МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Инээмсэглэл бол өнгөлөн далдлалт

Инээмсэглэл бол өнгөлөн далдлалт

Хүсэл бүхний үзүүрт
Хясал байдгийг мартаад
Хүнийх байх тусмаа
Хөөрхөн харагдаад

Инээмсэглэх тоолонд нь
Зүрх зүсэгдээд
Ирмэх бүрт нь
Зүүд үргэлжлээд

Урдуур хойгуур эргэлдээд
Уруулаа янаг хазлаад
Харц хальт хальт тулгараад
Хачин бодол тархи эзэмдээд

Хундага харшаад, дарс цалгилаад
Хуруунууд сэм тэмтрэлцээд
Ширээн доогуур хөлөөрөө илбээд
Ширтээд байгаа нь бусдад анзаарагдаад...

***

Харин би
Хүсэл бүхний үзүүрт
Хясал байдгийг мартаад
Хүний хүн гэдгээ түрхэн зуур умартаад
Хүүхэн хонгор чамруу инээмсэглэж л чадна.

Г.Г ..................

start=-15 , cViewSize=50 , cPageCount=1

35 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
HERO

Хөөх янзтай. сүүлийн 5 мөр бол айн тас шүү. Үнэхээр таалагдав.

АНИРГҮЙ (зочин)

инээмсэглэхээс илүүг хийж чадахгүй гэдгээ мэдэж байгаа гэсэн утгатайм уу ??? хэхэ гоя

Maral (зочин)

Инээмсэглэл бол өнгөлөн далдлалт genee. yugsen ug uu

Nergvi (зочин)

vneheer taalagdlaa neeh goy setgel tiim bolool ywchlaa khkhk

mep

тогоо дүүрэн харуусал

secretwish (зочин)

гарчиг нь сүүлийн өгүүлбэрийн үгүйсгэл...

инээмсэглэл бол ердөө л өнгөлөн далдлалт :P

SinГ©ad O'Connor

ёстой таалагдлаа.

Ohino (зочин)

Is it true for both case: married man for ladies or vice versa

Гансүх (зочин)

Эхний дөрвөн бадгийг уншиж байхад "Яах бол?" гэж бодогдож ирж байна шүү. Харин сүүлийн бадаг бол асуудлыг сайхан шийдчихжээ :)

Сайхан шүлэг байна аа :)

БОРОО

Баярлалаа бүгдээрэнд нь.

Undriga (зочин)

Гоя шүлэг болж.

Zoya (зочин)

Ineemsegleliin tsaana yu nuugdaj bna. Urgeljluuleed bicheerei :)

ИЩЧЭ

Хммммм ийм үе байна аа байна

Инээмсэглэж чадаж байна гэдэг сайхан шд

LoveLove

ккк Өнгөлөн далдлалтаа гэжж...

AntiDotE

Сайхан инээмсэглэж байгаад л Бороо юу ч хийж чадна тийм үү.

Оранж

зүгээр инээснээс үнсээд өнгөрөх даж шт......... үнсэлт час өнгөлөн далдалт.............кккк

Ицми (зочин)

гоя

БОРОО

ккк. Үнсэлт өнгөлөн далдлалт юм бол .... Оранж юу өгүүлнэм.
Антидоте ч бас ялгаагүй тэ.
Баярлалаа алл.

bataa

гоё болжээ найзаа

MC Аав

харин тийм ээ инээмсэглэж л чадах юм даа.

Оранж

би үнсчээд инээж чадна, үнсчээд юу ч болоогүйм шиг байж чадна. инээжаам шиг үнсэж чадна. ЛОЛ ..... юу биччвээ? ккккк

Хэрлэн (зочин)

айхтар инээмсэглэлиймдаа

~Freedom writer~

Зиа тэгүүл инээмсэглээл бж дээ ....

Elkhan

Яая даа энэ насыг...

Турьхан (зочин)

сайхан шүлэг болжээ.

deegii (зочин)

Husel buhnii uzuurt hyasal bdg bolhoor yaay gehewde

Joe.

миний бодлоор найзынхаа төрсөн өдөрт найз хүүхэнтэйгээ очиж л дээ тэгсэн найзых найз хүүхэн өдөж гэнэ хэт их таалагдавч яаж ч чадахгүйэ дээ

Света

Хүнийх гэдгээ мартаад...

arius (зочин)

nadaas iluu hen oilgoh bilee.
irsen husliig togtoon barij
ineemseglel buur bolohgui bol unseltees hetreegui gej naidaya

Коала

Шуналт хүсэл ээ гэж.... хүнийх болохоор хөөрхөн харагдаад гэж байгааз...

Egeldino (зочин)

ene shulgiig unshaad bsn chin ene huuhen aygui aaligui huuhen bh shig bnaa te kkkk

kawai (зочин)

uneheer goyo shuleg boljee mash ih taalagdlaa

Мөрөөдөл (зочин)

Харин би
Хүсэл бүхний үзүүрт
Хясал байдгийг мартаад
Хүний хүн гэдгээ түрхэн зуур умартаад
Хүүхэн хонгор чамруу инээмсэглэж л чадна.
айя зиа зио

Bodolxon

таалагдлаа гоя юм аа

tselmeghen (зочин)

zugeer l tasarchihaj amjilt husii

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.