МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Монгол шvлэг

           Монгол шүлэг

Хүж дэлхийн түүхийн хуудасны очир шигтгээ
Хүмүүн төрлөхтөний оюуны өвийн охь эрдэнэ
Хүсэл зориг, жаргал, зовлонгийн элч дуулал
Хөнгөн бийрийн аясаар амь ордог хийморь
                        Монгол шүлэг мину

Шашны уншлага, буяны ерөөлд шингэж
Шад шадаараа утга хөглөх тарни Монгол шүлэг
Шүтээн төгс  оюун билэгт ард түмний
Шүлэглэн бичиж сүсэглэн залбирсан судар Монгол шүлэг

Дорнын өнгө аяс жүнз дарс, тэргэл сартай цуг
Дотроосоо төлжиж гадагшаа дэлбээлсэн үгэн лянхуа Монгол шүлэг
Домог нь хуучираагүй хуурын чавхдасын аялгуунд ханьсаж
Долоон эгшигтэй сүлэлдэж туульс болсон Монгол шүлэг

Нуурын шувууд уулсын оргилдоо тэмүүлсэн газраас
Нулимс дуслуулж чулуу өвөртлөх төрсөн буйр
Нуган үрдээ үлдээсэн өвгөдийн захиасны үзүүрт
Нутгаа санагалзах, эх орноо магтах дуун Монгол шүлэг

Ачтан буянтаны үрдээ өгсөн энэрэл хайраас
Алдуурч явсаны гэмшил цайрах замын эхлэл
Амьдралд ганцхан  заяах амьд бурхадын бүрэлбаа
Аавыгаа хүндэлж, ээжийгээ хайрласан ухаан Монгол шүлэг

Агшин зуур өнгөрөх дэгж дэрвэсэн насны
Алдааг хуваалцах, намайг аргадах итгэл
Ариун журмын нөхөрлөл, хүний сайхан сэтгэл
Андыгаа дурссан гэгээн гуниг Монгол шүлэг

Улаахан сарнайтай болзооноос үлдсэн үнсэлтийн амтнаас
Уянгын халилаар жигүүрлэсэн үзгэн чимээтэй шөнө хүртэл
Учралын баяр, хагацлын гуниг, хүлээхийн үнэний тухай
Утгын чимэгтэй хайрын шивнээ Монгол шүлэг

Намар намартаа нэрдэг онгодын цагаан дарсны
Нар зөв эргэсэн сэтгэлийн дугарааны сэржим
Нас насны  уртад ухаарч тайлагдах учиг
Найрагчийн цээжинд дүрэлзэх миний Монголын шүлэг ээ

                                 Г.Гантулга  2006

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
Гэгээн жим (зочин)

Unheer goy shuleg bna. Mongoliin saihan shuleg ueiin ued delgereh boltugai Gegeen jim blogoor orj uzeerei. Minii durtai blog bgaa yum. Bi oroh mash ih durtai.

Мөнхжаргал (зочин)

гоё шүлэг байнааа өөрийн чинь шүлгүүд бүгдээрэй сайхан шүлэг болсон байсан хэхэ би өөрийн чинь час улаан фан шдээ ном гаргах бол хурдан гаргаарай би хамгын эхний худалдан авагч болох гэсийн хэхэ

Мөнхжаргал (зочин)

аан нээрэй би шүлэг бичих гэж оролддын гэхдээ өөрийг чинь одоогоор гүйцэхгүй лдэ завтай үедээ ороод үзээрэй http://sad.blog.banjig.net/

Hayanaa (зочин)

WOW, TASARHAI

enkhee (зочин)

saihan boljee

болорхон (зочин)

утга уянгатай сайхан шүлэг тэрлэсэн байна. Амжилт хүсъе. Уран бүтээлийн онгод цалгиж халгиж байг ээ.

bolor (зочин)

cool

Anurad (зочин)

Sain shuleg shuu.dahin unshihad saihan blaa.

ichko (зочин)

gaihmaaraa gej

java (зочин)

ih saikhan shuleg bolj.cham shig ene ertontsig hardag hun ulam ih boloosoi.tegbel bid amgalan amidarch,setgel amar uhmeer bna

Сүрэнжав (зочин)

Сайн байна уу? Үнэхээр сайхан шүлэг байна... Бас миний зурсан зургийг тавьсан байна хэхэ сонин санагдаж байна шүү.за чамд амжилт!!!

www.myshuleg.bblog.mn (зочин)

gaihalti heljee

monherdene (зочин)

mongol hun mongoliin toloo tsohiloh zurhtei l bwal bidnii toloo temtsen ursgasan tsus hezeed unetei

bumtsend (зочин)

ezen chingesiinhee aldraar owgolson erelheg mongoliin zoltoi ardud burhnaas tamgalsan hoh tolbotoi burhdiin olgii minii mongol oo
nice shuleg boljee

moogii (зочин)

uneheer l goy shuleg bn bas minii shulgen boroo gedeg garchig ch bas ih goy ym bn bi shuleg bihdeg ym l daa amjilt husey

nomin (зочин)

goyol yum bn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.