МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Уйлаад мартсан бол гунигаар дутах өдрvvд

Уйлаад мартсан бол гунигаар дутах өдрvvд

Гурван жил хүлээлээ
Гунигт сэтгэлийн минь нууранд шувууд үл ирнэ
Гурван жил хүлээлээ
Гундсан хайрын минь модноос навчис бүгд хийслээ

Балар харанхуйд дэн барин зогслоо
Бас л шаналал..... Өөр хэн ч үл ирнэ
Баясал жаргалаа мартажээ....Гурван жил өнгөрч
Байсан атлаа байгаагүй юм шиг чамайг би дурслаа

Унтаад сэрэхдээ үгүйлэн санадаг төрхийг
Уйлаад мартсан бол гунигаар дутах өдрүүдэд би амьдарна
Нулимс хэлхсэн цэнхэр дурсамжиныхаа чанадад
Нуугдчихаад ирээгүйг чинь би мэднээ

Гунигт өнчин тогоруу адил өдрүүдэд
Гурван жил навчисанд даруулж алхлаа


                 Г.Гантулга 2006

Зургийг зураач Д.Ганболд 

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
Наяа & Цээгий (зочин)

уянгалаг маш ноё шүлэг болжээ. ^-^

bolor (зочин)

neeree setgel tatsan saikhan shuleg bna....daraa daraagiin uran buteeld chin amjilt husye...yagaad zaluu shulegch baij "bolor tsom" geh met temtseend orokhgui oorinkhoo abyasiig nuugaad bdag um ve?

Болорхон (зочин)

Унтаад сэрэхдээ үгүйлэн санадаг төрхийг Уйлаад мартсан бол гунигаар дутах өдрүүдэд би амьдарна... гоё юм аа

muujee (зочин)

Магадгүй нар тэнгэрээс мандахгүй газараас ургадаг байсан бол Магадгүй ус газараар урсахгүй тэнгэрээр хөвдөг байсан бол Миний шаналал Жаргал байх байсан байх

zulzaga (зочин)

wooooow .... aguu ym aaa .. shulgiig chine unhsaal ....

jargal (зочин)

yamar tasarchihsan shuleg ve

guils (зочин)

Bichsenees chini harahad ih hunleg, oyunlag goe hun shig sanagdah yum. Amidral deer ch bas tiim baigaasai gej bodoj baina^^ Yamar ch baisan shulegnuud chini taalagddag shuu. Bas hiideg ajliig chini medlee^^. Haana yu hiideg hun yum bol doo gej sonirhoj baisan yum. Ajil, amidral, uran buteeld chini ulam ondor amjilt husie.

Munuya (зочин)

saihan boljee amjilt husie...uralgiin tenger tani uurd tselmeg baig....

bobo_s (зочин)

goyo yumaa... gehdee zarim humuusiin huvid 3-han jiliin nastai hair gejuu??? gesen bodol turuuleh bh daa... minii huvid 3n 3 jiliin nasiig tuulaad tsaashid ch bas 3n 3 jiliig tuulah tiim hairiig medeh yum bn

zochin (зочин)

Нулимас шингээсэн зүрхний гуниг чиний дурсаж болон үлдэг Нууж хармалсан чиний төрх хайр болон алдаршиг Би гурван жил уйллаа нүд аргаж байна Боллоо одоо өөрийг хайнаа хэ хэ

davka (зочин)

woooooooow chi neeree goy goy shuleg bichih yumaa bishirchlee bi huulaad avchii boloh uu?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.