МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Намайг аргадаач

              Намайг аргадаач

Нүдэнд минь нуугдсан гунигийг үргэтэл
Нүүрэнд минь инээмсэглэл тодортол
                                           намайг аргадаач
Нүгэлт хорвоог аз жаргалтай гэж итгүүлж аргадаач
Нүцгэн гомдолыг минь бүлээстэл аргадаач
    Уйндаа автаж татсан тамхины иш бүрийг тоолж аргадаач
    Уйлахдаа унагасан нулимсны ширхэг бүрийг тосож аргадаач
    Зүгээр л энгэртээ тэвэрч зулайг минь үнсэж аргадаач
    "Зүрх минь чинийх гэдгийг мэдэх үү"....гээд аргадаач
Хэрвээ чи намайг аргадахгүй бол
Хэтэрхий оройтож мэднэ
Хэлж амжаагүй үгсээ булшин дээр минь шивнэж
Хэдхэнээр тоологдох насыг минь зүрхэндээ аргадаж мэднээ
   Буцааж болдоггүй жам хорвоод зөндөө байдаг ч
   Буруутгаж чадахгүй сэтгэлдээ чамайг би уучилсан
   Бусад нь хэрэггүй ээ.....чи л намайг аргадвал
   Бурхадын оронд сүнс минь амар амгалан оршиноо

                Г.Гантулга  

start=-21 , cViewSize=50 , cPageCount=1

29 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
Зочин (зочин)

Бүсгүй чамд: Эрэвгэрхэн сормуусаараа гуниглалыг нь үргэтэл дэвээч Энхрийхэн гараараа шанхных нь үсийг зөөлхөн илбээч Энгэрт нь хайрын үгээ шивнэж одоо л түүнийг аргадаач Эр хонгорхон зүрхнийх нь эмнэг нулимсыг бүү цалгиагаач Ганаад: Оддын доорх гуниглал үгүйсэн бол яасан уйтай юм бэ? Огшсон сэтгэл орой нь зангирч өглөө нь сулардаг шүү дээ Одож л ирж л байдаг оосоргүй орчлонгийн хаяа руу Орхиж явахаа зарлаж бүсгүй зүрхийг нь бүү чичрүүлээч /хи хи хи/

Болорхон (зочин)

Өө нэрээ оруулахаа мартчиж /хи хи хи/

ГАНТУЛГЫН ШVЛГЭН БОРОО (зочин)

ямар мундаг юм бэ, Болорхон чамд баярлалаа. Газар дээр нь зохиодог байна шд.

Jangum (зочин)

he he uyarchihlaa. lol. good job

enkhee (зочин)

oird shuleg oruulah bolchihson bn shuu yasan be

muujee (зочин)

Гоё шүлэг болсон байнаа Ингэхэд өөрөө Орги гэдэг хүүхдийг танихгүй биз ? зүгээр л gogo дээр бичихээс чинь өмнө би шүлгийг чинь уншчихаад байх юм

ГАНТУЛГЫН ШVЛГЭН БОРОО (зочин)

Muujee-d. Орги гэж сонсоогүйм байна. Би Гого дээр шүлгээ тавихаасаа өмнө Мжлклуб сайтад оруулдаг юм. Бас Миний шүлгүүд бийр бэх.мн сайт дээр ч бас байдаг. Гадуур хүн амьтаны блогууд дээр аймар их тааралддаг юм. Зарим шүлгүүд урьд ном болж хэвлэгдэж байсан л даа. Чи миний шүлгийг хаанаас уншдаг юм.

ТАРЧЛААН... (зочин)

ТУНИН ТУНИН АРГАДУУЛААЛ..... ТҮҮНИЙГ ЯВАХАД НЬ АРААС НЬ НЭХЭЖ АРГАДААЛ ТЭГЭЭД БИЕ БИЕНЭЭ АРГАДААЛ ТЭНД "АРГАДАЛ" ӨӨРӨӨРӨӨ БАХАРХААЛ.... ГЭВЭЛ ЯАХ УУ? ККК ККК ЮУ Ч БИЧЧИХЭВ ДЭЭ. ӨӨРӨӨ Ч ОЙЛГОСОНГҮЙ. КК ККК

muujee (зочин)

Hi5.com- iin jurnal deer bichchihsen baidag yum bayrllaa gehdee l uuriin chin hemjeend hurhed haach baisiin. hayadaa setgelee ilerhiilhed ug dutdgdaad baidiin hehe bi ch olon nom unshij ih zuil izeh heregtei yum shig sanagddiin hehe. Bi boloogui baina oo gehdee l bayrllaa aan tiin yag uuriin gsen buh shuleg chin orson nomoo gargaval heleerei bi ehnii hudaldan avagch bolnoo ~.~ hehe

zulzaga (зочин)

wow. laitai ai heleh ug ch alga ... aguu avyastai ym aaa (bituuhen ataarhav).gehdee orgi gedeg huuhdiin shulegtei ikh adilkjan ym.ug useg ene ter ne ... http://orgixl2.hi5.com ene deer naad shulguud chine bh ym chi bish ym uu?

ГАНТУЛГЫН ШVЛГЭН БОРОО (зочин)

Орги-той танилцсан. надруу майл явуулсан байна лээ. Миний шүлгүүдийг унших дуртай гэж байсан.

Болжмор (зочин)

За энэ Гантулгыг хайсаар байгаад эндээс олдог байжээ...одоо байнга зочилж байнаа..Чиний шүлэгийг энд тэндээс уншиж байсан..их таалагддаг шүү... Бүсгүй би чинь амжиж аргадмаар байна Бүх л биеэрээ шингэж аргадмаар байна Учруулсан зовлон бүрээ нимгэлж аргадмаар байна Уучилсаан хайрт минь гээд асгартал чинь аргадмаар байна...хэхэ

bi? (зочин)

Зүгээр л энгэртээ тэвэрч зулайг минь үнсэж аргадаач "Зүрх минь чинийх гэдгийг мэдэх үү"....гээд аргадаач yamar goyo shileg ve. Nohorteagee baihga heruultei bgag bolohoor argaduulmaar l bna shuu. namaig argadaach. Genet emegtei hun gedgee sanalaa sht. bi neeree ene amidral dund uuriiguu emegtei gedgee ch martsan bna sht. nayalh bagiin zan, busgui emegtei aali mini ugui bolj bi chin ershuud tus tas uurtuu het itgeltei hatuu hun bolj ee. Neeree uuriiguu emegtei gej medrehsen. Odoo l bi uuruusuu bi hen be gej asuuj bna. . . GANTULGA blogoor chin zochilj bnaa. amjilt husie

bi? (зочин)

shulgiin nomiig chin haanaas olj avah ve

java (зочин)

shulegin nomig chin neeree haanaas olj abch boloh be

DAVGA (зочин)

hairtai geed araas chin tavimargui bn hagtsaj salalaa geed araas chin nylimas yngamargui bn . . . ih goy bljee ene shulgiig ynshad shyyd zohiochloo ene shuleg ih taalagdlaa

БОРОО (зочин)

Би нээрээ аргадуулах дуртай юм шиг ээ одоо бодоод байсан чинь

nuna (зочин)

Erchuud barag bugdeeree argaduulah durtai baidag baihaa

Энхзаяа (зочин)

Bi BOroogiin requesteer ene shulgen deer GIF animation hiijiisen sanagdjiin

=GAsh= (зочин)

yo yo uillaaa. chamaig bi argadii

LoveLove (зочин)

Намайг аргадаач гэсс гоё шүлэг байна

Janna (зочин)

Uneheer goyo bolj. Zurh min chiniih gedgiig medehuu.....ene ugiig chin setgeleesee nud ruu ni egts harj baigaad helbel...... te.

mino (зочин)

neeh goy bish yumo

***ЛуНа***

гоё шүлэг...

undraa (зочин)

Сэтгэл минь нэг л гундуухан байх чинь миний бардамхан сэтгэл хаашаа хийсэн алга болов доо. Жаргалтайхан чамайгаа бодон алхах сэтгэлд минь гуниг хургаад нэг л зовлонтой. Айдаа амраг минь чи бид 2оор хэн нэгэн наадах шиг. Гунигтай байна. Гаслантай байна. Саяхан л өөр нэгнийг бодож өдөр шөнө ялгалгүй уйлж суусансан. Сэтгэл минь ямар хурдан хувирнам бэ? Яг л хаврын тэнгэр шиг... үймэрсэн сэтгэлээ цэгцлээд омог бардам явахсан. Ганган бүсгүйн гарыг даруулахгүй гэхдээ сайн муу бүхэнд нь цуг явсан бээлий шиг байснаа хормын дотор хуучирч хогонд хаягдсан юм шиг. Өөрийгөө ч танихаа больлоо. Чиний сэтгэл, зүрхэнд салан одсон хань, үр хоёроос чинь өөр хэн нэгэн багтах зай үгүй бололтой. Тиймээ би үүнтэй эвлэрсэн. Чиний хажуугаас чимээгүйхэн үүл адил хөвөн явья даа. Өнчирч хоцорсон зүрхийг минь услах өөр нэгэнтэй учирах тавилангаа бодож хагацъя даа. Хоромхон төдийд татагдаж хайралсан зүрх минь одоо ганцаарлыг ууж байна. Гадаа бороо орж байна. Яг л чамд гологдсон зүрхний минь цохилох чимээ шиг. .. Чимээ аниргүй нам гүмхэн. Чийг даасан нүд шиг. Одоо боллоо хангалттай. Дурлалд шатаж эмтэрч явахаас залхаж байна. Чинийхээ сайхан бүхнийг зүрхэндээ булшлаад шив шимээгүй салан одъё. Дахин дурлавал зүрх минь шархаа дийлэхгүй хад чулуу болох нь. Чамаас бусдыг хайрлах зайгаа үлдээе. Хамтдаа бүтээсэн дурсамж бүхнээ цэглье. Хайртай гэж хэлэхийг хүссэн үгээ залгъя. Гэхдээ гарыг минь атгах итгэл чамд байвал би үүдээ нээгээд чамайг оруулна. Ганцхан зүрхэнд чинь итгэл хайрлах зай 2 байгаа гэдэгт эргэлзэнэ.

хишгээ (зочин)

үсчиж явсан залуу насан алдаа юу байхав үерхэл болгонд буруун юуу байхав үнэн сэтгэлээсээ бичсэн энэ үгэнд минь алдаа басандаач яхав үүл хөвсгөрч нойтон үг энгийнч хатуу үргэлж бод гэхгүй үнэн сэтгэлээсээ хэлэх үгээл бодоорой ккккккккккккккк

хишгээ (зочин)

үсчиж явсан залуу насан алдаа юу байхав үерхэл болгонд буруун юуу байхав үнэн сэтгэлээсээ бичсэн энэ үгэнд минь алдаа басандаач яхав үүл хөвсгөрч нойтон үг энгийнч хатуу үргэлж бод гэхгүй үнэн сэтгэлээсээ хэлэх үгээл бодоорой ккккккккккккккк

Bi (зочин)

uneheer terendee heleh ugiig mini bagtaasan na

Азаа (зочин)

сэтгэлд минь бий болсон цамхаг дотор хоосон мөрөөдөл минь багтаж ядан тэлчилнэ. сэмхэн түүнийгээ суллая гэсэн ч хаа хүрхээ мэдэх бишдээ ямар

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.