
Мартаагүй....
Уруул чинь ямар зөөлөн билээ
Би тэрийг санах гэж зүүдээ манадаг
Угаасаа гуних гэж чамд дурласан юм чинь
Учиралдаа би гомдоогүй шүү. Бурхан мэднэ
Тэнгэрлэг чамд дурлах гэж ирмүүн зүрхтэй төрсөөн би
Тэгсэн ч чамайг дурсах гэж ганц шүлэгтэй үлдсээн би
Тоолж болдоггүй буцах шувуудын сүүдэрт даарч
Төөрч алслан хоцрохдоо чамдаа би гомдоогүй ээ
Дурлалын зовлон болж чамайг явсан тэр өдрөөс хойш
Дусал нулимс бүрээ дотогшоо залгихад гашуун байсан
Дурсамж үерлэх намрын сэрүүн цагаар
Дуугүйхэн дүнсийх эр хүн болж үлдсээн би
Г.Гантулга
Шүлгийн тухайд гэвэл аль дээр үеийн хуучны шүлэг байгаамаа. Би өөрөө энэ шүлгэндээ их дуртай болхоороо дахиад оруулчлаа.
Зургийн тухайд гэвэл зураач Ч.Хүрэлбаатрын "Нуур" гэдэг нэртэй бүтээл. Цаанаа нэг гунигтай намрын тэнгэр, салхинд бидэрдэх нуурын хөвөөнд гунигтай сүүмийх өнчин модод... Хэдийгээр энэ зураг реалист бүтээл боловч цаанаа хүний сэтгэлийн гунигт мэдрэмжийг өгүүлсээр...

28 сэтгэгдэл:
shono unshix saixan bna shyy
УУЛЫГ ӨРГӨХ ХҮЧТЭЙ ЧУЛУУ ШИГ ХАТУУ Ч УЯХАН СЭТГЭЛТЭЙ ЭР ХҮН ТАНД ЭНЭ ӨДРИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ ӨНӨӨДӨР ЧИНЬ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЯРУУ АЛДАРТ 87 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ӨДӨР.
Гутрал хийгээд цөхрөл Гуниг хийгээд шаналал Зүрхэнд минь яг одоо ноёлно Зүгээр д хүчтэй өвдөнө...
Ene shyleg chin MGLClubt :"Duuguihen dunsiih em hun bolood uldchihsen" uur id.gaar tyyj yawna lee. Chinii ner door ni haragdaagyi (kkk)
Сайхан шүлэг байна. Би нэлээд хэдэн сарын өмнө /Шуналтайгаар үнсдэгт уучлаарай / шүлгийг чинь уншиж байсан юм. Надад үнэхээр таалагдсан. Шүлгэн бороонд чинь амжилт хүсье
сайхан шүлэг байна гунигаа ямар гоё яруу тансаг илэрхийлсэн юм бэ залуу насыг алдаа чимдэг гэж хүмүүс яридаг нь үнэн юм шигээ хэдий бүтээгүй ч гэсэн болож дурсах нь сайхан байдаг юм шигээ...........
ooriinhoo heden haltar shulgiig unshaad l ingej dogdoldog yumsan. Chinii shuleg uneheer saihan yumaa. Minii zurh bur hudan hurdan tsohilood baina. Amjilt husye. nadtai holbootoi baihiig husye
aaaa... bi yag uillaa. saihan bichjee. yag uilah gejiina
Уруул чинь ямар зөөлөн билээ Би тэрийг санах гэж зүүдээ манадаг энэ гоё хэсэг байна...
гоё шүлэг байна шүү. нээрээ энэ шүлэгнийхээ дээр зураг тавьбал зүгээр юм байна тэ?
гое шүлэг
Гоё шүлэг байна. Дурсамж үерлэх намрын сэрүүн цагаар Дуугүйхэн дүнсийх эр хүн болж үлдсээн би эр хүн болоод хоцорсон гэхээр ...????
хэхэ нээрээ эр хүн болж үлдсэн гэхээр нөгөө сувгаараа бол асуудалтай л үгс байна даа
Энэ шүлгийн би хаагуур нь явсийн бэ ....
гайхалтай уран тансаг мэдрэмж
би тэр эхний 4 мөрөнд дуртай.......
сайхан шүлэг байна
урд нь уншиж байсан юм байна. уянгын шүлгийн мэдрэмж байна даа жинхэнэ
Энэ нээрээ үнэн гоё шүлэгээ Тоолж болдоггүй буцах шувуудын сүүдэрт даарч Төөрч алслан хоцрохдоо чамдаа би гомдоогүй ээ энэ хэсэг нь бүүүүр гоё
гоё шүлэг, өмнө уншжээсийн, тэхдээ турьханы сээгийг уншсан чинь нээрээ... хаха
яг үнэнийг өгүүлсэн шүлэг байна. Дуугүйхэн дүнсийх эр хүн болж үлдсээн би Төөрч алслан хоцрохдоо чамдаа би гомдоогүй ээ энэ хэсгийг надад зориулсан юм шиг
Hi, goy shulguud bnaa, door neg shuleg mash ih taalagdlaa, ooriinhoo blogt bairluullaa shuu :-) endees unshaagyi neg ni unshih baih
Хүрэлбаатар зураачийн "өнгө" гоё шүү. энгүүн сайхан шүлэг бнаа
hi tanii shuleg ihenh n gunig hagtsalyai ymaa bi and neg iimerhuu shuleg bichdg bcn bolitsoon odoo bl esergeeree why gedegiig ni helehuu bi ingej bodson ymaa hunii amnaas garj bga ug uildel buhen bieldeg gedegt nadtai ucharcan hr joohon gunigtai neg tiimhen togsson bhgui yu tegeed baahan bichdeg blchihcohn.......odoo ireeduid uchrah goe hriinhaa tuhai tocoolood l bichej ugnu doo bi bodoloo 100%eyereg blgoson gj boddogimaa zaza amjilt
chi tiim haitai baisan yum uu
Уруул чинь ямар зөөлөн билээ ингэж эхэлдэг нэг шүлэг мэдэх юм байна аа... үргэлжлэл нь өөр юм гоё юм
Угаасаа гуних гэж чамд дурласан юм чинь
Учиралдаа би харамсаагүй шүү. Бурхан мэднэ...
үнэн үнэн
үнэхээр сайн шүлэг юмаа хоромын төдий боловч таны шүлгийг уншиж тэр их сэтгэлийн сайхан бяар баясгаланг мэдэрлээ бүгд надад таалагдсан илүү таалагдсан нь энэ шүлэг маш их би шүлэг бичих дуртай магдгүй таны шүлгүүдийг уншаад надад урам зориг орлоо хэзэ нэгэн цагт хэтийн нэгэн өдөр би тань шиг сайн зохиож чадахгүйч гэлээ магд өөрийгөө шүлгээ илэрхийлжэхдэг хүн болно гэдэгтээ итгэл төрлөө таньд цаашидын уран бүтээлд тань ажилт хүсье таныг хүнднтгэсэн Нямгэрэл