг уншихад дүрслэл нь нүдэнд харагдаж байнаа байна. Зураг бол шүлэгтэйгээ сайхан зохицож.

HERO

Сайхан байлаа уншихад

АНИРГҮЙ (зочин)

ЭРТНИЙ ХАЙР СЭДРЭХ НЬ ИРЖ БУЙ ӨНГӨРСӨН ЦАГ. ЗУРУУЛСАНЫГ НЬ БИ МЭДНЭ ГЭХДЭЭ ЗУРААЧИЙГ НЬ МЭДКҮ ГЭЭД ДОНГИОРООД БАЙХГҮЙ ЮУ ХЭХЭХЭ

Оранж

Бороогийн онгод хаачаад шүлэг бичихээ больчив?

Stormy (зочин)

Аливаа зүйл хуучрах тусмаа үнэ цэнэ нь өсч байдаг жамтай. Тэр тусмаа оюуны бүтээл.

БОРОО

ДСП: Баярлалаа хө
Дурлагч: Өө тийм үү. Чамайг хэлэхээр чинь дахиад хартал нээрээ ч тийм юм шиг ээ кк
Баатар: Баярлалаа
Аниргүй: Яасан ч мундаг үг хэлдийн. ИРж буй өнгөрсөн цаг гэнэ үү
Оранж: Онгод ор сураггүй, хаяа хаяа халт ирчээд зугатчих юм
Осторми: Их багш айлдвар агуу ажээ

АНИРГҮЙ (зочин)

нэг номны ард байдаг үг. зохиогчийнх нь хэлсэн. хэлсэн үг нь толгойд байна л даа харин зохиогч нь орж ирдэггүй ээ.

LoveLove

Лайтай утгатай шүлэг байна. / миний ойлгосноор шүү :P /

БОРОО

Лов ЛОв яг жинхэнэ утгыг ньойлгоод байх шиг бна ккк

Дотоодод нэвтрэхүй (зочин)

үнэхээр сайхан шүлэг байна. Хуучныг судалж шинийг мэддэг гэдэг зүйр үг байдаг.Эмэгтэй хүнийг сайхан дүрслэжээ.............. онгнд нь удахгүй ирнэ гэдэгт итгэж байгаа шүү.

Болдууш

oooo bi onoo oroig xvleegeed bgam bx gsn chin oor oroi bsan yum bna shd...

~Freedom writer~

Хоооо......Гоё нээгдчиж.

secretwish (зочин)

хөөх нээгдцэн байшд
бичас жинхэнэ утгыг нь ойлгожийноо

Үүрийн цолмонгийн тэртээд
Үлгэр жаргах нь шөнийн үнэ цэнэтэй...
Үдшийн гялааны тэртээд
Үлгэр эхлэх нь өчигдөрөөс үнэ цэнэтэй....

үүний үнэ цэнийг мэдэрсэн ЛовЛов, Бороо бид гуруу л ойлгоно ккк

tseegii (зочин)

shulegnuud chin bugd taalagdlaa blog chin ch yalgaagui uran buteeld chin amjilt husiye

Хэрлэн

сайхан шүлэг...

Elkhan

Сайхан шүлэг байна...

Үдшийн гялааны тэртээд
Үлгэр эхлэх нь өчигдөрөөс үнэ цэнэтэй....

Амьдралд дургүй хэн байхав дээ.... гэсэн

Турьхан (зочин)

ашгүй блогоо нээчихсэн байна. гоё шүлэг унших ч урамтай шүү

оооооооооо (зочин)

шүлэг унших сайхан бичих нь зовлонтой жаргал шүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.