МИНИЙ ШVЛГЭН БОРОО

Үүл гараагүй бол Бороо хаанаас орохов...

Дурсамж сэдрэх хаврын үдшийн агшнаа

  Дурсамж сэдрэх хаврын үдшийн агшнаа

Зүрхэн ховдолд минь хайрын дурсамж нөмөрдөж
Зүсэн бүдэг өнгөрсөнд намуухан аязаар эгшиглэнэ
Зөн билгийн харгуйд хамт алхаж чадаагүйгээ
Зөрж одсон бүсгүйгээс нэхэж би чадахгүй ээ

Дахиад л хаврын үдшүүд ирдэгээрээ ирж
Далдуурхан хүлээх өдрүүд нэг нэгээрээ цуврана
Дасаж хэвшсэн амьдралын хүрд эргэх салхинд
Даль жигүүр минь намайг дурсамж тийш хөтлөнө

Зүг зүгийн салхи намайг л гэсээр ирэхэд
Зөвхөн чиний л үнэр дутаад байх шиг санагдана
Зам замын төгсгөл уулзах тэр л газар
Заавал уулзанаа.......!  гэж чамайг л хүлээх болноо


                  Г.Гантулга  2007

"Энхрий" хэмээх энэхүү зургийг зураач З.Уянга 2005 онд зуржээ.

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

авгай,эхнэр,банзал,шаалтуур,сда,пизда,янхан,гичий,лалар,фаак,баньд,malaa,mal,haltar,zail,fuck,,nowsh,novsh
ГАНТУЛГЫН ШVЛГЭН БОРОО (зочин)

Оргийн зөвлөснөөр би шүлгүүдээ уран зурагтай хамт оруулж байхаар шийдлээ. Энэ гоё зураг байгаздээ. Нэг л гоё хавар шиг. Тэгэхдээ гунигтай ч юм шиг. Яг л миний энэ шүлэгтэй адилхан санагдаад тэгээд оруулчлаа. Бас зураач болон түүний бүтээлийг хүндлээд нэр устай, он сартай нь бичиж байгаа юм. Шүлэг, уран зураг 2 үнэхээр сайхан зохицдог юм билээ.

muujee (зочин)

Чи тэнгис бол би чиний загас Чи нар бол би чамаас цацрах гэрэл Чи тэнгэр бол би чам дээр хөвөх зүрхэн үүл ___________________________________ чинь байхыг хүснэ

dari (зочин)

ugaasaa tasarchihjee

Болжмор (зочин)

Дурсамжаар хөглөгдсөн сэтгэлээр даль хийж Дундарашгүй хайрыг би анх л чамаасаа амссансан Гэгээхэн ариухан тэр л өдрүүдийн дурсамж Гэнэхэн намайг юунд дахин сэдрээнэ вэ.... чи нээрээ үнэхээр сайхан бичих юмаа...байнгын чинь уншигч болоод байгаа шүү...хэхэ

Undarmaa (зочин)

zo zo havriin ogloo goy shuleg unshchdag bnashd. Gadaaa ch goy bna shuu

Bayanaa (зочин)

Gaihaltai, nastai ni haritsuulahad ondor bolovsrol medleg, chadvartai Mongol zaluuchuudad ulger jishee bolohuits baharhmaar saihan zaluu bna. Bas ajil mergejliin hajuugaar urlag uran saihnii ondor medremjtei bga ni er hun iim l bh yostoi gej baharhah, hundleh setgeliig ooriin erhgui hurgelee. Tsaashdiin ajil hodolmort ni ulam ih amjilt husiye.

zulzaga (зочин)

wow ... chi neeree aguu aguu shuleg terleh ym aa

uzemjiingoo (зочин)

wow. gaihaltai

saylor_girl (зочин)

hi yagaad ch yum chinii neriig haa negtei chamaig haa negtee sonsoj bsan yum shig sanagdaad baihiin sonin yumdaa

bi? (зочин)

Зүг зүгийн салхи намайг л гэсээр ирэхэд Зөвхөн чиний л үнэр дутаад байх шиг санагдана Зам замын төгсгөл уулзах тэр л газар Заавал уулзанаа.......! гэж чамайг л хүлээх болноо uneheer goyo heljee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Тавтай морил

Шүлгэн борооны дусал бүрийг шүхэр бариад ч хааж чадахгүй...

Official page

Архив

Өгүүлэх нь...

Шүлгэн бороо блогт саатан тухалсан таньд баярлалаа. Хэрвээ миний шүлгүүдээс өөр сайт, блог болон ямар нэгэн мэдээллийн хэрэгслээр дамжуулж толилуулах тохиолдолд оюуны бүтээл гэдгийг харгалзан үзэж заавал блогийн URL болон бичигчийн нэрийг дурдахыг хүсъе. Шүлгүүд маань миний сэтгэлийн илэрхийлэл, тухайн цаг үе бүрийн дахин давтагдашгүй мэдрэмж байдаг болхоор надад маш үнэ цэнэтэй зүйл гэдгийг ойлгоорой. Хүндэтгэсэн Г.Гантулга

Статистик

free counters Монголын шилдэг ТОП вэб сайтууд.